2019/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,724.04₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-17°
02:00
S20
-13°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S26
-15°
06:00
S26
-15°
07:00
S26
-16°
08:00
S29
-16°
09:00
S30
-15°
10:00
S32
-14°
11:00
S32
-12°
12:00
S32
-11°
13:00
S32
-9°

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан гэх хэргээр БНСУ-д саатуулагдаад, суллагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр Korean Air компанийн нисэх онгоцоор Сөүл хотыг зорих замдаа нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед халдсан шалтгаанаар саатуулагдсан тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрээр 20 настай эмэгтэй ажилтны хонгонд гар хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн тул орой 20:05 цагт Инчеоны олон улсын нисэх буудалд газардах үеэр нь Өмнөд Солонгосын цагдаа нар саатуулсан байна. Гэсэн ч тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас хоёр орны дипломат харилцаа, мөн төрийн өндөр албан тушаалтны халдашгүй байдал зэргийг үндэслэн хүсэлт гаргасны үндсэн дээр сулласан байна. 

Харин энэ хэргийн талаар ҮХЦ-ээс тодруулахад "Д.Одбаяр дарга Индонез улсад болох олон улсын бага хуралд оролцохоор явсан. Ингэхдээ Солонгосоор дамжсан. Д.Одбаяр дарга ямар нэгэн зохисгүй үйлдэл гаргаагүй, баривчлагдаагүй" гэлээ. 

 

Эх сурвалж: Yonhap, Chosun

 

x