Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хөхүүл ээжүүдэд зориулсан тусгай өрөөг ашиглалтад орууллаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 21
Сурталчилгаа

Мобиком Корпораци харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбартаа анхлан хөхүүл ээжүүд тухлан суух тусгай тохижилттой зориулалтын өрөө болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх стандартын шаардлага бүрэн хангасан ариун цэврийн өрөөг бий болгон, хэрэглэгч үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн боллоо. Монгол Улсын хамгийн том үүрэн холбооны үйлчилгээний Теди төв салбарт ийнхүү тусгай тохижилт хийснээр уг салбараар үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай стандарт тохижилттой ариун цэврийн өрөөг ашиглах боломжтойн дээр хөхүүл ээжүүд бяцхан үрээ зориулалтын орон дээр хэвтүүлж хуурайлах, тухлан сууж хөхүүлэх таатай орчныг бүрдүүлсэн “Хүүхэд хуурайлах өрөө”-нд саатан сууж, үйлчлүүлэх боломжтой болж байна. Ингэснээр Теди төв салбарын дэд бүтэц бүхэлдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүд, хөхүүл ээжүүд зэрэг бүх хүнд эерэг, ээлтэй орчныг бүрдүүлж чадаж байгаа юм.

Мобиком Корпорацийн хувьд 2019-2021 оны Нийгмийн хариуцлагын бодлогоо “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих”-д чиглүүлж байгаа ба үүний хүрээнд хэд хэдэн үед шаттай ажлуудыг хийгээд байна. Нэн түрүүнд, Virtual Agent буюу гэрээсээ бүтээгдэхүүн үйлчилгээ сурталчлах, бүтээгдэхүүний судалгаа авах ажлын байрыг тусгайлан бэлдэж, шинээр бий болгон, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, хэрэгцээтэй сургалтуудад хамруулж, одоогийн байдлаар нийт 5 Virtual Agent-ийг байнгын ажлын байраар хангаад байна.

Хоёрдугаарт, Теди төв болон бусад салбаруудад байрлах Candy shop худалдааны хэсэгт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээлүүдийг иргэд худалдан авагчдад илүү ойртуулах зорилгоор нийт 17 байгууллагын бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлэн худалдаалж, үйл ажиллагаанд нь бодит дэмжлэг үзүүлж байна.  

Харин өнөөдөр танилцуулсан энэхүү тусгай тохижилттой өрөөг гагцхүү Теди төвд төдийгүй орон нутгийн хамгийн том салбар болох Дархан салбартаа мөн шинээр тохижуулан ашиглалтад оруулсан юм. Цаашид энэ төрлийн жишиг өрөөг Улаанбаатар хот, орон нутгийн салбарууддаа тохижуулан, цар хүрээг нь өргөжүүлэх ажлаа ч эхлүүлээд байгаа аж.

Түүнчлэн, хэл ярианы бэрхшээлтэй иргэд ашиглаж, бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгай электрон самбарыг үйлчилгээний ажилтнуудын дэргэд байрлуулсан бөгөөд уг самбарыг ашиглан санал хүсэлт, авахыг хүссэн үйлчилгээгээ бичиж, үйлчилгээний ажилтантай харилцан мэдээллээ солилцон, үйлчилгээ авах боломжтой юм.

Эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэхийн тулд Мобикомын Корпорацийн Хүний нөөцийн баг, Сургалтын албаныхан, үйлчилгээний ажилтнууд бүгд “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” хэмээх цогц сургалтад хамрагдсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн харилцах, хэрхэн хамтран ажиллах зэрэг бүх төрлийн мэдлэг мэдээллийг цогцоор нь авч чаджээ. Мөн үүний зэрэгцээгээр “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд”-ыг бүрэн хангаж, бүхий л төсөл хөтөлбөрүүддээ JICA Олон улсын байгууллага болон UNICEF Олон улсын байгууллагатай хамтран, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу нягт уялдаа холбоотой ажиллаж, аливаа төсөл хөтөлбөр, үе шаттай ажлуудаа хийж хэрэгжүүлснээ дуулгахад таатай байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.