Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:23 2026/06/19

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд гурван хуулийн төслийг эцэслэн баталлаа. Тодруулбал:

  • Улсын Нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл
  • Хөдөө аж ахуйн тухай хуулийг УИХ-ын 71 гишүүний саналаар эцэслэн баталж байна. 

Улсын Нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг оруулсан байна. Тухайлбал:

  • Улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын чиг үүргүүдийг нарийвчлан тодорхойлсон;
  • Хуулийн үйлчлэлд хамаарах Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагууд шинээр агаарын хөлөгтэй болж байгаатай холбогдуулан тэдгээрийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангахтай холбогдсон харилцааны асуудлыг;
  • Улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг оруулж өгчээ.

10:18 2026/06/19

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдааны эхэнд хуулийн төслүүдийг эцэслэн батална. 

ШУУД ҮЗЭХ: