БНХАУ-д айлчилсан Ерөнхийлөгч Х.Баттулга эх орондоо ирж, тусгаарлагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д хийсэн айлчлалаа амжилттай дуусгаж, оройн 22:20 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж, шинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай тэмцэж буй Хятадын ард түмэнд туслах зорилгоор Монголын ард түмэн 30 мянган толгой хонь хандивлаж буйг мэдэгдсэн билээ.
Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явлаа гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
