Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

"БНСУ-д байгаа монгол иргэний шинжилгээний хариу нэмэх буюу коронавирусийн халдвартай гарсан"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ.

БНСУ-д байгаа манай улсын иргэн халдвар авсан нь батлагдсан гэсэн мэдээлэл байгаа. 

Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Япон улсад коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа. Хилээ хаах тухай хүсэлт иргэдээс ирж байна. ЭМЯ-наас иргэдийн хүсэлтийг уламжилж энэ талаар Улсын комисс хуралдаж шийдвэр гаргах байх гэсэн чиглэлтэй ажиллаж байна.

Монгол Улсын харьяат 35 настай, эрэгтэй нь элэгний архаг үрэвсэлтэй. Хоёрдугаар сарын 12-нд ОМ201 нислэгээр БНСУ-д эмчлүүлэхээр явсан. Очсон даруйдаа дүүргийнхээ эмнэлэгт эмчлүүлж байгаад шинжилгээ өгсөн. Өчигдөр шинжилгээний хариу нь нэмэх буюу халдвартай гарсан. Цуг явж байсан эхнэр, эгчид нь илрээгүй.

Бид энэ өвчлөлийн нууц үеийн хугацааг тооцож үзэхэд энэ хүн БНСУ-д дүүргийн эмнэлгээр явж шинжилгээ хийлгэж байхдаа халдвар авсан байх өндөр магадлалтай байна. Манай ГХЯ, хууль хяналтын байгууллагууд хамтарч ажиллаж дээрх иргэнийг ямар газруудаар явсныг судлан тандаж байна. 

Намьянжү хотын дүүргийн эмнэлгүүдээр явж шинжилгээ өгч байсан байна" гэсэн мэдээллийг өглөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.