Коронавирусийн халдварын тоо огцом нэмэгдсэн тул Киргиз улс гол гурван хотынхоо орох, гарах урсгалыг хаалаа
Төв Азийн Киргиз улсын гол гурван хотод өнөөдөр онц байдал зарлаж, орох, гарах урсгалыг нь хаажээ.
Тус улсад нэг хоногийн дотор шинэ коронавирусийн халдварын тохиолдол 2.6 дахин нэмэгдсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна.
Нийслэл Бишкек хот, Ош, Жалал-Абад хотуудаас гадна гурван мужийн нутаг дэвсгэрт онц байдал зарлажээ.
Өчигдөр тус улсад бүртгэгдсэн шинэ коронавирусийн халдварын тохиолдол 16 байсан бол өнөөдөр 42 болж, огцом нэмэгдсэн юм.
Өнөөдөр бас Киргиз улсын засгийн газар төрийн бүх албан хаагчдыг гэрээс нь ажиллуулж эхлэх захирамж гаргасан байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
