ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/26-НД НИЙТЛЭГДСЭН
Дугаарын хязгаарлалт өнөөдөр, маргааш үйлчлэхгүй
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
2019 оны арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдөр нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиож байна. Хоёр өдөр дараалан бүх нийтээрээ амарна.
Энэ өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Харин 11 дүгээр сарын 28-н буюу Пүрэв гарагаас дугаарын хязгаарлалт үйлчилж 4, 9-өөр төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцохгүй.
Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсэж болзошгүй тул жолоочдыг анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
