Мастерс болон Жонсон нар бол сексийг унтлагын өрөөнөөс гадагш дэлгэн судалж, судалгаанд чиглүүлсэн анхны эрдэмтэд. Тэд "Playboy" сэтгүүлд ярилцлага өгчээ.
PLAYBOY: Судлах хүнээ хэрхэн олдог байсан бэ?
МАСТЕРС: Эхэн үедээ бид сонирхож магадгүй гэж бодсон хүмүүстэйгээ ярилцдаг байсан.
PLAYBOY: Та нар биеэ үнэлэгчидтэй хамтран ажиллаж байсан уу, үгүй юу?
МАСТЕРС: Анх хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байсан болохоор бид биеэ үнэлэгчидтэй ажиллаж эхэлсэн л дээ. Гэхдээ аарцагны хэт ачаалалтай байдаг биеэ үнэлэгчдийн дотроос хэвийн аарцагтай хүнийг олох нь харьцангуй тун ховор үзэгдэл гэдгийг бид сайн мэдэж байсан. Тийм учраас бид судалгааны ажлынхаа эхний 18-20 сарын хугацаа өнгөрснөөс хойш тэдэнтэй ажиллахаа больсон.
PLAYBOY: Та хоёр номондоо “гар болон механик аргачлал, эмэгтэй хамтрагчаа дээш харуулан хэвтүүлсэн байрлалаар хэвийн хавьтал хийх, хэвийн бус, өвдөг-цээж байрлал болон олон тооны эмэгтэй судлагдахууны хувьд хэвтээ болон өвдөг-цээж гэсэн хэвийн бус байрлалын хавьтал” ямар байдаг талаар тэмдэглэл хөтөлж, ажиглалт хийсэн. Энэ бүхнийг ажиглаж байхад судалгаанд хамрагдагсдад энэ нь ямар нөлөөллийг үзүүлж байсан бэ?
ЖОНСОН: Хүн бүрт зөв таарсан тодорхой нөхцөл байдал гэж хэзээ ч байхгүй. Мөн нэмж хэлэхэд, зөвлөгөөн тус бүрийн өмнө асуулга бий, мөн үйлдлийг хийж байх үеийн харилцан яриа, дууссаны дараах асуулт гэж ч байгаа. Судалгаанд оролцогчдын өөрсдийнх нь тэмдэглэсэн байдлаас харахад ихэнх тохиолдолд тэд орчныхоо нөхцөл байдлын талаарх ухамсраа алддаг гэж байсан.
МАСТЕРС: Би бодохдоо тэд судлаачдын талаарх ухамсраа бүрэн алдаж байхдаа тэдэнд анхаарал хандуулахгүй байх, эсвэл чухал ач холбогдол өгөхгүй байж сурсан байдаг юм болов уу.
PLAYBOY: Та хоёр толины ардаас харж байсан тохиолдол бий юу?
ЖОНСОН: Судалгааны төвд маань тийм тольтой орчин байгаа л даа. Гэхдээ бид үүнийг тун ховорхон ашигладаг. Магадгүй биднийг толины ард байгаа гэж бодвол, хэрэв бид үнэхээр тэр толины ард байвал тэдний анхаарал сарних талтай.
PLAYBOY: Танаас заавал асуух ёстой нэг асуулт байна. Та олон зуун хүмүүсийн тэр их сексийг харахдаа, өөрийн сэтгэл хөдлөлөө хэрхэн барьдаг вэ? Та гайхан хачирхаж, эсвэл догдолж байсан удаа бий юу?
ЖОНСОН: Би судалгааны өрөөнд байхдаа хэзээ ч догдолж байсангүй. Би тэр догдлолыг мэдрэх эрх чөлөөтэй байх үедээ амьдралдаа дагаж мөрдөх ёстой дүрэм журамтайгаа санадаг. Гэвч судалгааны орчинд мэргэжлийн бодит туршилт хийхэд асар их ялгаатай үүрэг хариуцлага хүлээж байдаг.
МАСТЕРС: Та чадах чинээгээрээ бодит туршилтыг хийж, батлах хэрэгтэй. Гэхдээ энэ чиглэлээр хялбархан хамтарч ажиллаж болохооргүй маш олон хүн бий. Яагаад гэвэл ийм хүмүүс хувийн болон ажил мэргэжлийн шаардлагыг ялгаж салган ойлгож чаддаггүйд гол учир нь байгаа юм.
ЗАХИЛДЛААР ХАРИЛЦАХ НЬ
PLAYBOY: Та нарт “Хүний сексийн харилцан үйлдэл” (Human Sex Response) номоо гаргахад элдэв хяналт, шалгалт тавьж байв уу?
МАСТЕРС: Үгүй, тийм зүйл тохиолдож байсангүй.
PLAYBOY: Та бүхний судалгаанд чиглэсэн олон нийтийн хандлагын талаарх шуудангийн зөвлөгөөн юуны талаар байсан бэ?
МАСТЕРС: Бидэнд их олон мянган захидал ирдэг байсан. Тэдгээрийн бараг 80 хувийн тэн хагас нь уцаартай бухимдуу, бүдүүлэг, бас гарын үсгээр баталгаажуулаагүй захидлууд байсан. Бусад хагас нь судлагдаагүй сексийн харилцааг мэдрэх гэсэн энгийн гайхалтай хүмүүсээс ирсэн сөрөг захидлууд байлаа. Тэд бичгээр өөрсдийн үзэл бодлыг маш цэгцтэй, сайн илэрхийлж, гарын үсэг зуран баталгаажуулсан байв. Тиймээс бид тэдний үзэл бодлыг хүндэтгэхгүй байх шалтгаан үгүй. Захидлын 22 хувь нь онцлог шинж чанарт тулгуурласан, харин үлдсэн 70 гаруй хувь нь сексийн үл зохицлынхоо асуудлын талаар зөвлөгөө авахыг хүссэн хүмүүсээс ирдэг.
НҮУЦ КАМЕР
PLAYBOY: Судалгаандаа автомат хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглах нь туршилтын хамгийн гайхалтай хэсгүүдийн нэг. Энэ талаараа бидэнд ярьж өгөхгүй юу?
ЖОНСОН: Хиймэл бэлэг эрхтний хажуугаар, бид зүрхний хэмнэл, цусны даралт, цохилт, амьсгалын түвшин гэх мэт биеийн өөрчлөлтийг тэмдэглэх зүрхний бичлэгийг хийх хэрэгслүүдийг ашигладаг. Мөн түүнчлэн болж байгаа үйл явдал, хөдөлгөөнийг удаашруулан судлахын тулд камер хэрэглэнэ.
PLAYBOY: Та номондоо, “хүйтэн зөөлөн гэрэлтүүлэг” ашигласан хуванцар материал бүхий хиймэл эрхтэнийг хэлбэр дүрсээ алддаггүй, ажиглалт хийхэд тохиромжтой байдаг тухай дурдсан байсан. Та: “Энэ хэрэгсэл нь хэмжээ, жингээрээ хүний бие махбодид үтрээнд ч маш тохиромжтой. Эр бэлэг эрхтэний түлхэлтийн гүн болоод хүчин чадал зэрэгт бие даасан үйлдлээрээ бүрэн хүлээн зөвшөөрөгдөж, шалгагдсан” хэмээн өгүүлсэн байна лээ. Та энэ төхөөрөмжийг яагаад санаачилсан юм бэ?
МАСТЕРС: Юуны түрүүнд хиймэл бэлэг эрхтэн нь ямар ч физиологийн лабораторийн жишигт хүлээн зөвшөөрөгддөггүй цорын ганц автомат ажиллагаатай төхөөрөмж юм. Энэ нь бид бүхэнд сексийн харилцан үйлдлийн олон үе шат өрнөх үед үтрээн дотор болж буй үйл явцыг үзүүлж, үтрээн дотор ажиглалт хийн, гэрэл зураг авах зорилгоор бүтээгдсэн. Хиймэл бэлэг эрхтэн нь аль эртнээс дэлгэрсэн эд бөгөөд одоохондоо бидэнд үүнийг дахин сэргээх төлөвлөгөө байхгүй ээ.
ЖОНСОН: Энэ нь магадгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэлгэрсэн хиймэл бэлэг эрхтэн нь сексийн харилцан үйлдлийг бууруулах гэсэн цор ганц зорилготой гэсэн инээд хүрэм буруу ойлголтыг залруулах тохиромжтой үе нь ч байж мэдэх юм. Энэ бол шалтгаан биш. Хиймэл хавьтлын үед туршилтанд оролцргчид нь ганц бэлэг эрхтэнээр хэзээ ч дур тавьж чадахгүй, тэд өөрсдийн сонирхол, өмнө нь тодорхойлсон байдлаасаа өөрийгөө өдөөн дур тавих нэмэлт хүчин зүйлсийг хийдэг.
Зорилго нь эмэгтэй хүн өөртөө сексийн сэдэлтэй бэлэг барьж, сексийн дур хүслээ хангах явдал юм. Бүхий л цаг хугацаанд, магадгүй бидний жишээ болж буй бүх эмэгтэйчүүд өөрийгөө өдөөн сэргээх болвол энэхүү бэлэг эрхтэн төхөөрөмжийн онцгой хэрэглээ өөртөө тохируулан хэрэглэж болох юм. Гэсэн ч тэдний хувьд лабораторийн бэлэг эрхтэн нь дотроо юу ч үгүй бөгөөд нөхцөл байдалд нь, эсвэл тэдний өөрсдийнх нь сонирхлынх нь дагуу хүссэнийг нь гүйцэтгэж чадахгүй л дээ Ийм учраас энэ төхөөрөмжийг бүтээж, ашиглаж байгаагийн цорын ганц шалтгаан бол хүсэл сонирхлоо, үтрээн доторх орчинд авах арга хэмжээг тодорхойлох явдал юм шүү дээ.
ХАЙР БОЛ ҮГ
ЖОНСОН: Энэхүү механикжуулалтын зэмлэлтэй холбоотойгоор хайр гэдэг үг нэг бус удаа дурдагдсан “Хүний сексийн харилцан үйлдэл” (Human seх Response) номын бүхэл бүтэн эх бичвэрт зорилгыг дэвшүүлсэн байгаа.
МАСТЕРС: Энэ зөв үү, үгүй юу. Бид сексийн харилцан үйлдлийг үндсээр нь физиологийн баримтаар тодорхойлж эхэлсэн. Учир нь энэ бүхний тухай ташаа ойлголт, уран зөгнөл, төөрөгдөл гайхмаар их байдаг. Үзэл бодлын илэрхийлэл, эсвэл сэтгэл зүйн тайлбараас илүүтэй бид өнгөрсөн урт удаан хугацаанд энэ чиглэлээр хэд хэдэн чухал баримтыг олж мэдсэн.
PLАҮВОҮ: Уламжлалыг дагагчид сексийн үл тайлагдах нууцад нэвтэрсэн та бүхний судалгаа, туршилтыг ихээхэн шүүмжилж, дургүйцлээ илэрхийлдэг. Энэ бүхэн зөв гэж та боддог уу?
ЖОНСОН: Бид бодит байдлыг үндэслэсэн, бэлгийн амьдралын илэн далангүй үзэл бодол нь учир битүүлэг нууц гэж нэрлэхээс илүүтэй сэтгэл хөдлөм зүйл гэж үздэг. Сексийн талаарх мэдлэг нь огтхон ч муу зүйл учруулахгүй, харин ч сайн нөлөөг үзүүлдэг.
НЭГ ҮДАА БА БҮГДИЙН ТӨЛӨӨ: ИЛҮҮ ТОМ НЬ ДЭЭР ГЭЖ ҮҮ?
PLАҮВОҮ: Та хоёр эмэгтэй хүний сексийн мэдрэмжинд эр хүний бэлэг эрхтэний хэмжээ нөлөөлж чадах үндэслэлийг баримтаар гаргаж,үзүүлсэн. Энэ тухайгаа бидэнтэй хуваалцаач?
МАCTEPC: Урт удаан хугацааны туршид бэлэг эрхтэний хэмжээ нь эрэгтэй хүний хүч чадалтай холбоотой байдаг хэмээн ам дамжсан яриа байсаар ирсэн. Бид үүнийг худал ойлголт гэдгийг олж тогтоогоод байна. Юун түрүүнд бэлэг эрхтэний хэмжээ нь ихэвчлэн үлбэгэр сул байдлаараа үнэлэгддэг. Энэ нөхцөлд бэлэг эрхтэн нь хэмжээгээрээ гайхалтай ялгарч өгдөг. Гэхдээ энэ нь босох үед, жижиг эрхтэн нь томоосоо илүү сайн босдог тал бий. Тиймээс, яг бүрэн боссон тэр мөчид сул эрхтэний хэмжээний гол ялгаа нь багасдаг. Түүнчлэн, эмэгтэй хүнд хэмжээнээс үл хамааран, бэлэг эрхтэнийг багтаах гайхалтай хэрэгсэл байгаа.
Хязгаарлахын тулд үтрээ нь илүү их, хангалттай хэмжээнд сунадаггүй. Үтрээний суналт нь аяндаа явагддаг бөгөөд энэ нь босч чангарсан бэлэг эрхтэний оролцоотойгоор захирагдана.
ЖОНСОН: Энэ нь үтрээг өдөөгдөөгүй байгаа бодит хэмжээнээсээ илүү том болоход дөхөм болдог. Үнэндээ. үтрээ нь эцэс төгсгөлгүйгээр сунах боломжтой эрхтэн юм. Энэ бүхний эцэст, үтрээ нь хүүхдийн толгой багтах хэмжээнд хүртлээ сунадаг.
МАСТЕРС: Мэдээж, бид физиологийн харилцан үйлдлийн талаар ярилцаж байгаа шүү дээ. Сэтгэл судлалын үүднээс бол, хэрэв эмэгтэй хүн сул бэлэг эрхтэн нь босч, чангарах үедээ илүү том болно гэдэгт үнэхээр итгэх юм бол энэ нь томрох л болно. Гэвч жинхэнэ туршлагатай эмэгтэй бэлэг эрхтэний хэмжээ тийм ч чухал өөрчлөлт болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.
ХӨХ БӨМБӨЛӨГ (ЭРЧҮҮД БА ЭМЭГТЭЙЧҮҮДЭД)
PLAYBOY: Та бүхний олон нийтэд хамгийн өргөнөөр мэдээлсэн, сексийн харилцан үйлдлийн дөрвөн үе шат болох сэтгэл хөдлөл, түвшин, дур тавилт болон хувьсал зэрэг нь хамгийн чухал гэдгийг олж мэдсэн явдал байсан. Тус бүртээ, ялангуяа бүтэн мөчлөгт дур тавьдаггүй эмэгтэйчүүдэд юу тохиолддог вэ?
МАСТЕРС: Эд эрхтэний өдөөгдөх мэдрэмтгий чанарын хэд хэдэн үе шат байдаг. Сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал, тайван бус байдал, аарцагны тохьгүй байдал болон нойргүйдэл гэх мэт. Дур тавилт нь аарцган дахь цусны бөглөрлийг чөлөөлөх цэг нь болж өгдөг юм. Хэрэв дур тавьбал, судсан хангамжийг маш түргэн чөлөөлснөөр энэ нь эмчилгээний нөхцөл болж өгдөг. Хэрэв дур тавихгүй бол судсан хангамжийн чөлөөлөлт нь удааширч, ялангуяа тухайн эмэгтэй нярай хүүхэдтэй бол, аарцган дахь цусны судас нь томордог. Түүний сэтгэлээр уналт, бухимдал, аарцган дахь таагүй байдал нь хэдэн цагаар, магадгүй бүр нэг юм уу, хоёр хоног ч үргэлжлэх тохиолдол бий.
PLAYBOY: Эрэгтэй хүний хувьд ямар байдаг вэ? Залуу эрчүүдийн дунд хэрэв эр хүн дур тавихгүйгээр өдөөгдвөл төмсгөн дэх хүчтэй өвдөлт нь “хөх бөмбөлөг”, эсвэл “амрагийн самар” хэмээн маш олон янзаар нэрлэгддэг эмгэг тусдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Энэ шаналалд ижил төстэй тайлбар бий юу?
МАСТЕРС: Тийм ээ. Бид судалгааны ажлаараа эрэгтэй хүн сексийн ханамжийн болон хавьтлын үед шингэн ялгаруулахад нь түүний төмсөгний хэмжээ өсдөг гэдгийг олж тогтоосон. Энэ тохиолдолд төмсөг нь өдөөгдөөгүй, хэвийн хэмжээнээсээ дунджаар 50 орчим хүвиар ч томрох магадлалтай байдаг юм байна. Тодорхой цаг хугацааны туршид чөлөөлөхгүйгээр хязгаарлагдмал судсан хангамжийнхаа түвшинг хүчилсэн залуу эрэгтэй хүнд магадгүй ямар нэгэн өвчин эмгэг үүсэх нөхцөл бүрдэж болох талтай. “Сэтгэл ханамжийн үе шат бүтэлгүйтэх явдал нь удаан үргэлжилсэн энэ төрлийн залуус ихэвчлэн гар хангалга хийх, эсвэл зүүдний өвчтэй болох, мөн ийм замаар шингэн ялгаруулах нь буурснаас цус бөөгнөрөх зэрэг эрсдэлтэй тулгарч болно.
ДУР ТАВИЛТЫГ ШИНГЭН ЯЛГАРҮҮЛАЛТТАЙ ХАРЬЦУУЛАХ НЬ
PLAYBOY: Та дур тавилт биш, шингэн ялгаруулалт гэсэн нөхцлийг хэллээ. Эрэгтэй хүнд энэ хоёрын хооронд ялгаа бий гэж үү?
МАСТЕРС: Эрэгтэй хүний дүр тавилт нь өөрөө хоёр үе шаттай байдаг. Эхний шат нь “шингэн ялгаруулалтын зайлшгүй” мэдрэмжээр танигддаг. Энэ нь эрэгтэй хүн өөрөө шингэн ялгаруулалтаа удаан хянаж чадахгүй болсон үед тохиолддог боловч үрийн шингэнээ гаргахаас өмнөхөн болдог ажээ. Энэхүү шингэн ялгаруулалтын зайлшгүй мэдрэмж нь ердөө хоёроос дөрвөн секунд л үргэлжилдэг бөгөөд энэ нь түрүү булчирхайн хязгаарлалтаар идэвхиждэг ба үрийн шингэний хөндийд гадагшлуулах боломжийг олгодог юм байна. Эрэгтэй хүний дур тавилтын үлдсэн нөгөө хэсэг болох жинхэнэ шингэн ялгаруулалт, оргилолт нь эр бэлэг эрхтэнд хамааралтай хязгаарлалтаас үүссэн түүний шээсний сувгийн хэмжээ болон шээсний сувгийн булчин шөрмөсөөр дамжин үрийн шингэний ялгаруулалт явагдаж буй байдал юм. Харин эмэгтэй хүний дур тавилт нь үүнээс эсрэгээрээ боловч нэг л үе шаттай байдаг.
PLAYBOY: Та эмэгтэйчүүдийн оргилолт, шингэн ялгаруулалтын талаар ямар нэгэн баримтыг олж мэдсэн үү?
МАСТЕРС: Бид дөрвөн ч эмэгтэйгээс тэд дур тавилтынхаа үед ямар нэгэн шингэн зүйл ялгаруулдаг талаар сонсож байсан. Гэхдээ бидэнд эдгээр эмэгтэйчүүдийг лабораторийн өрөөнд судлан, тогтоох завшаан олдоогүй юм.
PLAYBOY: Та номондоо мөн эмэгтэйчүүдийн олон удаагийн дур тавилтын талаар хөндсөн байсан.
МАСТЕРС: Бид тусгай мэргэжлийн нөхцөлд явуулсан хэд хэдэн физиологийн ажиглалтаас олж мэдсэн хамгийн чухал зүйл бол эмэгтэй хүн төрөлхийн олон удаа дур тавих чадвартай гэсэн дүгнэлт юм.
PLAYBOY: “Төрөлхийн олон удаагийн дур тавилт” гэсэн нэршлийг сонгон авсан нь, эмэгтэй хүний дур тавилт нь эрчүүдийнхээс илүү хялбар байдагт та итгэдэг гэсэн үг үү?
МАСТЕРС: Тийм ээ, яг тийм. Бидэнд үүний эсрэг хэлэх үг алга. Энэ нь амьдралын хатуу дэг журмыг баримтлагч Пуританчууд болоод Викториягийн нийгмийн хязгаарлалт нь эмэгтэйчүүдийн төрөлхийн уян мэдрэмжийг үгүй хийж, нилээд өөрчлөлт хийсэн.
ҮТРЭЭ БА ХЭЛҮҮГ ХАРЬЦУУЛАХ НЬ
PLAYBOY: Үүнийг илүү илэн далангүй, шулуухан авч үзье л дээ. Хэлүүг үтрээний дур тавилттай харьцуулсан маргаан нэлээн байдаг. Бид хэлүүний, үтрээний болон умайн дур тавилт гэж байдгийг сексологичид хүлээн зөвшөөрснийг “Сексологийн Эрүүл мэндийн гуравдугаар конгресс” (Third International Congress of Medical Sexology )-ooc хураангуйгаар нь уншиж байсан.
ЖОНСОН: Өө, Гэгээн Кристофер минь! Энэ газар дээр их олон өөдгүй амьтад, бас маш олон найдваргүй хүмүүс байгаа шүү дээ! Мэдээж, хэрэв эмэгтэй хүн умайгаараа хариу үйлдэл үзүүлбэл, умай нь дур тавилтаар хариу үйлдэл үзүүлнэ. Түүний тогтолцооны бусад бүх хэсэг ямар нэгэн байдлаар хариу үйлдэл үзүүлэх болно. Эдгээр тогтворгүй хувьсах хэмжигдэхүүнүүд нь холбогдолтой түвшинд болон эрчимт, мөн бодит ухамсарт байдаг.
PLAYBOY: Дурын сексийн хувьд сексийн харилцааг сайжруулахад уран зөгнөл, төсөөллийн дүр эсгэх гэх зэрэг сэтгэхүйн хүчин зүйлс ямар үүрэг гүйцэтгэх вэ?
ЖОНСОН: Энэ нь тухайн нөхцөл байдлыг та хэрхэн тодорхойлсноос хамаарна. Зарим хүмүүс төсөөллийг сэргээн санах гэх зэргээр тайлбарлан, нэрлэдэг. Сексийн хариу үйлдэлд зөвхөн сэтгэхүйн хувиршгүй байдал нь дурсамжийн, эсвэл мэдрэмжийн сэтгэл хангалуун байдал болох яг тохирсон хариу үйлдэл нь өөрөөр хэлбэл, тухайн хүний хувьд сексийн давуу эрх болж өгдөг. Онцгой орчин, эсвэл нөхцлийг, мөн тохиромжтой цаг үе болон газрыг сонгосноор энэ нь магадгүй гар хангалга, эсвэл бэлгийн харилцааны үед яаралгүй тайван хийхэд тус дөхөм болох байх.
МАСТЕРС: Бидний тодорхойлсноор төсөөлөл, уран сэтгэмж гэдэг нь сексийн харилцааны нэгэн чухал хэсэг боловч энэ нь бие даасан байдлаараа үлэмж их ялгаатай. Ихэвчлэн энэ нь сэрэл хөдлөлийн үед болон эсвэл эмэгтэй хүнийг өдөөх үед явагддаг юм. Гэвч яг дур тавилтыг илэрхийлэх тэр мөчид эрэгтэйн өөрийн сэрэл мэдрэмжийг ихэвчлэн ямар нэг онцгой содон зүйл эзэмдэн авдаг.
PLAYBOY: Мэдээж, төсөөлөл, уран сэтгэмж бол төгс дур булаам бус сексийн хамтрагчтай гайхалтай үр дүнтэй байж чадах боломж. Төгс дур булаам байдал нь амжилттай сексийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг эсэхийг та олж мэдсэн үү?
ЖОНСОН: Энд дахин хэлэхэд, бүх зүйл маш аймшигтай ангид ойлголт юм.
PLAYBOY: Таны судлаачийн туршлагаас харахад, гадаад төрх үзэмж бусад хүчин зүйлийг бодвол илүү их өдөөх хэрэгсэл болдоггүй гэж үү? Тухайлбал, Америк эрчүүдийн хувьд том хөх гол тодорхойломж нь болдог гэх мэт.
МАСТЕРС: Хэрэв та хөхний хэмжээний талаар ярьж байгаа бол Мэдисоны өргөн чөлөө, Playboy-ийг ч мөн дурдах нь зүйтэй. Яагаад гэвэл тэд үүнийг холбосноороо сексийн нэмэгдэл утгыг бий болгож өгдөг юм. Баримтаас харахад том хөхтэй эмэгтэй хүн илүү мэдрэмжтэй биш ч байх талтай байгаа юм.
ЖОНСОН: Илүү муу зүйл нь гэвэл, эмэгтэйн секс бэлэг тэмдгийг эзэгнэх нь түүний анхаарлыг сарниулж, эсвэл жинхэнэ секс сэдлийг нь ч төрүүлж мэдэх юм. Нөгөөтэйгүүр гүүний секс бэлэг тэмдэг нь магадгүй түүнийг илүү тачаангуй мэт ойлголт төрүүлдэг байж болох. Ингэснээр тухайн эмэгтэй илүү урам зоригтой болдог ч байж болох юм. Би антропологич биш л дээ. Гэхдээ эмэгтэй хүний хөхөнд татагддаг нь эх хүний биеийн бүтэцтэй холбоотой байх гэж би боддог юм.
МАСТЕРС: Одоогоор, эрчүүдийн дунд гуя сонирхогч, хөл сонирхогч ч гэж байна. Хоорондоо ялгаатай.
PLAYBOY: Энэ өөр хоорондоо ялгаатай хүсэл сонирхлуудыг хэрхэн ялгаж, таних талаар танд санаа бий юу?
МАСТЕРС: Хувийн нөхцөл байдлаас бол би таамаглаж болно. Магадгүй тачаангуй байх эхний хүчин зүйл нь дур булаам хөл, эсвэл хөхтэй эмэгтэй байх.
ПОРНОГРАФИЙН НӨЛӨӨЛӨЛ
PLAYBOY: Порнограф нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд дур хүслийн чадамжийг тэнцүүлж байдаг уу?
МАСТЕРС: Бидний хийсэн туршилт, судалгаанаас харахад тийм гэж хариулна. Хамгийн гайхалтай өөрчлөлтүүд нь тухайн эрэгтэй, эмэгтэйн хүйсээс илүүтэй хувийн сонголт болоод тус тусын нөхцөл байдалтай холбоотой.
PLAYBOY: Хэрэв илүү хялбар хийгдэх боломж болоод хориотой байх чанараа алдах юм бол порнограф нь сэрэл хөдөлгөх нөлөөллөө үргэлжлүүлсээр байна гэсэн үг гэж та боддог уу?
ЖОНСОН: Яг л бусдын нэгэн адил бидний хандлага таамаг дэвшүүлж байгаа юм. Гэхдээ бид порнограф нь хориотой байгаагаараа илүү их сэрэл хөдөлгөх зүйлсийг агуулдаг гэж боддог.
PLAYBOY: Та порнографийн боломж, хэрэглээ зэргийг хянах нь зөв гэж үздэг үү?
ЖОНСОН: Хувь хүний амьдралд, түүнд юу үзэж, уншиж болох, болохгүйг зааж хэлнэ гэдэг нь сайн сайхан арга гэдэгт би итгэдэггүй.
МАСТЕРС: Энэ нь магадгүй хэн нэгний хувьд жигшин зэвүүцэх, өөр нэгэнд ямар ч ач холбогдолгүй мэт, эсвэл гуравдагчид нь сэрэл хөдөлгөм гайхалтай мэт сэтгэгдэл төрүүлж ч болно шүү дээ.
ВИАГРАГААС ӨМНӨХ АМЬДРАЛ
PLAYBOY: Удаан хугацааны туршид судалгааны хөтөлбөрийнхөө нэг хэсэгт та хоёр дахь сексийн үл зохицол нь бэлгийн сулрал гэж дурдсан байсан. Энэ нөхцөлд хийсэн таны тодорхойлолт юу вэ?
МАСТЕРС: Бид нар үүнийг хоёр төрөлд ангилсан байгаа. Анхдагч бэлгийн сулралд, эрэгтэй хүн хатгалт хийх эхний оролдлогоороо бүтэлгүйтэх, хангалттай хугацаанд амжилттай дуусгаж чадахгүй байх болон зорилгодоо хүрч чадахгүй байх зэрэг нь хамаарна. Хоёрдогч бэлгийн сулралд, тухайн эрэгтэй эхний удаад, эсвэл анхны удаагийн мянга мянган тохиолдолд амжилттай эхлүүлж чадах ч, цаашид хэвийн төгсгөж чадахгүй, бүтэлгүйтэх шинж тэмдгийг хамааруулна.
PLAYBOY: Бэлгийн сулралын гол шалтгаан юу вэ?
МАСТЕРС: Айдас. Яагаад гэдгийг хайхарч үзэлгүйгээр, эсвэл эхний тохиолдолд амжилттай дуусгаж болон босголтыг хүчилж чадахгүй байх зэрэг сексийн үйл ажиллагааны саатлын хамгийн гол шалтгаан бол хийхгүй байх айдас юм. Энэ маягаар азгүйтсэн эрчүүдэд, ядарсан, эсвэл архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ энэ айдсаа даван туулах гэж бүү ач холбогдол өгөөрэй гэж хэлмээр байна. Гэвч орчны тохиолдлын азгүйтэлтэй ихээхэн тулгарч, өнгөрснөө нухацтай авч үздэг хүн өөрөө хоёрдогч бэлгийн сулралын шалтгааныг хурцатгаж байдаг.
ЖОНСОН: Магадгүй архи нь хоёрдогч бэлгийн сулралын хамгийн гол шалтгаан байж ч болох байх.
PLAYBOY: Зарим шүүмжлэгчид, эмэгтэй хүний сексийн эрх чөлөө болон түүний эрэгтэй хүнээс шаардаж буй сексийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлагын үр дагавар нь бэлгийн сулралын хамгийн чухал шалтгаан гэж үздэг, ийм байх боломжтой юу?
МАСТЕРС: Тодорхой нэг эрэгтэйн айж зөгнөснөөрөө төсөөлөн бодсон ямарваа нэг нөхцөл байдал, магадгүй түүнийг өөрийнх нь чадварын талаарх айдас түгшүүр болоод нөхцөл байдлыг хүчлэх гэсэн оролдлого нь айдаст автуулдаг байж болох талтай. Гэхдээ түүнд үүнийг хийхэд эмэгтэй хүний чөлөөт байдал хэрэггүй.
ХУГАЦААНААС ӨМНӨХ ШИНГЭН ЯЛГАРУУЛАЛТ
PLAYBOY: Та сексийн сүүлчийн үл зохицол бол цагаасаа өмнө шингэн ялгаруулах явдал гэж дурдсан байсан. Үүнийг өөр аргаар тодорхойлоход хэцүү юу?
МАСТЕРС: Бидний цагаасаа өмнө шингэнээ ялгаруулах явдлыг хамтрагчийнхаа таашаалд нийцүүлж, түүний дур тавих хугацааны талд нь ч хүрэхгүй хугацаанд энэ шингэн ялгаруулах явцаа хянаж чаддаггүй хүн байна гэж тодорхойлж байгаа юм. Мэдээж хэрэг, иймэрхүү дүгнэлт нь тодорхой жишээ болж чадахгүй л дээ. Шалтгааны хувьд бол тэд ялгаатай. 40 настай эрэгтэй хүнд байдаг хамгийн гол шалтгаан бол түүний арван найм, ес болон 20 насандаа биеэ үнэлэгчтэй секс хийж байсан үеийнх шигээ өөрийгөө хурд, хүчтэй байж чадна хэмээн бодох явдал гэж би таамаглаж байна.
PLAYBOY: Олонх эрчүүд өөрийн хугацаанаас нь өмнө шингэнээ ялгаруулах энэ бэрхшээлийг, мөн ийм төрлийн амжилтгүй дур тавилтыг өөрийн сексийн арга барилыг сайжруулснаар даван туулахыг хичээдэг. Сексийн төгс хичээнгүй мэдлэг болоод гэрлэлтийн талаарх олон төрлийн гарын авлаганд байдаг зөвлөгөөг дагаснаар тэд бэлгийн харилцааны үед үржүүлэхийн хүрд цээжээр унших, эсвэл биржийн тухай бодож ой ухаандаа тогтоож байдаг.
ЖОНСОН: Шингэн ялгаруулалтыг тэвчихийн тулд үржүүлэхийн хүрд цээжлэх шаардлага байхгүй... Бид анх энэ төрлийн хүндрэлийг эмчилж байхдаа стерео хэв шинжийн тохиолдлыг ажиглаж байсан. Энэ нь ихэнхдээ тухайн хүний бэлгийн харилцаанд орсон анхны туршлага нь даралт, шахалтын дор яаруу сандруугаар хийгдсэн байдгаас үүдэлтэй. Жишээлбэл, машины арын суудал дээр гэх мэт. Ийм тохиолдолд нялуурч ноололдох, бэлгийн харилцаагаа хүндэтгэх хэрэгтэй гэсэн мэдрэмж танд төрдөггүй юм. Зүгээр л зугаацахын тулд хийж байгаа мэт санагдана.
ЦАГ ХУГАЦАА ӨНГӨРӨХӨД
PLAYBOY: Насны хоорондох сексийн харилцаатай холбоотой анагаах ухааны хоёрдмол санаа, ташаа ойлголт байдаг. Энэ талаарх өөрсдийн судалгааны талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
МАСТЕРС: 80 насны бүлгийнхний дунд хийсэн сексийн үйл ажиллагааны үр нөлөөг баталсан, эрэгтэй, эмэгтэй хүний хувьд хоёр үндсэн хувиршгүй хэрэгцээ, шаардлага байдаг гэсэн дүгнэлт гарсан. Үүнд: нэг нь, тухайн хувь хүний ерөнхий эрүүл мэндийн байдал маш сайн байх ёстойгоос, хоёр дахь нь тухайн хүн нь өөрөө сексийн хамтрагчийг сонирхож байгаа явдал юм.
Эмэгтэй хүний хувьд түүний залуу насны сексийн идэвхтэй үйл ажиллага нас нь ахисан ч амжилттай үргэлжилж чаддаг. Яагаад гэвэл анхнаасаа эмэгтэй хүнд хүч чадалгүй болчих вий гэсэн айдас болгоомжлол байдаггүй юм. Хэрэв тухайн эмэгтэй хүн цэвэршихээсээ өмнө онцгой идэвхтэй байгаагүй бол түүнээс хойш ч нас ахих явцдаа санаа зовнисон байдал нь түүнийг сексийн бүрэн идэвхгүй болгох талтай. Гэсэн ч хэрэв тухайн эмэгтэй сексийн идэвхтэй, уян хатан нэгэн бол тэрээр ихэвчлэн өөрийн сексийн идэвхтэй хэлбэрт мэдэгдэхүй өөрчлөлт гаргалгүйгээр цэвэршилтийг дамжин өнгөрдөг.
Эрэгтэй хүний хувьд тэрээр хорь, гуч, дөчөөд насандаа сексийн хангалттай идэвхтэй, туршлагатай нэгэн байсан бол цаашдаа тавь, жар, далаад насандаа ч түүний сексийн идэвх, чадвар сулрах шалтгаан байхгүй.
ЖОНСОН: Миний зүгээс хөгшрөлт цээр нэмж хэлэхийг хүссэн ганц зүйл бол шингэнээ ялгаруулах гэж яарах нь тодорхой хэмжээгээр буурдаг нь шингэн ялгаруулалтын давтамжин дахь шаардлагад байдаг юм болов уу. Гэхдээ энэ нь түгээмэл итгэл үнэмшлийн эсрэг, хөгшин эрийн секс хийхэд эрхтэний хөвчрөлийг дэмжих зэрэгт юу ч хийх хэрэггүй гэсэн үг.
ИЖИЛ ХҮЙСТЭНТЭЙГЭЭ АМРАГЛАХ ХҮЧИН ЗҮЙЛ
PLAYBOY: Сексийн эрх чөлөө нэмэгдсэнээр өөр зүйл сонирхох чиг хандлага гарч ирсэн нь ижил хүйстний сексийн харилцаа дэлгэрсэн явдал. Энэ талаар та юу гэж боддог вэ?
MACTEPC: Хэрэв эрдэмтэд болоод жил хүйстнүүд өөрсдөө ижил хүйстэн болоход нөлөөлсөн гол шалтгаануудыг гаргаж ирсэн бол сексийн чиг хандлагын чөлөөт байдал нь эдгээр шалтгаануудыг бий болгосон гэдэг нь үнэн юм. Энэ нь ижил хүйстнийг үл зөвшөөрөх явдлыг бууруулахад тус болно. Энэ бол мэдээж зөвхөн онолчлол юм шүү дээ. Бидэнд үүнийг дэмжиж, дагах үндэслэл байхгүй.
Бид ижил хүйстний сексийн харилцаан эр гайхалтай судалгааны ажлыг хийж байна. Бид одоогоор хэзээ ч гүн гүнзгий судлагдаж байгаагүй эмэгтэй ижил хүйстний харилцааг онцгойлон судалж байгаа. Бид нар социологи, физиологи, биохими, эндокринолог, бүр цаашлаад чилгээний гэх зэрэг үзэл бодлын з бүрийн өнцгөөс чадах чинээгээрээ судлахыг хүссэн юм.
PLAYBOY: Гомосексийн судалгаан дахь таны зорилго юу вэ?
МАСТЕРС: Эцсийн дүндээ бид бүхэн хэн хүсч байгаагийнх нь төлөө сексийн өөрчлөлтийн зарим ойлголт руу нэвтрэн орохыг хичээж, найдаж байна. Одоо мэдэж байгаа өчүүхэн бага зүйлээсээ харахад бид нар гомосекс нь өөрөө өөрчлөлт, гуйвуулга уу, эсвэл хэвийн бус гаж харилцаа юу вэ? гэдгийн учрыг ойлгож чадахгүй байна. Энэ нь сексийн илэрхийллийн цөөнх гэсэн нэг гол хэлбэр мэт санагдаж байгаа сүүлчийн шийдвэрлэх таамаг л байна.
PLAYBOY: Гетеросексуал буюу эсрэг хүйстэндээ татагдагч хүмүүс “Ижил хүйстний харилцаан дахь хэтийн төлөв” (Homosexuality in Perspective) номд орсон мэдээллийг сонирхох хэрэгтэй вэ? (гомосексуал харилцаанд анхаарал хандуулсан сүүлд гарсан ном)
МАСТЕРС: Энэ ном маань гетеросексуал хүмүүсийн нэгэн адил ижил хүйстнүүд ч мөн адил хэрхэн дурлаж, хайрладаг тухай өгүүлдэг юм.
PLAYBOY: Таны судалгаанаас хамгийн сонирхолтой баримт нь юу байсан талаар товчхон ярьж өгөхгүй юу?
МАСТЕРС: Олж авсан баримтуудын маань хамгийн чухал шинжүүдийн нэг бол гомосексуал болон гетеросексуалын хооронд хээлтүүлгийн бус сексийн өдөөх боломжийн хувьд тун бага ялгаа байдаг явдал юм. Гомосексуал ба гетеросексуал, эрэгтэй ба эмэгтэй хүн гээд аль алин нь гар хангалгыг, гар хангалгын хамтрагчийг, мөн аман өдөөлтийг хийж чаддаг. Бид олон зуун дур тавилтын мөчлөгийг ажиглаж байсан ба тухайн хугацааны нэг хүрэхгүй хувь нь дур тавилтанд хүрч чадалгүй, бүтэлгүйтэж байсан.
PLAYBOY: “Тайм” сэтгүүл нүүр хуудсан дээрээ таны номноос ижил хүйстнүүд орон дотроо илүү сайн байдаг гэсэн дүгнэлтийг иш татан тавьсан байсан. Таны энэ баримтаас харахад хэрэв бид ижил хүйстнүүд шиг дурлавал бидний сексийн амьдрал илүү сайжирна гэсэн утга юм шиг санагдлаа.
МАСТЕРС: Хамгийн гайхалтай алдаа бол хэн нэгэн шиг дурлах гэж хэлэх явдал юм. Яагаад гэвэл энэ нь таны хийж буй зүйл биш. Та өөрийн хүссэн зүйлийг хийгээд, түүнийгээ өөрийн хамтрагчдаа таалагдах болов уу хэмээн найддаг. Гомосексуалын талаар бидний олж мэдсэн зүйл бол, бид боломжтой өөрчлөлтийн үр дүнг үзүүлэхийг хүсдэг, тиймээс энэ нь айдас төрүүлдэггүй. Ер нь бид нар өөрийн эрхгүй өөрсдийн ойлгодоггүй, эсвэл дотно танил биш зүйлээсээ бага зэрэг сэрэмжилдэг шүү дээ.
PLAYBOY: Гэсэн хэдий ч таны номонд дурдсанаар, ижил хүйстэн хоёр хоёулаа өөрсдийн хамтрагчийн хүсэл шаардлагын талаар илүү сайн мэддэг бөгөөд илүү их сонирхолтой зүйлийг сэдэж байдаг гэсэн байсан. Ялангуяа тэд эсрэг хүйстнээ сонирхогчдыг бодвол секстээ илүү сайн байдаг гэж бичсэн байсан даа.
ЖОНСОН: Тэгэхээр энэ тал дээр тэд арай илүү хөдөлмөрлөдөг гэх үү дээ. Ингэснээрээ тэд нар арай илүү дэмжлэг авдаг байж ч мэдэх юм. Гэхдээ энэ нь ижил хүйстнүүд таны бодож байгаа шиг илүү их дур тавьдаг гэсэн үг биш. Хоорондоо илүү ойр оролцоотой байж чаддаг гэсэн үг юм.
PLAYBOY: Гомосексуал болон гетеросексуал (эсрэг хүйстэндээ татагдагч) хосууд харилцан бие биенээ хатуухан энхрийллээр өдөөхөд тал дээр ялгаа бий юу?
МАСТЕРС: Гомосексуал хос нь маш их хугацаа зарцуулдаг. Тэд яаралгүйхэн харилцан бие биенээ энхрийлж, ноололдож байдаг. Харин гетеросексуал хос нь эсрэгээрээ, тэд аль болох богино хугацаанд дур тавихын тулд зүгээр л ажлаа гүйцэтгэж байгаа мэт хийдэг.
PLAYBOY: Гомосексуал болон гетеросексуал гар хангалга нь арга барилын хувьд ямар ялгаатай вэ?
МАСТЕРС: Анхдагч ялгаа нь хүйс болохоос, сексийн сонголт биш.
PLAYBOY: Эмэгтэйчүүдийн гар хангалгын тухайд?
МАСТЕРС: Ойролцоогоор таван эмэгтэйн дөрөв нь нуруугаараа хэвтэж байхдаа гар хангалга хийсэн байдаг. Эрчүүд бэлэг эрхтэндээ хүрч байгаагаас илүү эмэгтэйчүүд хэлүүндээ шууд хүрч байдаг. Зарим эмэгтэйчүүд хөхөндөө, мөн хэвлий, гуяндаа хүрч, илж таалдаг. Ихэнх эмэгтэйчүүд хэлүүний гадна хэсэгтээ шууд хүрч, зөвхөн хэлүүг өдөөн шахаж өгдөг. Гэхдээ сексийн харилцааг сэргээн өдөөснөөр, тэд хэлүүний гадна хэсгээс хэлүүний босоо амсар руу хүрч, өдөөдөг. Тэд ядарч сульдах юм уу, эсвэл өөрсдийн хариу үйлдлийн авцалдааг алдах үедээ маш зөөлнөөр урагш, хойш холхиж өгдөг. Эрчүүдээс хол илүү олон эмэгтэйчүүд маш тайвнаар байдлыг өөрчилж, зогсох үе хүртлээ гараараа илэн түлхэж, өөрөөрөө наадан, хэлүүний гар хангалгыг эхлүүлдэг.
PLAYBOY: Харин эрчүүдийн гар хангалгын тухайд?
МАСТЕРС: Эрчүүд бол маш түргэн, шууд бэлэг эрхтэндээ хүрдэг. Бараг таван эрэгтэй тутмын гурав нь нуруугаараа хэвтэж гар хангалга хийдэг. Мөн зогсож, сууж, доош харан хэвтэж хийж ч болдог. Сэрэл хөдөлгөлтийг нэмэгдүүлснээр хүчтэй, хурдан илэлтүүдийг нэмдэг. Ихэнх хэсэгт, эрчүүд босоо хэсэгт төвлөрсөн байдаг. Олонх эрчүүдийн хувьд дур тавилт болоход хөдөлгөөн нь удааширч, илэлтээ зогсоодог. Харин эмэгтэйчүүд үүнээс эсрэгээрээ, үргэлжлүүлэн илж, иллэг хийж өгдөг. Эрчүүд нэг бүхэл бүтэн хэсэгт бараг нэг л удаа дур тавьж байдаг. Харин эмэгтэйчүүд нэг дур тавилтаас нөгөө рүү шилжиж, үргэлжлүүлж чаддагаараа сексийн идэвх өндөр байдаг.
PLAYBOY: Ижил хүйстэн эмэгтэйчүүд орон дотроо хэр байдаг бол?
МАСТЕРС: Тэд бие биенийхээ хөхөнд хүрч, бэлгийн ажлыг эхлүүлэхээсээ өмнө үнсэлцэж, энхрийлэн илж таалж байдаг. Бидний судалсан 76 лесби эмэгтэйгээс ердөө зургаахан нь секс тоглоомын үед шууд хөхийг өдөөж байсан. Харин нэг л эмэгтэй хамтрагчийнхаа бэлэг эрхтэнд хүрсэн.
PLAYBOY: Мэдээж хэрэг, эмэгтэй хүн өөр эмэгтэйн талаар мэдсэн байдаг. Харин эрэгтэй хүн хамтрагч эр нь юу ч хэлээгүй байхад үйл явцыг хэрхэн мэдэж болох вэ?
ЖОНСОН: Тэд өөрсөд рүүгээ хийдэг шиг, бусад руу ч бас хийдэг. Энэ нь үргэлж эмэгтэй хүний хариу үйлдэл хийж чаддаг шиг байна гэж байхгүй. Эрчүүд ихэвчлэн бэлэг эрхтэнээ ашигладаг шигээ, хуруугаа ч мөн ашиглана. Хэрэв лесби эмэгтэйчүүд хуруугаа дотогш оруулбал, тэд ховорхон тохиох, үтрээний гурав дахь гадаргын цаана хүрнэ. Ингэснээр мэдрэлийн судасны төгсгөлд байх хамгийн их мэдрэмтгий хэсэгт хүрэх юм. Ихэнх нөхрүүд бэлэг эрхтэнээ орлуулан, хуруугаа олон удаа ашиглаж, жинхэнэ сэрлийг хөдөлгөхөөсөө өмнө энэ аргаар эхнэрүүдийнхээ сэрлийг хөдөлгөн, тэсвэрийг нь алдагдуулахад хүргэдэг. Бидний уулзаж, асуулгад оролцсон эхнэрүүдийн гуравны нэг нь гар ашиглан дотогш нэвтрүүлэх нь өөрсдөөс нь илүү нөхрүүдэд нь таатай, тэдний сэрлийг хөдөлгөдөг болохыг мэдэрсэн гэдгээ хэлсэн. Нөгөө талаас, лесби эмэгтэйчүүд хамтрагчийнхаа дуртай болон эрхэмлэдэг чанарыг нь олж мэдээд, түүнийг нь гүйцэлдүүлэхдээ ямагт бэлэн байдаг.
PLAYBOY: Нэгэн цагт хөхөөрөө наадаж байсан лесби эмэгтэй үүнийгээ эрэгтэй хүнээс илүү өөрөөр хийдэг болов уу?
МАСТЕРС: Хөхөөр наадах нь илүү удаашруулдаг. Хөхний товчинд онцгой анхаарал тавьж чадсанаар гар болон аман сексийн аль алиных нь сэрлийг хөх бүрдүүлж байдаг. Мөн түүнчлэн хоёр хөхөнд аль алинд нь ижил хугацааг зарцуулан, анхаарал тавих хэрэгтэй. Заримдаа бэлгийн ажлыг эхлэхээс өмнө хөхөнд арван минут орчим хугацааг ч зарцуулах нь бий. Маш олон гетеросексуал болон лесби хос одоог хүртэл хөхөнд онцгой ач холбогдол өгч, анхаарал хандуулж байдгийг судалгааныхаа явцад ажигласан.
PLAYBOY: Гетеросексуал дахь сексийн бэлгийн харилцааг тодорхойлсон нэг онцлог шинж ч юм уу, эсвэл тодорхой нэг хэв загвар байгаа юу?
МАСТЕРС: Сексийн төлөөх Америкийн гайхалтай номлолууд бол: уруул дээр үнсэх, хөхөн дээр гараа тавих, мөн аарцаг руу умбан орох явдал юм.
ЖОНСОН: Сексийн харилцааны нөхцөлд бид сексийн туйлын үр дүнд амьдралаа зориулахыг хүсдэг нэгэн болсныхоо дараа өөрсдийгөө ямар нэг тодорхой хэв загварт оруулахыг эрэлхийлдэг хүмүүс болдог мэт санагдавч, яг тэр мөч ирэхэд бид урьд өмнөх, үе тэнгийнхнийхээ хичээл рүү л ухарсан байдаг. Өчүүхэн бага ч атугай хувь хүний зориг, итгэл нь сексийн бүтээмжийг бий болгож байдаг юм. Лаборатори, судалгааны орчинд сексийн туршлагатай хүмүүс ч заримдаа хуучны гэр бүлийн кино зохиол руу эргэн очсон юм шиг болох тохиолдол бий.
PLAYBOY: Ямар гэж?
МАСТЕРС: Эрчүүдийн 80 хувь нь номлогчийн байр сууринд дурласан байдаг. Тэд хамтрагч эмэгтэй рүүгээ өөрсдийнхөө эрхтэнийг хөвчирмөгц, эсвэл тэднийг бэлэн боллоо гэж бодмогцоо л шууд дайрч эхэлдэг. Ихэнхдээ тэд норгож байх үедээ л эмэгтэйгээ бэлэн болчихлоо гэж боддог.
PLAYBOY: Энэ буруу гэж үү?
ЖОНСОН: Тэгэхээр онолын хувьд бол, та үүнийг үнэн гэж хэлж магадгүй. Эмэгтэй хүний үтрээний норолт нь үндсэндээ эрэгтэйн эрхтэн хөвчрөхтэй л ижил юм шүү дээ. Аан, гэхдээ ингээд зогсчихож болохгүй юм байна. Бид чинь зөвхөн ижил хүйстний үндэслэлийг л илэрхийлж байсан болохоор би тархиа жаахан чөлөөлж, хэвийн болгох гээд оролдъё. Гэхдээ юу гэхээр, сексийн харилцааны үед зөвхөн эрэгтэй нь үргэлж бэлэн байж байдаг гэсэн үг биш гэдгийг л илэрхийлэх гэсэн юм.
Магадгүй эмэгтэй нь физиологийн болоод биеийн бүтцийн талаасаа хэдийнэ бэлэн болчихсон ч байж болох шүү дээ. Гэхдээ эмэгтэй биеийн бүтцийн талаасаа бэлтгэгдсэн болохоор дүр үзүүлэх нь маш том алдаа. Тэрээр мөн, сэтгэл хөдлөлийн буюу сэтгэл санааны цэгт хүрсэн байх ёстой юм. Бараг бүх тохиолдолд эрэгтэй хүн л нэвт оруулах болон түргэн түргэн түлхэлт хийх маягаар түрэмгийллийг гаргаж байдаг. Харин эмэгтэй өөрийн мэдрэмжийг хүлээн авахаасаа өмнө эрэгтэйн түлхэлт эхэлчихвэл, хаашдаа л үүнийг гүн оруулах үүргийг хүлээж, түүндээ сатаардаг. Гэсэн хэдий ч эцсийн дүндээ эмэгтэйн субъектив оролцоо магадгүй маш сул хэвээр байж, сэтгэл ханамжийн мэдрэмж нь өчүүхэн бага байсан ч тэрээр дур тавимтгай нэгэн байж болох талтай. Иймэрхүү нөхцөлд хамтрагч руугаа чиглэсэн эвгүй харилцаа нь өндөр эрсдлийг дагуулдаг.
PLAYBOY: Гэрлэлтийн талаарх гарын авлагын нэгэн нандин итгэл үнэмшилд байдаг даа, хэрэв та хангалттай урьдчилсан бэлтгэлтэйгээр сүй тавьж
байгаа бол эцэстээ бүх зүйл сайхан байх болно гээд. Та ийм зүйлийг судалгаанаасаа олж мэдсэн үү?
МАСТЕРС: Тэр урьдчилсан бэлтгэл гэх зүйл надад ер таалагддаггүй. Энэ нь ямар нэг чухал, ач холбогдолтой гэхээсээ илүү дор зүйл юм шиг сонсогддог. Шинжлэх ухаанч ажиглагчийн үүднээс сексийн харилцааг тодорхой үе шатуудад хуваах нь зайлшгүй шаардлагатай зүйл. Гэхдээ нэг ижил зүйлийг хийж буй сексийн хамтрагчид нь бодит гүйцэтгэх зорилгыг агуулсан хүний туршлагыг бий болгож байдаг юм. Үүнийг хийж байхад, сайн дурын идэвх, өдөөлтийн хувьд эмэгтэйн боломж золиослогдож байдаг.
PLAYBOY: Яаж?
МАСТЕРС: Бид эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг туршилтанд оролцуулах үедээ бэлэг эрхтэнд хүрч, уруул, хэлээрээ өдөөх зэргээр анхаарал халамж тавихад эмэгтэй нь өдөөлтийг шууд хүлээн авч, үтрээгээ чөлөөтэй норгож байсныг олж мэдсэн. Гэсэн хэдий ч өөр нэг тохиолдолд дээрхтэй адил хосоос бэлгийн харилцаанд орохыг хүсэхэд, нийт үйл явцын туршид эрэгтэй нь бэлэг эрхтэнд хүрч, уруул, хэлээрээ өдөөх зэргээр ижил үйлдэл хийхэд эмэгтэй нь мөн л өдөөлтийг шууд хүлээн авч байсан ч үтрээгээ чөлөөтэй норгоогүй.
PLAYBOY: Таны ажигласнаар энэ нь ижил хүйстэн хосод боломжтой юу? Учир нь тэд бэлгийн харилцааг дарамт шахалтаар хийх бус, илүү өөрсдийгөө таатай, сэтгэл хангалуун байлгах боломжийг эрэлхийлж байдаг?
МАСТЕРС: Яг тийм. Тэд өөрсдөдөө гар хангалга, аман секс, хэлүүг уруул, хэлээр өдөөх зэрэг илүү өргөн хүрээтэй үйлдлүүдийг ашиглаж байдаг. Яагаад гэвэл тэдэнд зөвхөн ийм л зүйлс байгаа шүү дээ. Бид гетеросексуал эмэгтэйчүүдэд хэлүүг уруул, хэлээр өдөөх нь үдшийн цэг болдог тухай хэлэхэд, тэд үүнийг анхнаасаа тогтмол хийж байгаагүй ба тийм ч тааламжтай төгсгөж сураагүй гэдгээ өгүүлсэн юм.
СЕКСИЙН АЧ ХОЛБОГДОЛ
PLAYBOY: Ерөнхийдөө секс судалгааны ирээдүйн үргэлжлэлийг юу гэж боддог вэ?
МАСТЕРС: Хангалттай боловсорсон байдал болоод зохион байгуулалттай тэлэлтэнд бид найдаж байгаа. Магадгүй ирээдүйд энэ төрлийн судалгаа нь зөвхөн физиологи болоод социологи, бурхны номтны төлвөөс урган гардаг “яагаад?”, “юу?” гэсэн сэтгэлзүйн цэг, сэтгэхүйгээс бус, сексийн үйл явцын бүхий л хэсэг тус бүрийг хамруулан судлах байх.
Хүний сексийн харилцааны байдал нь тухайн эмэгтэй ба эрэгтэй хүний амьдралынхаа турш санаа зовниж явдаг. маш чухал ач холбогдолтой сэдэв мөн. Өөрийгөө хамгаалахын төлөөх зөн совингоос ангид, энэ нь бидний мэдэх хамгийн хүчирхэг харилцаа юм. Секс нь одоог хүртэл бидний хамгийн бага мэдэх харилцаа хэвээр байсаар байна. Хүүхдийн саа өвчний хязгаарлалтанд зарцуулж буй олон тооны оролдлого, цаг хүгацааг хар л даа. Жишээлбэл, энэ өвчнийг хязгаарлан, хяналтандаа авснаас хойш тэр бүх оролдлого ямар их үнэ цэнэтэй, чухал болохыг ойлгосон. Гэвч сексийн харилцааныхаа талаар өдөр тутам санаа зовниж явдаг хүн болгоныг полиомиелитээр өвчилсөн тохиолдлын нэг хүнтэй харьцуулаад үз л дээ. Гэсэн ч бид мэдээж тэрхүү эмгэгийг эмчлэхэд тус болох анагаах ухааны аливаа аргыг хүртэх боломжтой болсон.
Хүний амьдралын хамгийн гайхалтай хэсэг болох идэж, унтаж амарсны дараа физиологийн үйл ажиллагаа нь эргэлтэнд орох ёстой байдаг нь эцсийн бөгөөд объектив судалгааны чухал хэсэг биш. Бид амьдралынхаа хамгийн гайхалтай мөчүүдийг судалгаанд зориулахыг зорьж байгаа билээ.
PLAYBOY: Сексийг хэр зэрэг чухал гэж боддог вэ?
ЖОНСОН: Ихэнх хүмүүсийн хувьд тэдний амьдралд секс нь эн тэргүүний чухал байр суурь эзэлж байдаг. Танд үүнийг батлах нэгэн жишээг дурдъя л даа. Сексийн талаар илүү мэддэг нэг нь ямар нэг зүйл хангалтгүй байгаа үед түүнийг үр дүнтэй болгох илүү дээр боломж байдгийг мөн ойлгосон байдаг. Энэ нь бидний хариуцсан секс судалгаагаар нотлогдсон зүйл. Энэхүү баримтан дээр нэмээд бид цааш нь “секс бол төрөлхийн үйл ажиллагаа” гэдгийг батлахаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Яг одоогийн бидний тунхаглаад байгаа зүйлээс хүмүүс залхаж байна. Магадгүй арав гаруй жилийн дараагаас нийгэм маань бидэнд амьдрахыг зөвшөөрч магадгүй юм даа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!