Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Загас” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Уг хэсэгчилсэн арга хэмжээний дагуу эргүүл хяналт шалгалтаар ажиллах хугацаанд буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар сумын 1 дүгээр баг Орхон голоос 4 иргэн, 1 тээврийн хэрэгсэлтэй хийлдэг завь ашиглан хуулиар загас барихыг хориглосон хугацаанд дөрвөн төрлийн 30 ширхэг загас барьсан үйлдлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Хуулиар хориглосон хугацаанд барьсан 30 ширхэг загасыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран голд буцаан тавих ажлыг зохион байгуулж ажиллалаа.
Загасны үржлийн үед нь халдаж агнавал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг тул үржлийн үе буюу дөрөвдүгээр сарын 01-нээс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд загас барихгүй байхыг АНХААРУУЛЖ байна.
ХУУЛИА ДЭЭДЛЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ АН АМЬТНАА ХАМГААЛЪЯ.
Экологийн Цагдаагийн Алба
Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс Мөрдөн байцаах алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!