БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 08 дугаар тушаалын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ-ын хамтарсан эрсдлийн үнэлгээний баг ажиллаж, одоогийн байдлаар “Дунд” зэргийн эрсдэлтэй гэж дүгнэсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Эрсдлийн түргэвчилсэн үнэлгээний дүнд үндэслэн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлэн цаашид авах арга хэмжээний чиглэлээ гаргасан аж.
БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: ЭМЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|