"The MongolZ" багийн оролцох дараагийн тэмцээний тов гарлаа
Цахим спортын Counter Strike-2 тоглоомын BLAST Bounty Summer 2026 тэмцээн долоодугаар сарын 21-нээс наймдугаар сарын 2-ны хооронд Европт зохион байгуулагдахаар болжээ.
Тус тэмцээнд бүс бүсийн шилдэг 32 баг оролцох бөгөөд үндсэн хоёр шаттайгаар зохиогдоно. Урьдчилсан шатны 32 баг ирэх сарын 21-26-ны хооронд нугалааны зарчмаар тоглож, шилдэг найман баг нь үндсэн шат руу дэвшинэ.
Шөвгийн найман багийн тоглолтууд долоодугаар сарын 26-наас Мальт улсын Attard-д байрлах BLAST Arena студид эхэлж, наймдугаар сарын 2-нд аваргаа тодруулах юм.
Уг тэмцээнд манай улсын "The MongolZ" баг зургаадугаар сарын дэлхийн чансааны оноогоор уригдан оролцохоор болжээ. Зургаадугаар сарын байдлаар "The MongolZ" баг дэлхийн чансааны долоодугаар байрт эрэмбэлэгдэж байгаа юм. Одоогоор BLAST Bounty Summer 2026 тэмцээний тоглолтуудын тов, шагналын сангийн мэдээлэл тодорхой болоогүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

