Хуулийн байгууллагынхан БНХАУ-ын олон тооны иргэнийг шалгаж байгаа хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатаас тодрууллаа.
Тэрбээр "Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсны үндсэн дээр нөхцөл байдлыг шалгаж тогтоохоор хойшлуулашгүй ажиллагаа явуулж байна. Одоо хэрэг бүртгэлтийн хэрэг нээх эсэхэд прокурор хяналт тавьж байгаа. Тийм учраас үүнээс илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
Түүнээс биш 500 хүн саатуулсан гэсэн асуудал байхгүй. Саатуулна гэдэг нь тодорхой хяналттай хорих байгууллагад хүргэж байлгахыг хэлдэг. Одоогоор хэн нэгнийг уг хэрэгтэй холбогдуулан баривчлаагүй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|