Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим луйвар хийсэн байж болзошгүй хятад иргэдийн толгойлогчдыг баривчилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 500 гаруй хятад иргэнийг цагдаа, тагнуулын байгууллага хамтран баривчилсан талаар бид мэдээлсэн билээ. 

Дээрх хятад иргэдийг удирдан, зохион байгуулж байсан этгээдүүдийг Шангри-Ла зочид буудлаас урьд шөнө буюу аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө баривчилсан байна. Ийнхүү хууль хяналтын байгууллагаас нийтдээ 750 гаруй хятад иргэнийг баривчилжээ

Эдгээр иргэдийг санхүүгийн луйвар, залилан, хакер, хувийн мэдээлэл хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгааг албаны эх сурвалж хэллээ. 

Бидэнд олдсон мэдээллээр эдгээр хятад иргэд өмнө нь Камбож улсад энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас албадан гаргуулж байсан аж.