Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс БНХАУ-д 30 мянган толгой хонь хандивлажээ

Б.Ану
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийж байна. Энэ үеэрээ БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийжээ.

Энэ тухай Хятадын төрийн хэвлэлийн нэг mongol.cri.cn мэдээлэхдээ "Хоёрдугаар сарын 27-ны үдээс хойно, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийлээ.

Энэ үеэр Ши Жиньпин "Өдгөө Хятад улсын засгийн газар, ард түмэн шинэ төрлийн коронавиусийн эсрэг хатуу тэмцэж байгаа үед МУ-ын засгийн газар, ард түмэн бидэнд нандин туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Эрхэм ерөнхийлөгч та бол цар тахал үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн байж, хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг дэмжиж буйг таны айлчлал гүйцэд харуулж байна. Түүнчлэн Хятад, Монгол хоёр орон бол харилцан туслалцсан, жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш гэдгийг бодитойгоор гэрчлэн харууллаа" гэжээ.

Х.Баттулга "Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна" гэсэн байна. 

Айлчлалын үеэр Монгол Улс БНХАУ-д 30,000 хониор хандив өргөж байгаагаа илэрхийлсэн тухай Хятадын хэвлэл мэдээллийн зарим төлөөлөл твиттерт мэдээлжээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.