Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукербэрг эртний Ромын эзэн хааныг дуурайж үсээ засуулсан байх магадлалтай гэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Лхагва гарагт Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг зах зээлд гаргах гэж буй Либра дижитал валютынхаа талаар конгрессын байнгын хороонд мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр түүний үсний этгээд засалт хүмүүсийн анхаарлыг татжээ.

Конгрессын гишүүн эмэгтэй хүртэл түүнээс асуулт асуухдаа үсний засалтынх нь талаар хөндөж байв. Төлөөлөгч Кэти Портер асуулт тавихаасаа өмнө "өсвөр насны хүүтэй хүний хувьд олон нийтэд үлгэр дууриал болдог хүн үсээ богиносгож засуулсанд талархаж байна" гэж хэлсэн юм.

Зарим хүмүүс Зукербэргийг эртний Ромын эзэн хаан Августус Цезарийн үсний засалтыг зориуд дуурайсан гэж таамаглажээ.

Учир нь Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч маань нийтийн тооллын өмнөх нэгдүгээр зуунд амьдарч байсан Ромын эзэн хааныг хүндэлдэг байх магадлалтай гэнэ.

 

2018 онд Зукербэрг хэвлэлд ярихдаа Ромд хийсэн бал сарын аялалынхаа талаар дурсаж байжээ. “Бал сарын аялалд бид хоёроос гадна Августус хаан оролцож байгаа мэт санагдлаа гэж эхнэр маань хошигнож байсан. Бидний гэрэл зураг бүрт Августусын янз бүрийн хөшөө баримал багтсан байв” гэж тэр ярьсан байна.

Үүнээс гадна Зукербэрг нэг охиндоо Авсгут хэмээх нэр өгсөн гэх баримт байдаг. Хэвлэлүүд гүйцэтгэх захирлынх нь үсний засалтын талаар Фэйсбүүк компаниас тодруулсан ч тайлбар өгөөгүй байна.

 

Эх сурвалж: Business Insider