Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гандантэгчэнлин хийдийн урд нэгдүгээр давхартаа нийтийн байртай байшинд гарсан галыг бүрэн унтраажээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг ОБЕГ-аас авав.
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

08:35 2020/02/06

Нийслэлийн Гал түймэр унтраах, аврах гурван ангийн алба хаагчид ажиллан галыг бүрэн унтраажээ.

Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид тухайн газарт очиход иргэн Г-ын 14х30 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн дээврийн хэсэг, 5 ханатай 2 гэр тус тус шатаж байжээ.

23:18 2020/02/05

Төв гандангийн урд байрлах байшинд гал гарсан байна.

Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас "Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо,  Туулын 2 дугаар гудамж, Гандантэгчэнлин хийдийн урд байрлах нэгдүгээр давхартаа нийтийн байртай, дээд давхартаа оффисын өрөөнүүдтэй байшин шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын байгууллагад өнөөдөр 21:56 цагт иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1,2 дугаар тасаг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очин, ажиллаж байна. 

Галын улмаас хүний амь нас эрсдээгүй.

Гэрэл зургийг @miigaasbntv хаягаас авав.

Одоогоор галын дөлийг дарж, тархалтыг намжаасан" гэсэн мэдээллийг өглөө.