Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Төсвийн зардал нэмэгдэх нь зээлийн хүү буурах орчныг улам хумих уу?

Ч.Болортуяа
2020 оны 4 сарын 2
iKon.MN

"Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгийн Даваа гарагийн эдийн засгийн асуудлаарх дугаарыг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.

Видео:

https://www.facebook.com/mongoltv/videos/2930305823714290/?t=6

Оролцогчдын онцлох эшлэлээс хүргэж байна.

Сонгуульд орохын төлөө улсынхаа эдийн засгаар тогломооргүй байна
 

УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга  З.Нарантуяа:

  • Ерөнхий сайд томоохон бодлогын шийдвэр гаргаснаа ард түмэндээ зарласан. Иргэн болгонд тулгамдаж болзошгүй санхүүгийн дарамтаас сэргийлэх, НДШ-ээс чөлөөлөх, ХХОАТ-аас чөлөөлөх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зэрэг бодлогыг дэмжих арга хэмжээнүүд тус бүрдээ эерэг үр дүнг дагуулах ч гэсэн арга хэмжээнүүдийг хийж байгаа хэлбэрийн хувьд хууль зүйн үүднээс тодорхой үнэлгээ өгч байгаагаа илэрхийлж байгаа.
  • 2020 оны улсын төсвийг баталж байх үе, өнөөдрийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг харьцуулахад өөр болсон.
  • Төсвийн хуулийн 6.2.3 дээр урьдчилж тооцоолох боломжгүй ийм нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого 400 орчим тэрбум төгрөгөөр буурсан байгаа. Үргэлжилбэл дараачийн 2, 3 сард 1.5 их наядаар төсвийн орлого тасалдах тооцоолол байгаа.
  • Төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ийн 3%-иас дээш гарвал төсвийн тухай хуулийн 34-р заалтын дагуу зайлшгүй тодотгол хийх шаардлагатай.
  • Төсвөө илүү цомхон, илүү хариуцлагатай танаад харин эсрэгээрээ мөнгөний бодлогын орон зайг бий болгож аж ахуй нэгжүүд рүүгээ төв банк 2012-2016 оны эдийн засгийн хямралын үед хийж байсан тусгай хөтөлбөр шиг хиймээр байгаа юм. Сая бол аж ахуй нэгжээ тэгж дэмжсэнгүй.
  • Ажилчдынхаа алжын байрыг хамгаалсан компанийн ажилчдад 200,000 төгрөг өгнө гэсэн нь өөрөө маш бүрхэг тоо. МҮХАҮТ-ын тооцоогоородоогоор 6,000 хүн  хагас цагийн горимд шилжээд байгаа. Цаашдаа энэ байдал үргэлжилбэл 8,000 болно.
  • Сонгуульд орохын төлөө улсынхаа эдийн засгаар тогломооргүй байна.
  • Эдиийн засгийн байнгын хороо УИХ яаралтай ЗГ, Сангийн яам улсынхаа макро эдийн засгийн тоонуудыг юу гэж төсөөлж байгааг сонсмоор байна. Төсөөлсөн энэ таамаглал чинь өөр болоод байгаа учраас  энийгээ тодотгож янзалмаар байна гэсэн зарчмын асуудал тавьж байгаа.
Төсвөө тодотгоод тэрийг нь дагаж мөнгөний бодлого нь хөдлөөд өөрөөр хэлбэл өр нэмэхгүйгээр төсөв дотроо бүтцийн өөрчлөлт хийх боломж бий
 

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:

  • Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн байгаа энэ үед саяны хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд тооцоо судалгаа хэрэгжих төлөвлөгөө нь тодорхой болохоор илүү бүрэн харагдах байх.
  • Төсвөө эргэн харж тодотгож байж төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх тухай  ярьсан бол илүү бодитой, дээрээс нь төсвөө  эрэмбэлэх талаарх асуудлыг өнгөрсөн 10-р сараас эхлээд саналаа хүргүүлж байсан. Юу гэхээр төсөв үрэлгэн байна, хэт тэлсэн байна, төсөвт үр ашигтай бус хөрөнгө оруулалт олон байна.
  • Төсвөө энэ хүндрэлийн үед харьцангуй үр ашигтай болгосон бол 5.1 их наяд төгрөг төсвийн гадуур гарахаас гадна төсвөөр дамжаад эдийн засагт тодорхой хэмжээний дэмжлэг болох боломжтой гэж харж байна.
  • Төсөв 100 хувийн үр ашигтай, хамгийн сайн зөв болсон гэдэгт  би хувьдаа санал нийлэхгүй.
  • Зээлийн хүү нь мөнгөний  өөрийн үнэ юм.
  • Төсвөө тодотгоод тэрийг нь дагаж мөнгөний бодлого нь хөдлөөд өөрөөр хэлбэл өр нэмэхгүйгээр төсөв дотроо бүтцийн өөрчлөлт хийх боломж бий. Монгол Улс нэг л айл. Төсвийн зардал нэмэгдвэл мөнгөний бодлогын орон зай хумигдана.
Улс төрийн сонгуулийг тойруулж төсвийг тэлдэг үзэгдэл бол зүй тогтол болж хувирсан
 

Эрх зүйч, судлаач Б. Ган-Очир:

  • Нэгдүгээрт ерөнхий сайдын шийдвэр нь 3 сарын хугацаанд оройтож гарсан.  Хоёрдугаарт шийдвэр өөрөө гарахдаа процесс зөв байх ёстой. Зөвхөн хууль эрх зүйн талаас нь аваад үзвэл энэ шийдвэр гарахын тулд ерөнхий сайд хуулиа санаачлаад УИХ-аар батлуулах ёстой.
  • Улс төрийн сонгуулийг тойруулж төсвийг тэлдэг үзэгдэл бол зүй тогтол болж хувирсан.
  • УИХ 3 сарын хугацаанд шуурхай горим дээр ажилласангүй.
  • Улсын төсөв тодотгох ёстойг судлаач болгон хэлж байна.
  • Татварын ерөнхий хуульд зааснаар татварыг хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх чөлөөлөх бүх эрх мэдэл УИХ-д хадгалагдах ёстой. Тэгэхээр ерөнхий сайд 3 сарын өмнө хуулиа санаачлаад татвар дээр ийм арга хэмжээ авах гэж байна, өгсөн арга хэмжээг нь УИХ-аас батлаад өгөөч гэж гуйх ёстой.
  • Сангийн сайд төсөв тодотгохгүйг 6 удаа мэдэгдэл хийсэн. Одоогийн байгаа УИХ болон ЗГ-ын чадамжаар бол сонгууль явуулах юм бол улс төржсөн шийдвэртээ хөтлөгдөөд эдийн засгийн болон бусад нийгмийн амьдралд хүнд байдалд оруулах юм байна. Тиймээс сонгууль 10 сард болоход асуудалгүй гэж бодож байна.
Одоогийн нөхцөл байдал эрх баригч намд таатай байдлыг үүсгээд байна
 

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, дэд профессор Д.Бумдарь:

  • Одоогийн нөхцөл байдал бол эрх баригч намд таатай байдал үүссэн. Гурван сарын хугацаанд сэтгэл зүйн хувьд тоглолт хийх бүрэн боломжтой
  • Нийгмийн сэтгэлзүйг татсан сонголтоор сонгууль явуулна гэсэн стратеги барьж байна гэж харж байна. 
  • Сөрөг хүчин бол монголын түүхэнд байхгүй маш муу сөрөг хүчин болчихлоо. Сөрөг хүчин иргэдэд зөв сонголт хийхэд нь чиглүүлэх ёстой.
  • Сонгууль хойшлох боломж нь онц байдлын тухай хуульд тодорхой байгаа. Өнөөдрийн өндөржүүлсэн байдал нь бүх нийтийн өндөржүүлсэн байдал буюу 3-р зэрэглэл рүү очоогүй байгаа учраас онц байдал гэж хэлэхэд хэцүү. Тэгэхээр сонгууль хойшлуулах сонирхол бол МАН-д байхгүй.
  • Хэдийгээр ерөнхийлөгч сонгууль хойшлуулах уриалга гаргаж байгаа хэдий ч энэ УИХ дээр эсвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр дэмжигдэхгүй бол уриалга төдийгөөр дуусна гэсэн үг.
Монголбанк бодлогын хүүгээрээ зээлийн хүүг буулгах бүх боломжийг хааж байна
 

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д. Ангар:

  • Монголын иргэд аж ахуй нэгжийн хамгийн том асуудал нь зээлийн хүү. Дэлхий дээр байхгүй өндөр хүүтэй зээлийг монголын аж ахуй нэгжүүд авч хэрэглэж байгаа.
  • Зээлийн хүүг аж ахуй нэгжүүд тогтоох ёстой.
  • Ерөнхий сайдын зарласан арга хэмжээнүүд нь жижиг, дунд аж ахуй нэгжүүд буюу цалингаа тавьж чадахгүй болсон дампуурлын ирмэгт очсон орлого байхгүй,  харилцагч байхгүй  аж ахуй нэгжүүдэд нөлөөгүй.  Юу гэхээр нийгмийн даатгалын хөнгөлөлт, орлогын албан татварыг тэглэсэн ч орлого байхгүй, борлуулалт байхгүй аж ахуй нэгжүүдэд нөлөө байхгүй. Харин ямар арга хэмжээ авсан бол тус болох байсан бэ гэвэл зээлийн хүүг буулгаад өгсөн бол аж ахуй нэгжид тус дэм болох байсан.
  • Монголбанк бодлогын хүүгээрээ зээлийн хүүг буулгах бүх боломжийг хааж байна. Бодлогын хүүг буулгах цаг нь болсон.
  • Бусад улс орны төв банкууд коронавирус гарч эхлэнгүүт бодлогын хүүгээ 0 болгосон.
  • Гэтэл яагаад Монголбанк 11 байсан бодлогын хүүгээ 10 дээр 1 хэн хувь буулгачихаад бариад байна.
  • Зээлийн хүү гэдгээ өнөөдрийг хүртэл ойлгодог хүн Монголбанканд байхгүй.
  • Зээлийн хүүг хэн тогтоох вэ гэвэл энэ зөвхөн тухайн аж ахуй нэгж тухай зээлийг аваад бизнес хийгээд ашгаасаа хэдэн хувийг төлж чадах вэ гэдгээр тогтоно.
  • Монголбанк бодлогын хүүг яаралтай 3 хувь руу аваачих ёстой. Ингэж байж хадгаламжийн хүү 8-9 хувь, зээлийн хүү 10-12 луу орж байж жижиг дунд хэмжээний аж ахуй нэгж босно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.