2020/02/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,762.71₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
05:00
S26
-13°
06:00
S26
-13°
07:00
S26
-14°
08:00
S26
-14°
09:00
S26
-13°
10:00
S26
-12°
11:00
S26
-10°
12:00
S26
-8°
13:00
S26
-7°
14:00
S26
-5°
15:00
S26
-4°
16:00
S30
-4°

Ханиадыг эмчлэх эмийн бус аргууд

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 21
iKon.MN

Хүйтний улиралд ханиад томуунаас сэргийлж, хүндрүүлэхгүй байх нь иргэдийн хувьд маш том сорилт болсон.  

Ханиад хүрсэн гээд шууд эм хэрэглэж, намдаах нь тийм сайн биш тул эмийн бус аргаар ханиадаа эмчлэхийг эмч мэргэжилтнүүд ч илүүтэй зөвлөдөг. Тиймээс эмийн бус аргаар ханиадыг дарах зөвлөмжүүдээс онцлон хүргэж байна. 

Ханиадаар хүнд, хөнгөн өвчилснөөс үл хамааран эмчилгээг тодорхой хугацаанд тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай болохыг анхаараарай. 
Нуруунд шар тосоор бариа хийх
 

Ханиадтай үед хүний биед хий ихээр үүсдэг тул төөнүүр, шар тосоор барих арга сүүлийн үед ихээхэн дэлгэрч буйг уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн бариа нь цусны эргэлтийг сайжруулж, дархлааг сэргээдэг давуу талтай.

Үүнээс гадна шар тосоор цээж, хоолойгоо тослоод унтахад ханиалгах нь намдаж, хоолой сэрвэгнэхээ больдог зэрэг шар тосноос авах ач тус их ажээ.    

Бөөрөнхий байцааны навчаар ханиадыг эмчлэх нь
 

Хэрэв та цэртэй ханиалгаж байгаа бол энэ арга илүү тохиромжтой. Учир нь зөгийн бал нь цэр ховхолж, ханиадыг багасгахаас гадна арьсанд тэжээл өгдөг давуу талтай. Байцаагаар ханиад эмчлэхдээ:

  • Буцалж буй халуун усанд бөөрөнхий ногоон байцааны навчаа 1-2 минут байлгаж, зөөлрүүлнэ
  • Зөөлөрсөн байцааны навчин дээр зөгийн бал жигд, нимгэн түрхэнэ.
  • Навчныхаа зөгийн балтай хэсгийг доош харуулан ханиадтай хүнийхээ цээж, ар нуруунд, уушгин тушаа тавьж, орооно.
  • Ороолттой чигээр нь салхи авахуулахгүй хонуулах бөгөөд 3-4 хоног тус аргыг хэрэглэнэ /Бариу цамц өмсөж болно/. 

Дээрх аргыг хэрэглэх явцад, өдрийн цагаар ч мөн салхи авахуулахгүй байхыг анхаарна уу.

Зөгийн балны татлага
 

Зөгийн балыг хүнснээс гадна эмчилгээний зориулалтаар хэрэглэх нь элбэг. Ялангуяа, ханиадтай үед зөгийн балны татлага эмчилгээний арга нь цэр ховхлох давуу талтай ажээ. Хэрэв та ханиадандаа энэхүү үр дүнтэй аргыг сонгож буй бол эмчийн заавар зөвлөгөөн дор 5-7 хоног хийлгэх шаардлагатай гэдгийг санаарай.  

Бумба
 

Бумба тавьснаар хүний бие дэх хүйтэн хийг арилгаж, цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулж, хаванг хөөлгөн, өвдөлтийг намдаах ач тустай. Ингэснээр ханиадыг намдаахаас гадна ханиад томуунаас урьдчилан сэргийлэх ч онцлогтой ажээ.  

Баавгайн тосны ид шид 
 

Бүтэн өвлийн туршид хоолгүй амьдардаг зэрлэг амьтан бол баавгай. Өвөл ичээндээ орохоосоо өмнө баавгай дулааны улиралд загасны мах, төрөл бүрийн жимс ногоо, самар зэрэг шим тэжээлт хүнс хэрэглэдэг учраас биеийнхээ өөхөн давхаргад хангалттай нуклейн хүчил, уургийн нэгдэл, макро болон микро элементүүд, B1, B2, B4, B12 хуримтлуулж авдаг. 

Ийм учраас баавгайн тос нь хатгаа, ханиадтай хүний нурууг тосолж, хэрэглэхэд үр дүнтэй байдаг ажээ. 

Үүнээс гадна байвгайн тос нь хоол боловсруулах системийг идэвхжүүлэх, сахарын шижин, амьсгалын замын өвчнийг эмчлэх, дархлааны тогтолцоог бэхжүүлэх, нөхөн төлжих үйл явцыг сайжруулах, үрэвсэл бууруулах, шарх тэр тусмаа түлэгдэлтийг хурдан хугацаанд эдгээх, сорви арилгах, зүрх судас болон төв мэдрэлийн системийн ачааллыг бууруулахад үр дүнтэй бөгөөд антибиотик болон химийн эмчилгээний үед элгийг хамгаалах зорилгоор дотуур уух болон гадна түрхлэг хэлбэрээр хэрэглэдэг давуу талтай юм. 

Цагаан гаатай сүү 
 

Цагаан гаа нь Зүүн Өмнөд Азиас гаралтай, дэлхий даяар ургадаг цэцэгт ургамал төдийгүй ханиадтай үеийн хоолойн өвдөлтийг намдаадаг ач тустай.

Та хумсны толионы дөрөв хуваасны нэг хэмжээтэй цагаан гааг ханиад хүрсэн үедээ 250 мл сүүнд хийж буцалгаад, унтахынхаа өмнө уух нь ханиадыг дарах эмийн бус үр дүнтэй арга юм. Үүнээс гадна нимбэг, цагаан гааг буцалгаж, дээрээс нь бага зэргийн зөгийн бал нэмж уух нь ч мөн ханиадыг дарах аргуудын нэг болдог байх нь.

x