БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шин Хайминий бүрэн эрхийн хугацаа дуусаж, нутаг буцжээ.
Дараагийн Элчин сайдаар Чай Вэньруй томилогдон ирж, 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр ажлаа хүлээн авсан байна.
Элчин сайд Чай Вэньруйгийн товч намтар:
- 1985-1986 БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын ажилтан,
- 1986-1988 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан,
- 1988-1989 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын ажилтан, атташе,
- 1989-1992 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны атташе, 3-р нарийн бичгийн дарга,
- 1992-1993 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга,
- 1993-1996 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын 3-р нарийн бичгийн дарга, 2-р нарийн бичгийн дарга,
- 1996-2000 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга,
- 2000-2005 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын хэлтсийн дэд дарга, 1-р нарийн бичгийн дарга,
- 2005-2009 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх,
- 2009-2011 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирлын түвшний боловсон хүчин ,
- 2011-2013 БНХАУ-ын Юнь Нань мужийн Ардын захиргааны Гадаад харилцааны албаны дэд дарга,
- 2013-2015 БНХАУ-аас БНСВУ-ын Хошимин-д суугаа Ерөнхий консул,
- 2015-2019 БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулаар тус тус ажиллаж байжээ.
Тэрбээр өнөөдөр Монгол Улсын соёл урлаг, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчдийн хандивласан нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийг хүлээн авсан юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!