Өнөөдрөөс эхлэн заах теле хичээлийн цагийн хуваарь
Ерөнхий боловсролын сургуулийн 1-12-р анги болон цэцэрлэгийн насныханд зориулан өнөөдрөөс эхлэн теле хичээлийг заахаар болсон.
Теле хичээл өнөөдөр Цэцэрлэгийн бага бүлгийн Хөдөлгөөн-Эрүүл мэнд хичээлээр эхлэх юм.
- Цэцэрлэгийн хичээлийн хуваарийг энд дарж харна уу.
- ЕБС-ийн Бага ангийн хичээлийн хуваарийг энд дарж харна уу.
- ЕБС-ийн дунд ангийн хичээлийн хуваарийг энд дарж харна уу.
- ЕБС-ийн ахлах ангийн хичээлийн хуваарийг энд дарж харна уу.
Теле хичээлүүдийг бүх суваг дээр нөхөн үзэх боломжтой. Тухайлбал, Монгол HD телевизийг нөхөн үзэх боломжгүй байдаг ч гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд тус телевизээр нэвтрүүлж буй теле хичээлийг нөхөн үзэж болохоор зохицуулжээ.
Өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд 402 удаагийн 6,357 минутын 40 хичээлийг хүргэх юм. Нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 10-20 минут байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
