2020/02/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,757.29₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-15°
23:00
S26
-13°
00:00
S26
-14°
01:00
S26
-14°
02:00
S26
-14°
03:00
S26
-15°
04:00
S29
-15°
05:00
S29
-15°
06:00
S29
-16°
07:00
S29
-17°
08:00
S30
-16°
09:00
S30
-15°
10:00
S30
-12°

E-Barimt системд "Хянагдаж байна" төлөвтэй байгаа иргэд НӨАТ-ын буцаан олголтоо хэрхэн бүрэн авах вэ?

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

2019 онд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварынхаа буцаан олголтыг 900 мянган хүн энэ оны эхний улиралд багтаан авна. Үүнээс одоогийн байдлаар 996 хүний мэдээлэл хянагдаж байгаа талаар Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал мэдээллээ.

Хэрэв иргэн таны буцаан олголтын мэдээлэл "Хянагдаж байна" төлөвтэй байвал орон нутгийн иргэд харьяа Татварын албандаа, нийслэлийн иргэд Татварын ерөнхий газарт хандан эрсдэлд тооцож байгаа шалтгааныг тодруулж, асуудлаа шийдүүлснээр буцаан олголтоо бүрэн авах боломжтой.

 

Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал "Эрсдэлд тооцсон гэдэг нь шууд хассан гэсэн үг биш бөгөөд буцаан олголтын урамшууллыг хууль журамд нийцүүлэх зорилгоор ийнхүү ажиллаж байна" хэмээлээ.

Татварын ерөнхий газар нь татвар төлөгчийн худалдан авсан бараа, үйлчилгээ шаардлага хангасан эсэхэд эрсдэл тооцож, хяналт тавьдаг. Шаардлага хангаагүй тохиолдолд буцаан олголтыг хүчингүй болгох зохицуулалттай юм байна. 

x