Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахим гэмт хэрэгт холбоотой гэх 740 орчим гадаад иргэнийг саатуулсан. Нэмэгдэх хандлагатайг хуулийнхан хэллээ"

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хуулийн байгууллагынхан өчигдөр болсон гүйцэтгэх ажиллагааны талаар өнөөдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулах юм байна. 

Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр өнөөдөр хуралдаж байна. 

Эдгээр асуудлын төгсгөлд хуулийн байгууллагууд Засгийн газрын гишүүдэд өчигдрийн гүйцэтгэх ажиллагааны асуудлыг танилцуулах юм. Үүний дараагаар мэдээлэл өгнө.

Засгийн газарт байгаа тодорхой мэдээлэл гэвэл, прокурорын хяналт дор цагдаа, тагнуулын алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энэ хүрээнд цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэн гадаад улсын иргэдийг саатуулж байгаа. 

Яг одоогоор 740 орчим гадаадын иргэнийг саатуулсан байна. Гэхдээ нэмэгдэх хандлагатай байна гэдгийг хуулийнхан хэлж байна. 

Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэний дараа мэдээллийг хэвлэлийнхэнд өгөх учир одоогоор үйл явцыг хуулийн хүрээнд прокурорын хяналт дор мэдээлж байгааг ойлгоно уу" гэлээ.