Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчлал хийж ирээд тусгаарлагдана

Б.Ану
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 27-н буюу өнөөдөр БНХАУ-д айлчилна гэж Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин мэдэгдсэн байна. Энэ талаар БНХАУ дахь Монголын тухай мэдээлэл бэлтгэдэг mongol.cri.cn (Тус сайтыг Хятадын төрийн хэвлэл эзэмшдэг болно) сайт мэдээлжээ. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ талаарх мэдээллийг нууцалж байна.

Бидний олж авсан мэдээллээр Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-ыг зорьж оройдоо эх орондоо буцаж ирээд хөл хорионд орж тусгаарлагдах ажээ.