Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим луйвар хийсэн байж болзошгүй 500 гаруй хятад иргэнийг дөрвөн зочид буудлаас баривчиллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

"Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан 500 гаруй хятад иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас өнөө орой баривчиллаа. Баянзүрх дүүрэгт байрлах "Амар" зочид буудлаас 200 орчим, Баянгол дүүрэгт байрлах "Кентавр" зочид буудлаас 80 гаруй хятад иргэнийг баривчилсан байна.

Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллээр эдгээр иргэдийг гар утас, компьютер ашиглан цахимаар санхүүгийн луйвар хийсэн байж болзошгүй гэж үзэн ийнхүү баривчилжээ. Яг одоогоор дээрх дөрвөн зочид буудлаас хятад иргэдийн ашиглаж байсан техник, төхөөрөмжүүдийг баримтжуулан, хураан авах ажиллагаа үргэлжилж байгааг албаны эх сурвалж хэллээ.