Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн өрөөний интерьерийн ШИЙДЭЛ ба анхаарах зүйлс

Барилга.мн
2020 оны 2 сарын 20
Барилга.МН
Зураг зураг

Өдрөөс өдөрт бяцхан үрс нь өсөж, өөрийн хүсэлдээ нийцсэн орон зайг бүрдүүлэн, гэртээ тав тухтай байхыг хүсэж байгаа.

Хэрэв та бүхэн хүүхдийнхээ өрөөг тохижуулахаар шийдсэн бол тавилга, эд зүйлсийн өнгөний сонголт хийхээс эхлээд асуудлууд тулгарах нь мэдээж.

Иймд хүүхдийн өрөөний интерьерийг гаргахад анхаарах зүйлсийн жагсаалтыг хүргэж байна.

Үүнд:

  1. Хүүхдийн нас, хүйс, хобби нь түүний өрөөний дотоод засалд нөлөөлөх гол зүйл юм. Хүүхдүүд хурдан өсөж, тэдний хэрэгцээ, сонирхол өөрчлөгдөж байдгийг анхаарах нь чухал бөгөөд өрөөний загвар нь зөвхөн эцэг, эхийн гоо зүйн сонирхол төдийгүй хүүхдийн хүслийг хангах шаардлагатай.
  2. Өрөөнд хангалттай зай гаргах, өрөөг нь амрах, суралцах, тоглоом тоглох зэрэг хэсэгт хуваах шаардлагатай. Эдгээрийг олон түвшний гэрэлтүүлэг, хана, чимэглэлийн хуваалт, тавилгын байрлал, тоглоомынх нь тусламжтай хийж болно.
  3. Хэрэв өрөөний хэмжээ бага бол тавилгад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй ба том нүсэр биш байгалийн гаралтай материалаар хийсэн ирмэгийн хамгаалалттай авсаархан тавилгыг сонгох хэрэгтэй. Хүүхдийн өрөөнд гялтгар, хурц өнгөтэй, өнцөгтэй тавилгаас илүү эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх, чанартай модон тавилга тохиромжтой.
  4. Хүүхдийн өрөөний ханын материал нь байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд хоргүй, эко байх ёстой. Том хөнжил, хүнд хөшиг, урт хивс, олон тооны зөөлөн тоглоом - эдгээр нь маш их тоос цуглуулж, дотоод агаарын чанарыг зөрчдөг тул аль болохоор хэрэглэхээс зайлсхийгээрэй.
  5. Аюулгүй байдлыг сайн хангаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь чухал. Орох хаалганаас нь эхлээд анхаарах хэрэгтэй. Хүүхэд сонирхож, тавиур дээрээс тоглоом, ном гэх мэт зүйлийг авахыг их хичээдэг тул нурууны өндөрт нь тохирсон тавиур шүүгээ байвал сайн. Хүүхдийн нүдээр өрөөг харж, хүүхдэд хор хөнөөл учруулж болох зүйлийг холдуулах хэрэгтэй.
  6. Орны толгойг цонхон доор таарахаар байрлуулж болохгүй. Энд энергийн урсгал хэт идэвхтэй байдаг тул тайван унтахад бэрхшээлтэй байх магадлалтай. Онц шаардлагагүй бол хүүхдийг ядаргаанд оруулахаас сэргийлж, өрөөнд нь телевизор, компьютер, видео тоглуулагч гэх мэт цахилгаан хэрэгслийг байлгах хэрэггүй.
  7. Хүүхдийн өрөөний байрлалд зүүн ба зүүн урд, баруун зүг ээлтэй байдаг. Зүүн зүг энерги сайжруулахтай холбоотой мандаж буй нар мэт эрч хүчтэй, сэргэлэн цовоо байхыг илэрхийлдэг. Баруун бол тайван тогтвортой энергитэй, гүн бат нойрсоход зохицсон зүг юм.

2020 оны хүүхдийн өрөөний санаа нь хүүхдийн өсөн нэмэгдэж буй оюун ухааныг нэмэгдүүлэх, сониуч зан, бүтээлч байдлыг өдөөх орон зайг бий болгоход суурилсан байна. Хүүхдийн өрөө-2020 интерьерийн шийдэл нь таны хайж байсан, таны хүүхдэд дутагдаж байсан зүйлсийг багтааснаараа онцлогтой.

Бие даасан аюулгүй байдал, олон талт байдал, бүрэн тайтгарал нь хүүхдийн өрөөний 2020 оны гол бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь таны хүүхдэд аятай, чөлөөтэй, тайван байх орчныг бүрдүүлж, гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрах, хүүхэд насны гэгээн дурсамжаа үлдээх орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

Бага насны хүүхдийн өрөөний 2020 оны загварлаг интерьерийг гаргахдаа дараах зүйлсэд онцгой анхаарах хэрэгтэй.

Хүүхдийн ор
 

Хүүхэд тань том болж, орыг нь унтлагын өрөөнөөс гаргаж, өрөөнд нь оруулахад шинэ санаа хайх цаг ирснийг та мэдэх болно. Энэ нь нэг наснаас 18 сар хүртэлх ямар ч наснаас эхэлж болно. 

Хүүхдийн өрөөний ор нь насных нь онцлогт тохирсон, аюулгүй байдлыг хангасан, чөлөөтэй амарч унтах боломжтой, хүүхдийн өсөлтийг тооцсон хэмжээтэй намхан ор байвал тохиромжтой.

2020 оны хүүхдийн орны загвар нь хашлагатай, чимэглэлтэй тоглоомон байшингийн хэлбэртэй, эсвэл доор нь хувцас хийх шургуулгатай байна.

Шидэт халхавч
 

Хүүхдүүд минь үлгэрт дуртай шүү дээ, зүүдэндээ үлгэрийн орноор аялж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр орон дээр нь сүүдрэвч,  халхавч өлгөх замаар хүүхдийн унтаж амрах орчныг илүү онцгой болгож болно.

Цэнхэр тэнгэр, одод, солонго эсвэл "Диснейн гүнж" бүхий хүүхдийн өрөөний тусгай халхавч сонгож, өнгийн даавуу, гэрэлтүүлгийг ашиглан таазнаас дүүжлэх ч юм уу, модон рам зангидан дээгүүр нь даавуугаар бүрхэж болно.

Хүүхдэд зориулсан 2020 оны гайхалтай санаа бол өлгөөтэй дүүжин сандал юм. Энэ нь цэцэрлэгт хүрээлэнд тоглох мэт уур амьсгалыг оруулах замаар орон зайг чөлөөтэй болгодог ба үүнд хүүхдийн аюулгүй байдлыг бодолцох нь чухал.

Тод өнгийн номнууд
 

Загварлаг номын тавиур дээрх тод өнгийн номууд нь хүүхдийн өрөөний интерьерийг тодотгож өгнө. Орчин үед боловсрол маш чухал тул хүүхдийг бага наснаас нь номонд дуртай болгох, үлгэр уншиж өгөх, номынхоо талаар хүүхэдтэйгээ ярилцах орчныг бүрдүүлэх нь чухал. Номонд гарсан сонирхолтой үйл явдлаар нь зураг зуруулах, зурсан зургуудыг нь өлгөх,

Хөгжилтэй гэрэлтүүлэгч
 

Хүүхдийн өрөөний чимэглэлийн тод өнгөн дээр зугаатай гэрэлтдэг дэнлүү, гэрлэн чимэглэл оруулах нь өрөөг тодотгож, өнгөлөг дэвсгэртэй болгож, анхаарлыг нь татдаг. Энэ нь таны хүүхдэд жинхэнэ баяр баясгалан төрүүлнэ.

Өнгөний зохицол
 

Мэдээж 2020 оны хүүхдийн өрөөний гоёмсог дизайн нь ихэвчлэн тод өнгөтэй, шүүслэг мэдрэмжийг төрүүлэхүйц боловч өрөөг өнгөөр ​​хэт ачааллахгүйн тулд өнгөний уусалттай цэнхэр эсвэл ягаан өнгийн сүүдэртэй өнгийг сонгож болно.

Хэрэв та өнгөө сайн сонгож чадахгүй байгаа бол охидын өрөөний засалд тохиромжтой, хөвгүүдийн хувьд "мөрөөдөлтэй" цагаан өнгийг сонгож болно.

Ингэснээр та хүүхдээ тайвшруулж, тайван амгалан уур амьсгалыг бий болгоно. Тод өнгөний хувьд та тэдгээрийг тавилга, эд хогшил, жижиг хэрэглэл, тоглоомд ч шингээх боломжтой.

Цагаан толгойн үсэгтэй хана
 

Цагаан толгойн үсэг, тоонууд, үржихийн хүрдтэй ханыг бий болгох боломжууд хязгааргүй юм. Энэ нь хүйсийн аль алинд нь тохиромжтой бөгөөд хүүхдийн өрөөний талаарх хамгийн сайн санаануудын нэг юм. Ялангуяа үсэг, тоо сурч эхэлж байгаа хүүхдүүдэд тун тохиромжтой.

Залуу сэтгэлгээг төрүүлэхийн тулд янз бүрийн хэлбэртэй тод үсгийг сонгоорой.

Урлагийг тольдохуй
 

Хүүхэд хөгжиж, ертөнцийг таних, дэлхийг судалж эхлэхэд та хүүхдийнхээ хүсэл сонирхлыг дагах болно. Дэлхийн гайхамшгууд, улс орнуудын талаарх танин мэдэхүйн картуудаар дамжуулан хүүхдийн мэдлэг оюуныг дээшлүүлэх боломжтой.

2020 оны хүүхдийн өрөөний загварлаг байдал нь практик, бүтээлч байдлыг амжилттай хослуулах явдал юм.

Авсаархан тавиур
 

Хүүхдийн өрөөнд олон тоглоом, бусад жижиг зүйлс байдаг. Хадгалах газар байхгүй бол тэд хэтэрхий замбараагүй харагдах болно. Үүнд өнгөлөг хайрцаг, өлгөж болох том даавуун уут, эсвэл зангиа бүхий сав байж болно.

Жижиг зүйл хадгалах тавиурууд нь нас хүйсээс хамаарч хөвгүүдийн хувьд сансрын хөлөг, машин эсвэл пуужинг дуурайлгах, охидод зориулсан тавиур нь тод өнгөөр ​​будсан, цэцэг эрвээхийгээр гоёсон аюулгүй байх ёстой.

Хүүхдийн орны цагаан хэрэглэл
 

Бага насны хүүхдийн хувьд орны хэрэглэлийн тусламжтайгаар хамгийн гайхалтай санаануудыг үүсгэж болно.

Хөвгүүдийн хувьд: Өнгөт машин эсвэл галт тэрэг, 

Охидын хувьд: Үлгэрийн гүнжүүд, цэцэг чимэглэлтэй сайн чанарын хөвөн даавуун материалаар хийсэн орны хэрэглэл тохиромжтой.

Хүүхдийнхээ өрөөний ханыг орных нь хэрэглэлтэй хослуулж чимэглэсэн ч болно. Тэдэнд зориулсан гоёл чимэглэлийн санааг сонгоход хангалттай.

Адал явдалт амьтад
 

Хүүхдийн өрөөний 2020 оны гол санаа нь хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх, амьтдын ертөнцтэй танилцуулах, адал явдалт мэдрэмжийг төрүүлэх, өхөөрдөм бяцхан амьтдаар дамжуулан эерэг сэтгэлтэй болгохын тулд зөөлөн тоглоом, ханан дээр амьтдын зураг зурж болно.

Тухайлбал, заан, анааш, туулай, хэрэм, дуртай хүүхэлдэйн киноных нь амьтдын зургаар шийдэх боломжтой.

Зураг