Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга хээл хахуулийн хэрэгт холбогдон, саатуулагдсан талаар бид мэдээлж байсан.
Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр болжээ.
Шүүхээс Зам тээврийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал баримтаар нотлогдохгүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, түүнийг үргэлжлүүлэн хорихгүй, батлан даалтад гаргахаар шийдвэрлэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!