Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөллөө

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:10 2020/04/17

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/508924666450397/

Чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх эсэхийг шийдэх нууц санал хураалтын хуудсыг тоолж байна. Санал хураалтын дүнг нийт 47 гишүүн оролцжээ.  

Санал хураалтын дүнг УИХ-ын гишүүдийн ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр "Өнөөдрийн чуулганы хураалтад нийт 60 гишүүн оролцсон. Нууц санал хураалтад 47 гишүүн санал өгсөн. Үүнээс 27 нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөхийг дэмжсэн байна" гэв. 

12:42 2020/04/17

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх эсэхийг нууц санал хураалтаар шийднэ 

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна. 

Хэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлэв. Тэрбээр "Энэ хүн бол муу хүн биш. Эрх баригч нам нэг, нэг хүнээр туг тахихаа боль. Хэн нь ждүдсэн, хэн нь 60 тэрбумдсан юм. Бүгд өргөдлөө өг л дөө.

49 ждүчин өргөдлөө өгөөд сонгуульдаа шударга оролцоё гэж хүсч байна" гэлээ. 

Ийнхүү УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу гишүүнийг чөлөөлөх асуудалд нууцаар санал хураалт явуулах болов. Чуулганы хуралдаанд оролцож буй Төрийн ордны танхим бүрээс гишүүдийн төлөөллийг оролцуулан нууц санал хураалтын саналыг тоолох тооллогын комисс байгуулав. 

Тооллогын комиссоос нууцаар санал хураалт явуулах журмыг танилцууллаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх нууц санал хураалтыг нууцаар явуулна. Санал хураалтын дүнг чуулганы үдээс хойших хуралдаанд танилцуулна" гэв. 

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх эсэхийг шийдэх нууц санал хураалт чуулганы танхимд явдагдаж байна. 

12:25 2020/04/17

С.Жавхлан: Ж.Бямбадорж та Монгол түмэндээ уучлаарай гээд хэлчихсэн бол ахмад хүний хувьд, эр хүний хувьд сайхан байх байлаа

Дараагийн асуудал болох Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Тус байгууллагын дарга Ж.Бямбадорж эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцууллаа. 

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Наанаа гоё дүр эсгэсэн хүмүүс цаанаа Монголыг ёвроод, муулаад байна. Ингэхээр бие нь өвдөлгүй яахав дээ. Цаанаа атгаг, хачин зүйл бодож явахаар бие чинь өвдөнө.

Та Монгол түмэндээ уучлаарай гээд хэлчихсэн бол ахмад хүний хувьд, эр хүний хувьд сайхан байх байлаа. 

Боловсролтой, сайхан дүр эсгэсэн хүмүүсийг албан тушаал дээр тавьчихаар Монгол Улс хохироод байна. Дараа нь сэтгэлтэй, эрч хүчтэй, залуу хүн тавь. Нэг эмэгтэй бусдыг шоронд хийнэ гээд яриад сууж байсан. Дараа нь тэр хүнийг оруулж ирэх хэрэгтэй.

Ийнхүү санал хураалт явуулснаар хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувийн саналаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

12:09 2020/04/17

Богдхан уулын нутаг дэвсгэрт байгаа иргэнээс 1,000, ААН-ээс 3,000 төгрөгийн татвар авна 

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатын өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төсөлд тусгай хамгаалалттай Дархан цаазат Богдхан уулын нутаг дэвсгэрт байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн төлөгчөөс үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 1 м2 талбайд 1,000 төгрөгөөр тооцож ногдуулна. 

Тусгай хамгаалалттай Дархан цаазат Богдхан уулын нутаг дэвсгэрт байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнээс бусад татвар төлөгчөөс үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 1 м2 талбайд 3,000 мянган төгрөг ногдуулна гэж заажээ. 

Гишүүдийн олонхын саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.  

09:58 2020/04/17

УИХ-ын чуулганы хуралдааныг шууд дамжуулж байна.

Үндэсний хөгжлийн газрыг яам болгож, Шадар сайдаар удирдуулна

Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, нэгдсэн, оновчтой тогтолцоог бүрдүүлэх, бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын түншлэлийг зохистойгоор хангах, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хэлбэрийг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд чиглэгджээ. 

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг харилцан уялдаатай, хоорондын нийцлийг ханган боловсруулж батлах шинэ тогтолцоог бий болох ач холбогдолтой гэдгийг хууль санаачлагч танилцуулав. 

1945 онд анх Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр байгуулагдаж байсан Улсын төлөвлөгөөний комисс нь өнөөдрийг хүртлэх хугацаанд найман удаа хэрэгжүүлэгч агентлаг, яам болон нэр нь солигдсоор иржээ. 

Хамгийн сүүлд буюу 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн яам байсан бол 2014-2016 оны хооронд Сангийн яам, Аж үйлдвэрийн яамны дунд байсан хэрэгжүүлэгч агентлаг өдгөө Үндэсний хөгжлийн агентлаг нэртэйгээр Ерөнхий сайдын шууд харьяанд үйл ажиллагаа явуулж байна.  

Хуулийн төсөлд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг улсын түвшинд Монгол Улсын Шадар сайдын тэргүүлсэн үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбарын түвшинд тухайн салбарын сайд, тухайн салбарын төрийн захиргааны байгууллагын дарга, орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар удирдана хэмээн заажээ. 

Өөрөөр хэлбэл, Үндсэний хөгжлийн газрыг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан яам болгож, Шадар сайдаар ахлуулах асуудлыг уг хуульд тусгасан байна. 

Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ. 