Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын поп дуучин эмэгтэй амиа хорложээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын k-pop урлагийн төлөөлөгч, дуучин Гү Хара өчигдөр орой амиа хорлосон байдалтай олдсоныг цагдаа нар мэдээлжээ. Үхлийн шалтгааныг бүрэн тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

28 настай дуучин бүсгүйн цогцсыг  Сөүлийн өмнөд Чёндам-дон дүүрэг дэхь гэрээс нь Ням гарагийн 18:09 цагийн үед олсон байна.

Гү Хара 2008 онд анх охидын Кара хамтлагийн гишүүн болж, урлагийн замналаа эхэлжээ. 2016 онд хамтлаг нь тарсны дараа тэр ганцаарчилсан уран бүтээлээ Өмнөд Солонгос, Японы зах зээлд гаргаж байсан юм.

2018 оны есдүгээр сард дуучин бүсгүй нууцаар авсан зургийг нь тараахаар сүрдүүлсэн хуучин найз залуугийнхаа эсрэг шүүхэд гомдол гаргаж байв. 

Анхан шатны шүүх экс найз залууд нь 18 сарын хорих ял оноож байжээ. Энэ оны тавдугаар сард Гү Хара амиа хорлохыг завдаж байв.

Өмнөд Солонгос нь амиа хорлолтоор дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг юм. Саяхан гаргасан засгийн газрын тоо баримтад өгүүлснээр тус улсын 40 хүртэл насныхны үхлийн тэргүүлэх шалтгаан болсон байна.

Сар орчим хугацааны өмнө өөр нэг поп дуучин, Гү Харагийн дотны найз Сулли онлайн орчинд байнга дарамтлуулж байсны улмаас мөн амиа егүүтгэж байжээ.

Эх сурвалж: AFP