Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

ЗТХЯ-ны хэлтсийн дарга 20 мянган юанийн хахууль авсан хэргээр цагдан хоригджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
ЗТХЯ-ны хэлтсийн дарга 20 мянган юанийн хахууль авсан хэргээр цагдан хоригджээ
Sara, ikon.mn - text to speech

Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга хээл хахуулийн хэрэгт холбогдон, саатуулагджээ.

Тодруулбал, тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ бусдаас 20 мянган юанийн хахууль авсан хэрэгт буруутгагдан, шалгагдаж эхэлсэн байна

Түүнийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд гүйцэтгэгчээр оролцож буй БНХАУ-ын компаниас их хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл байгаа юм.