Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ “валютын манипулятор” ангиллаас Хятад улсыг хаслаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
https://nationalinterest.org

АНУ-ын сангийн яам өчигдөр Хятад улсыг “валютын манипулятор” орнуудын жагсаалтаас хасаж байгаагаа зарлажээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард Вашингтоны засаг захиргаа Хятад улсыг үндэсний валютын ханшаа удирдах замаар гадаад худалдаанд давуу тал олж авдаг гэж буруутгаад “валютын манипулятор” гэсэн ангилалд оруулж байсан юм.

Харин өчигдөр гаргасан тайландаа АНУ-ын сангийн яам “есдүгээр сарын эхээр нэг ам.доллар 7.18 юаньтай тэнцэж байсан бол ханшийг чөлөөлснөөр одоо 6.93 юаньтай тэнцэх болсон” тул Хятад улсыг цаашид ийм ангилалд оруулах шаардлагагүй болсон гэж дүгнэжээ.

Тус тайланд Герман, Ирланд, Итали, Япон, Малайз, Сингапур, Өмнөд Солонгос, Вьетнам улсууд мөн адил арга хэрэглэн гадаад худалдааны өрсөлдөөнд давуу тал олж байгааг шүүмжлээд Швейцар улсыг “валютын манипулятор” орон гэсэн ангилалд шинээр нэмсэн байна.

Хятад улсыг хар жагсаалтаас гаргасан өдөр тус улсын засгийн газрын төлөөлөгчид худалдааны дайныг зогсоох гэрээг байгуулахаар Вашингтонд ирж байгаа юм. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны худалдааг зохицуулах “нэгдүгээр үе шатны гэрээ” байгуулагдсанаар 18 сар гаруй хугацаанд үргэлжилсэн зөрчил маргааныг зогсооно.

Гэрээнд гарын үсэг зурах ёслол маргааш буюу Лхагва гарагт Цагаан ордонд болох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Reuters