Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл рүү хийх байсан тусгай үүргийн нислэгийг хойшлууллаа

ikon.mn
2020 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлах байрны хүрэлцээ, нөөц бололцоо хязгаарлагдмал байгааг харгалзан 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хийхээр төлөвлөж байсан Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг түр хойшлууллаа.

Дээрх нислэгийг энэ сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр ярьж байна. Үүнд гадны бусад улсаас Сөүлд очсон иргэдээ татах талаар төлөвлөж байгааг ОБЕГ-ын дарга Т.Бадрал хэлж байсан юм.