Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн өндөр настан 117 нас хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн өндөр настанд тооцогддог Японы иргэн Кане Танака өчигдөр 117 насныхаа төрсөн өдрийг Фүкүока хотын асрамжийн газарт тэмдэглэжээ.

Өнгөрсөн онд түүнийг дэлхий дээр амьдарч байгаа хамгийн өндөр настай хүн болохыг тогтоож, Гиннесийн дээд амжилтад бүртгэсэн юм.

Дэлхийн дээд ажилтаас гадна Танака гуай хүн ам нь улам бүр хөгширч байгаа Японы нийгмийн бэлгэдэл болж байна.

Өнгөрсөн онд Японд шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 1899 оноос хойш анх удаа 900,000 хүрээгүй юм. Кане Танака 1903 онд найман хүүхэдтэй айлын долоо дахь хүүхэд болон мэндэлжээ.

Тэрээр 1922 онд Хидео Танакатай гэрлэж, дөрвөн хүүхэд төрүүлсэн байна. Мөн тав дахь хүүхдээ бусдаас үрчилж байжээ.

Танака гуай өглөө бүр 6:00 цагт босож, математикаар хичээллэдэг дадалтай гэнэ. Гэхдээ бүх цаг үед амьдарч байсан дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Франц эмэгтэй Жанна Луйз Калментыг (122 насалсан) гүйцэхийн тулд тэрээр дахин 5 жил амьдрах хэрэгтэй.

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Японы Хоккайдо арлын оршин суугч Масазо Нонака өнгөрсөн оны нэгдүгээр сард 113 насандаа таалал төгссөн юм.

Гиннесийн дээд ажилтыг бүртгэгчид одоо дараагийн хамгийн өндөр настай эрэгтэйг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press