Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяаг бусдын биед хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Б.Ариунзаяа нь шалгалтын явцад оргон зайлсан тул эрэн сурвалжилж, өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр олж тогтоон мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст авчирсан.
Мөн тогтоосон хугацаанд өөрийн өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөөр болж цагдаагийн хэлтсээс явсан талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!