Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Даян” нуурт цөмөрсөн автомашиныг дөрвөн өдөр ажиллан гаргалаа

ikon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

 Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт орших “Даян" нуур-ын мөс цөмөрч “Стивр” загварын том оврын ачааны автомашин живсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км зайд орших “Даян” нуурын мөс цөмөрч 10 тонн тоосго ачсан “Стивер” маркийн автомашин осолдсон тухай дуудлагыг 2019 оны арванхоёрдугаар сарын 1-ний 05:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн 54 хүн машинтай ажиллаж, нууранд живсэн хүний цогцсыг гаргаж, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ.

Харин автомашиныг татан гаргах ажиллагааг нуурын мөс нэг метр хүртэл зузаарсны дараа буюу энэ сарын 4-ний өдөр эхлүүлсэн аж.

Нууранд живсэн 10 тонн ачаатай тус автомашиныг Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Б.Батбилэгээр ахлуулсан 38 хүн дөрвөн өдөр, гурван метрийн гүн, нэг метрийн зузаан шавартай, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ажиллаж, өчигдөр татаж гаргажээ.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар