Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Joker”, “The Irishman”, “Parasite” бүтээлүүд Оскарын шагналын хамгийн олон төрөлд нэр дэвшлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Америкийн кино урлагийн академи энэ жилийн Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа.

Тэдгээр бүтээлүүдийг “Joker” кино 11 шагналд, “The Irishman” 10 шагналд нэр дэвшиж тэргүүлсэн байна. Өмнөд Солонгосын уран бүтээл “Parasite” нийт зургаан төрөлд нэр дэвшсэний дотор шилдэг киноны төрөл багтжээ.

Мэдээж гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд бас нэр дэвшсэн байна.

Оскарын шагналын нийт 24 төрөлд 2019 онд дэлгэцэнд гарсан бүтээлүүд өрсөлдөх юм.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой энимэйшн бүтээл гэгдэж байгаа “Frozen 2” ямар нэг шагналд нэр дэвшээгүй нь сонин хэрэг байлаа. Мөн Бэйонсэг “The Lion King”-ийн дуугаар шилдэг дууны төрөлд нэр дэвшинэ гэсэн хүлээлт үүсээд байсан нь талаар болжээ. “Hustlers” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг туслах дүрийн шагналд нэр дэвших магадлалтай байсан Женифер Лопез бас хоосон хоцорсон байна.

92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 9-ний өдөр Лос Анжелес хотод болно. Хоёр дахь жилдээ дараалан хөтлөгчгүй зохион байгуулагдахаар болжээ. 

Өнгөрсөн оны Оскарын шагнал гардуулах ёслолыг 29.6 сая хүн үзсэн нь өмнөх оноосоо 12 хувиар өссөн үзүүлэлт байв.

2020 оны Оскарын шагналд нэр дэвшигчдийн бүрэн жагсаалттай энэ холбоосоор танилцана уу.

 

Эх сурвалж: Associated Press