• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-д гарсан уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх зөвлөмж

ikon.mn
2020 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
БНХАУ-д гарсан уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх зөвлөмж
Sara, ikon.mn - text to speech

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод өнөөдрийн байдлаар "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчний тоо нэмэгдэж, 59 хүн өвчилж, долоон хүний биеийн байдал хүнд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Мөн Хонг Конгт 14 хүн Сингапурт бага насны нэг хүүхэд өвчилсөн тухай албан бус мэдээлэл бий.

БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхаарууллаа.

Зөвлөмж:

  • Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
  • Амны хаалт тогтмол хэрэглэх;
  • Нус цэрээ ил задгай хаяхгүй байх;
  • Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
  • Ханиаж найтах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, шууны дотор тал руу ханиаж найтаах;
  • Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх; 
  • Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
  • Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;

 

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
“Мөсний хатан” [109.70.100.23] 2020/1/7
“Мөсний хатан” гэх нэрээр хар тамхи хэрэглэгч, худалдан авагчдын дунд танил болсон гэгддэг иргэн С.Баярмааг хууль сахиулагчид хил баривчилсан байна. Тэрбээр бусдаар хар тамхины төрлийн бодис хил давуулан авчруулж, удаа дараа худалдсан хэрэгт холбогдоод байсан нэгэн бөгөөд Баянгол дүүргийн шүүхээс 10 жилийн хорих ял сонссон юм. Гэвч давж заалдах, хэрэг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг өөрчлөх арга хэрэглэн хугацаа идэж явсаар хил давж зугтсан гэдэг нь тогтоогдсон. Хэргийг тодруулбал, С.Баярмаа нь Х.Мөнх-Эрдэнэ гэх залууд 9 удаа БНХАУ-аас нэг килограм орчим хар тамхи оруулж ирэх даалгавар өгсөн нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон гэгддэг юм. Ийнхүү С.Баярмааг саатуулсан тул, хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.173] 2020/1/7
Гайтай хог юмаа!
2 | 0 Хариулах
Зочин [49.0.167.9] 2020/1/7
Мөн Хонг Конг улсад 14 хүн, "улсад" ? хариуцлага алдсан байна шүү
1 | 1 Хариулах
gg [202.182.126.90] 2020/1/7
erguu gichii mini awtonomit erhtei uls gj medhuu
0 | 2 Хариулах
Зочин [109.70.100.23] 2020/1/7
баянсэлэгэ нэг удаа хонгконг улсад семинаарт яваад ирлээ гэдэг шиг л юм болж хахахахаах
1 | 0 Хариулах