Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Бүх хүмүүст мөнгө өгөөд, бүх ААН-үүдээ тордож чадахгүй. Энэ чинь дэлхийн хэмжээнд тохиолдож байгаа гамшиг"

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ дараах байр сууриудыг илэрхийллээ.

  • Энэ асуудлыг улс төржүүлээд байх шиг байна. Үндсэн хуулийн эцэг гэгддэг хүмүүс энэ асуудлаар тайлбар өгчихсөн. Засгийн газрын тухай хууль өргөн баригдсан явж байгаа. Сонгууль болохоос нэг сарын өмнө Засгийн газраа солиод яах ч юм билээ. Их хурал ямар шийдвэр гаргана түүнийг нь Засгийн газар дагаж мөрдөнө.
     
  • Нөхцөл байдалтай уялдаад янз бүрийн шийдвэр гаргаж байгаа. Цаашид ч гаргана. Засгийн газар, УОК, Хотоос гаргаж байгаа шийдвэрүүд хүн болгонд талаагдахгүй байж магадгүй. Нийтийн эрх ашгийн төлөө л шийдвэр гаргана. Сая баарыг нээсэн нь буруу байсан. Буруу байсан учраас гаргасан шийдвэрээ цуцалсан байна лээ. Дахин дахин ийм шийдвэрүүд гаргаад байж болохгүй.
     
  • Бизнесийн асуудал дэлхий нийтээрээ хүндэрсэн байгаа. Хөрөнгө мөнгөтэй улс орнууд мөнгөө гаргаад асуудлаа шийдээд явж байна. Бидэнд байгаа боломж л энэ. Засагт байгаа боломжийнхоо хэрээр иргэдийнхээ ахуй амьдралд тусалж байгаа нь энэ. Дараагийн ажлуудаа ч бодоод төлөвлөөд явж байна. Түүнээс бүх хүмүүст мөнгө өгөөд, бүх ААН-үүдээ тордож чадахгүй. Энэ чинь дэлхийн хэмжээнд тохиолдож байгаа гамшиг. Дэлхий даяар материаллаг баялаг үйлдвэрлэдэг иргэдийн 81 хувь хөл хорионд орсон гэх судалгаа гарсан байна.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/2358895037736460/?t=582