ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Лодойсамбуу: Би хүнийг доромжилдоггүй. Асуулт, үйл хөдлөл минь хүмүүст дасал болоогүй учраас таалагдахгүй байгаа юм

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2019 оны 10 сарын 16
Өдрийн сонин
Зураг зураг

“Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуутай ярилцлаа.

-Сэтгүүлч сайн материал бэлтгэхийг сониныхон бид хадаас гэдэг. “Улаан бал”-ын хадаас ярилцлагуудын уур амьсгал ямар байна?

-Сонинд бол хадаас материал гэдэг ихэвчлэн тухайн өдрийн гол материал байдаг. Олны анхаарал татсан, мэдээлэл нь төгс, зорилгоо сайн биелүүлсэн материал. Тэр утгаараа бол миний сүүлийн ярилцлага хадаас материал байгаагүй. Олон хүн анхаарч үзсэн энгийн ярилцлага байсан.

Гэхдээ өмнөх ярилцлагуудад хадаас ярилцлага байсан. Т.Дэлгэрмөрөн ахтай хийсэн ярилцлагын уур амьсгал хүчтэй өрнөсөнгүй. Тэгсхийгээд өнгөрлөө.

-Хэдий тийм ч хүмүүсийн хүлээдэг контент болчихлоо. Сэтгүүлчийн зорилго бол тэр. Ямар сэтгэгдэл төрж байх юм?

-Ярилцлагад орж байгаа зочид маань зөв хандлагатай хүмүүс байдаг. Би тэднийг унагаахын төлөө асуудаггүй. Ерөөсөө хариултаа авъя. Хариулт өгөхгүй бол нэхье. Хариулт авдаг ярилцлагыг хийдэг болохыг хүсдэг.

Асуучихаад нөгөөх нь ямар ч хамаагүй хариулт өгөөд дараагийн асуулт руугаа ордог биш, хариултаа авдаг. Тэр хариулт нь зүгээр нэг хариулт биш. Нийгэмд өгөх гээд байгаа мэдээлэл, мессеж нь тодорхой байх ёстой. Сэтгүүл зүйн үүрэг тодорхой шүү дээ. Сайн сайхан нийгэм рүү хамтдаа явъя, гар чийдэн болъё. Зүгээр нэг дамжуулаад суудаг крант биш. Түүнийг сошиал медиа гэдэг.

Тийм учраас сэтгүүл зүй бас шүүлтүүртэй. Ядаж л хоточ нохой гэдэг гуншинтай. Тийм байя гэдэг утгаар асууж байгаа юм. Хариултаа авчихсан бол тэр хүнийг янз бүр болгох шаардлага надад байхгүй. Тэр чинь утгагүй зүйл. Тиймээс хариултаа авахын төлөөх арга.

Э.Бат-Үүл баатар хэлсэн байна лээ. Деконструкци гэж. Үнэхээр тийм. Хүнээс хариулт авах арга тэр. Би мэдээж баярладаг. Хүмүүс тоож үзэж байгаад, дээр нь хариултаа авч чадсандаа. Сэтгүүл зүйн зарчим гэдэг бид чинь ямар нэгэн зүйлийг олон нийтэд ойлгуулахын тулд хэлбэрийг ашиглаж байна. Ихэнх хүмүүс хэлбэрт анхаарлаа хандуулаад байгаа юм. Гэтэл агуулгыг харуулахын тулд хэлбэр ашиглаад байгаа.

Агуулгыг харчих, зорилго биелж байгаа. С.Жавхлан гишүүн миний нэвтрүүлэгт орсны дараа “Ах нь хууль санаачилж, өргөн барилаа. Том дохио болсон шүү, баярлалаа" гэж мессеж хэлсэн. Би ч баярласан. Энэ бол нэвтрүүлэг үр дүндээ хүрчихэж байгаа юм.

-Зорилгодоо хүрэхийн тулд ашиглаж байгаа хэлбэр өөрөө зөв байх ёстой. “Улаан бал”-ын үзэгчид ч энэ тухай хөнддөг. Сэтгүүл зүйн мэргэжлийн багш нар ч хэлж байгаа. Сэтгүүлч бид ярилцагчаа хүндлэх ёстой гэж. Энэ зарчим алдагдаад байна уу?

-МУИС-ийн багш Б.Наранбаатарын ярилцлагыг уншсан. Өөртэй нь сүүлд Ц.Балдорж сангийн шагнал гардуулах ёслол дээр таарахдаа хэлсэн. “Тэр бол хэлбэр” гэж. Манай багш нар томоотой байхыг хүсээд байна. Томоотой байхаар хариулт авч чадахгүй. Томоотой байдалд нь томоотой сууж байгаад томоотой хариулт хэлээд гараад явчихдаг байдал одоо хүртэл байна. Бид чинь уг нь шударга үнэнийг хүргэнэ гэдэг том зарчимтай.

Үнэнийг хүргэхийн тулд томоотой байж болохгүй. Би бол хүнийг доромжилдоггүй. Миний асуулт, үйл хөдлөл, үйлдэл хүмүүст дасал болоогүй болохоор таалагдахгүй байгаа юм. Үнэндээ Оросын 20, 30 жилийн өмнөх ток шоунууд, ВВС-ийн “Hard talk" гэх зэрэг сэтгүүл зүй өндөр хөгжиж байгаа, нийгмийн оюун ухааныг залж чиглүүлдэг улс оронд энэ бол юу ч биш. Тиймээс хүмүүсийг эсэргүүцэж байна гэхээс илүүтэй танилцаж байна гэж ойлгож байна.

Үүнээс цааш хүмүүс худлаа ярих гээд, тойрох гээд байдгийг хүмүүс андахгүй, хэрсүү болчихно. Мэддэг болно. Тэгэхээр би багш нартаа хэлэхэд сэтгүүлчийн зорилго томоотой байх нь чухал юм уу, юмыг ойлгуулж мэдүүлж харуулах нь чухал юм уу. Ёс зүйтэй байх ёстой гээд байдаг. Ер нь ёс зүй гэж юу юм бэ. Хэлбэр юм уу, эсвэл их тайван дөлгөөн байдлыг хэлдэг үү.

Ёс зүй гэдэг хэлбэр юм уу, үйлдэл юм уу. Би ч ёс зүйтэй байдал, зарчмын төлөө дуугарч байгаа бол миний дуугарч байгаа байдал чанга, сул нь огт хамаагүй. Ёс зүйтэй дүр үзүүлээд цаагуураа хамгийн байж болохгүй уваагүй үйлдлүүдийг хийдгийг өөгшүүлээд байж болохгүй.

Хамгийн гол нь бид зорилгоо бодох хэрэгтэй. Зорилгодоо хүрч байвал ямар шатаар буух нь хамаагүй. Доор л буух ёстой. Тойроод бууна уу, удаан алхаад бууна уу, харайж үсэрнэ үү, эсвэл цэмцгэр бууна уу хамаагүй. Доор л буух ёстой. Ингээд буучихсан. Тэгээд л болоо.

-Нэвтрүүлгийн ард баг ажиллаж байна уу. Хэн нэгнээс зөвлөгөө, тусламж авдаг уу. Ярилцлагадаа яаж бэлддэг вэ?

-Цаг үеэ харж байгаад оролцогчоо сонгоно. Та бид адилхан шүү дээ. Хүн маань зөвшөөрвөл асуултаа бэлдэж эхэлнэ. Би сэтгүүл зүйн салбарт 12 дахь жилдээ ажиллаж байна. Тэгэхээр одоогийн улс төрд идэвхтэй байгаа хүмүүсийн тухай мэдлэг, мэдээлэл бага сага байгаа.

Тэр талаарх мэдээллийг сөхөж үзээд мэдлэгээ улам зузаалаад явчихад болно. Нэлээд судална. Ганцаараа сууна. Заавар зөвлөгөө хүнээс асуудаг л юм. Өгдөггүй. Харин ярилцлагыг маань ярилцлага болгож, тойм хийж найруулдаг С.Билгүүн гээд залуу бий. Найруулагч. Билгүүн бид хоёр хамтраад нэвтрүүлгээ бэлтгэдэг дээ.

-Төрийн далбаа урсан асуудлаар цагдаад дуудагдсан гэсэн. Яаж шийдэгдэв?

-Би төрийн далбаа урдаг нь хоёр зүйлд тест хийсэн юм. Нэг нь, манайхны бахархал, омогшил нь хаана явна вэ. Бахархал, омогшлоо таньж байна уу. Нөгөө талаар манай хууль сахиулах байгууллага маань хуулиа мэдэж байна уу гэдгийг харсан. Энд хэлэхэд, миний урсан зүйл бол төрийн далбаа биш байсан. Төрийн далбаа өнгө, хэмжээ зэргээрээ стандарттай. Түүнийг больё гэхэд ядаж л соёмбынх нь арга билэг нь зөв байдаг.

Тэгвэл миний урж байгаа далбааны арга билэг нь буруу тийшээ эргэж байгаа. Өөрөөр хэлбэл, буруу соёмботой, хуулбарлаж хийсэн далбааг устгалд оруулсан. Гэхдээ яг далбаа урж байгаа юм шиг урсан. Ингэснээр хүмүүс ямар реакцитай хүлээж авах нь вэ гэдгийг шалгаж үзсэн.

Цагдаа дуудсан. Би очоод “Хийсэн хэрэгтээ би уучлалт гуйхгүй. Би далбаа ураагүй. Хуулиа манайхан яаж хэрэглэдэгт туршилт хийсэн” гэсэн. Тэр хэсгийг маань хасаад гаргасан байна лээ. Бас дээр нь байгууллагыг маань торгосон. Гэтэл телевизийн эфирээр тэр хэсэг гараагүй. Зөвхөн сошиалаар явсан.

Сошиал медиа гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх хуулийн заалт байхгүй. Хэрэв шүүхдээд явбал ялна. Би хууль зөрчөөгүй, харин хуулийн байгууллага өөрөө хууль зөрччихлөө. Гэхдээ би гомдол мэдүүлэхгүй.

-Далбаа урсан асуудал нийгмийн сүлжээнд багагүй маргаан өрнүүлсэн?

-Одоо Лодойгийн оролцоогүйгээр хүмүүс далбаа, бахархлын тухай яриад эхэлж байна. Тэр л үр дүн. Далбаа бидэнд үзүүлээд, бидний нүдэн дээр далбаанд мөргөж залбирч сөгдөөд, нэг их Монголоо ярьж, цаагуураа дандаа авлига хээл хахууль, хүнд суртал, түүнийг дэмжиж гүйж ар өврөөр нь наймаалцдаг хүмүүсийг эсэргүүцэж хийсэн. Үүнийг хүмүүс хангалттай ойлгосон байх.

-Монголын нийгэмд алдсан нэгнийгээ, эсвэл шал өөр өнцгөөр алхаж байгаа хүнийг нийтээрээ боорлож, буруушаахыг эрмэлздэг болж. “Улаан бал”-ын дугаарууд дээр ч ингэж ажиглагддаг. Үүнийг хэрхэн хүлээж авч байна? 

-Т.Дэлгэрмөрөн ахын хэлснээр үйлийн үр гэдэг миний хийсэн сайн ч бай, муу ч бай хийсэн үйлдлийн хариу үйлдэл. Чи ямар нэгэн юм хийж байгаа бол хариу үйлдэлд нь үргэлж бэлэн бай гэж хэлмээр байна. Хүнтэй найзалсан ч, муудалцсан ч, хоёр хүнтэй юм ярьсан ч, гадаа гараад сагс тоглосон ч гэсэн. Юу ч хийсэн бай эргээд ирэх хариуг хүлээх чадвартай бай гэж байгаа юм.

Лодойсамбуу нэг өндөр босго тавьчихаад хүмүүст ийм хүмүүс таалагддаг юм гээд тэрнээсээ сүрдээд суугаад байвал энэ мэргэжлээр ажиллах боломжгүй. Хүмүүс юу гэж бодно огт хамаагүй. Би ингэж бодож байна. Энэ маань зөв байх. Хамгийн гол нь сэтгүүл зүйн зарчмаа алдахгүй. Ер нь бид сэтгүүлчээр ажиллаж байгаа юм бол бодсоноо айдасгүй хийх ёстой. Ирэх юмыг даана. Дааж ч байгаа.

Далбааны ид үеэр унтаад сэрэхэд фэйсбүүкээр 100 гаруй мессеж ирчихсэн байдаг байсан. Ихэнх нь мессеж нь “Гэрч чинь хаана вэ. Өөрийг чинь урна” гээд байдаг,  хуульгүй орон юм шиг. Би тэртэй тэргүй ийм дайралт ирэхийг мэдэж байсан. Энэ бол миний хийсэн үйлийн үр. Түүнд би эмзэглээгүй. Г эхдээ хорвоо өөрөө шинэ юм болгоны үргэлжлэл. Шинэ юм бий болох бүрт шоконд орж байдаг.

Жилийн дараа гэхэд “Улаан бал”-ын ярилцлагыг хүн тоохгүй. Лодойг ч тоохгүй. Шинэ юм биш болчихно. Тиймээс тогтмол шинэ юм хийж, шинэ юм бүртээ сэтгэл хөдөлж байдаг. Түүнийгээ илэрхийлж байгаа, илэрхийлэхгүй байгаа, ойлгож байгаа, ойлгохгүй байгаа ийм л үзүүлэлт байгаа юм.

Миний өмнөөс олон хүн санаа зовж ярьдаг. Битгий санаа зов оо гэдэг. Би чадахгүй бол хэн ч, юу ч ойлгохгүй. Тэгээд сэтгүүлчээр ажиллаж яах юм, ямар ч хэрэггүй.

-Хотын дарга асан Э.Бат-Үүлтэй хийсэн ярилцлагын үеэр “Ардчилсан хувьсгалыг МАН хийсэн” гэж ярьсан. Үнэхээр тэгж үздэг үү?

-Яг судлаад үзэхээр цагаан дээр хараар анхны ардчилсан Үндсэн хуулийг тухайн үеийн Ардын их хурал хийсэн байдаг. Баталсан шинэ Үндсэн хуулийнх нь дагуу бүрдсэн парламентын 80 гаруй хувь нь дахиад хувьсгалт намынхан байдаг.

Эхлэл нь угаасаа Холбооны 10 гаруй улс задраад энд тэндгүй тэмцэл болж эхэлсэн. Төр бүхнийг удирддаг коммунист системийг дэлхий нийтээр болохгүй юм байна гэдгийг мэдэж нурж унаж байсан цаг үед Монгол багтсан. Тэр үед дохио шүгэл үлээсэн хүмүүсийг буруутгахгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт ирэх байсан хувьсгал. Суурийг нь Ардын их хурлын депутатууд тавьсан нь үнэн ш дээ. Маргах зүйл байхгүй.

Би тэгж хэлсэн. Гэхдээ ингэж хэлэхийг хүсээгүй. Хүмүүст юу ойлгуулахыг хүссэн бэ гэвэл хүмүүс энэ ярилцлагыг үзээд ардчиллаа хайрлаасай гэж хүссэн: Тэгээд хайрласан. Сэтгүүл зүйн зорилго энэ. Хүмүүст юм бодлогдуулахын төлөө хийж байгаа учраас Лодой маш тэнэг дүрд хувирч болно.

Худлаа байж болно, ямар ч байж болно. Хүмүүс намайг үзэн ядаад чулуугаар шидсэн ч хамаагүй. Гэхдээ тэнд ардчиллаа хайрлах, үүсэж байгаа реакци нь чухал.

-“Улаан бал ”-ын дараагийн ярилцагч хэн байх бол?

-Утаатай холбоотой хэлэлцүүлэг бэлтгэсэн. Өнөөдөр (өчигдөр) гарна. Түүхий нүүрс түлэхгүй байх шийдвэр хэн, ямар сүх нь байна хамаагүй. Сүүлийн 20 гаруй жил гарч байгаа ганц гайгүй шийдвэр байсан. Долоон хүн нас барсан. Үнэхээр хүний амь үнэлшгүй.

Гэхдээ Улаанбаатарын 200 мянган айл түлж болоод байна. Хариуцлагын асуудал дээр сэтгүүлчид бас бодох ёстой. Зүгээр л даргыг зодоод байх юм уу. Ер нь хоточ нохой гэж хэн юм бэ. Зүгээр урдаг нохойг хэлдэг юм уу, хотондоо юу оруулахыг шийддэг нохойг хэлдэг юм уу.

Утаагүй нийгэм байгуулах чинь сэтгүүлчдийн зорилго биз дээ. Гэтэл хүмүүс нүүрс түлэхээс айчихсан байна. Тэгвэл тэр айдсыг яаж арилгах вэ. Яаж аятайхан зөв түлж болдог юм гэдгийг ойлгуулах вэ.

Үүнийг хөндөж нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд О.Төрхүү гэдэг айлд сайжруулсан түлшийг үйлдвэрлэхээс авахуулаад тараах хүртэл бүх ажлыг хийж байгаа хүмүүсийн төлөөлөл, бас дээр нь үл итгэгчид, улстөрчид, ИТХ-ын төлөөлөгчдийг цуглуулж байгаад нүдэн дээр сайжруулсан түлшийг нь түлж байгаад ярилцсан.

Ерөөсөө энд тэнд айдас үүсгээд явах нь сэтгүүлчид бидний зорилго биш, харин утааг дийлэх л чухал. Дараа нь хариуцлага тооцох буруутан хэзээд байдаг. Гэтэл түүхий нүүрс түлээд эхэлчихлээ. Ингэж ухарч болохгүй. Энэ их утааг сэтгүүлчид авчирсан. Өнөөдөр дахиад түүхий нүүрс түлэх нөхцөл байдалд хүрэх юм бол тэр утаа сэтгүүлчийн утаа гэж би хэлнэ. Түүхий нүүрсийг түлж болохгүй гээд эрдэмтэд нь хэлээд байхад итгэхгүй, мэдрэмждээ итгээд байна. Ядаж сэтгүүлчид нь ийм байж болохгүй. Миний хүүхэд амьдрах нийгэм шүү дээ.

Харин ярилцлагын хувьд Монгол Улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд байсан хүмүүстэй бүгдтэй нь ярилцахыг хүсэж байгаа. Өнөөдөр тэдний үлдээсэн нийгэм дээр бид амьдарч байна. Ажил хийдэг л хүн алддаг. Бид юун дээр алдсан бэ гэдгийг ний нуугүй ярих ёстой. Засахын тулд тэдний ний нуугүй яриа хэрэгтэй. Тиймээс тэд нартай ярилцахын мөрөөдөл байдаг.

Ялангуяа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч найман жил төрийг тэргүүлсэн. Улс төрийн нөхцөл байдлыг бүгдийг мэдэж байгаа хүн. Тэр хүнтэй ний нуугүй ярилцъя гэж гуйж байгаа. Одоо хүмүүс ний нуугүй маш тодорхой ярьдаг болмоор байна. Зөвийг нь дэмжиж, бурууг нь засаад явах ёстой.

Үзэгч уншигчдад хандаж хэлэхэд одоо сэтгүүл зүйд итгэлтэй байх тал руугаа аминдаа явж байна. Олон нийт сэтгүүл зүй, сэтгүүлчид хуучин үеийнх шиг итгэдэг болгохыг хүсэж байна. Итгэл даадаг, зорилго чиглэлтэй, зоригтой үнэнч шударга тэр сэтгүүл зүй рүү явахын төлөө хичээж байна. Сайхан ч нүдүүлж байна, гэхдээ зүгээр.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
94
Зураг
ЗӨВ, ГОЁ
51
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
88 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.50] 2022/2/5
Энэ нэг хачин ам хазалж хамраа чимхсэн аалз царайлсан пезда хаанахын орк билээ. Өөрийгөө тасарсан ухаантай гээд сэтгэчихсэн амьтан мөнгөний боол чинь. Монгол дээлийг хоригдолын хувцас болгож өмссөн чинь огт зохихгүй байна, энэ дээлээ шоронд орохоороо өмс. Төрийн далбаа урна, хүмүүсийг доошоо хийнэ чи хэн бэ лалараа.
0 | 0 Хариулах
Сонсогч [66.181.161.124] 2020/4/24
Ер нь бол сөрөг сэтгэгдэл бичээд утга учиргүй дайраад байгаа нөхдүүд төлбөртэй сэтгэгдэл үлдээж нэгнийхээ шударгаар тэмцэж байгаа сэтгэлийг нь мохоохооо больмоор юмаа. Мөнгөний төлөө шинэ үеийнхнийгээ дарлах юм хэтэрхий л үзэл
0 | 0 Хариулах
Zochin [66.181.161.106] 2019/10/23
Deed bolovsroltoi zaluusiin bodoj yavhaas tsaashgui uildluudiig nuur nudgui helj yavdag uneheer zorigtoi zaluu shuu. Teghed manius gj neg l ih gadaad dotoodod aav eejiihee heden tsaasiig vrj mundag bolovsrol ezemshchiheed ene zaluu shig zorigtoi zarchimtai temtseh zorig ermelzel baihgui. Deed bolovsrolgui humuus n shuud utgaar n huleej avaad oilgohgui baih. Zvrh zorig baidagsan bol ene zaluug huchtei demjij derged n mor zergetsen temtseh bailaa..
0 | 0 Хариулах
Зочин [49.0.212.183] 2019/10/21
ийм бүдүүлэг т1 хүнийг сайн зөв чадалтай сэтгүүлч гэх олон түмнийг харахаар нээрээ юу ч гэх вэ дээ. хүнийг нэвтрүүлэгтээ урина. өөрийг нь хүндэтгэж урилгыг хүлээн авч ирж бга! тэгэхэд бүдүүлгээ гайхуулж загнаж зандарна. нөгөөх нь ч дуугүй тэсээд өнгөрөөдөг. Лодой гуай гадны сэтгүүлчдээс суралцах хэрэгтэй. хүнд хэцүү асуулт хэрхэн тавьдаг, ярилцаж бга хүндээ хэрхэн хандах ёстой бдг юм бэ гээд судлаарай! тэгэхгүй бол чамайг дуурайгаад ийм бүдүүлэг сэтгүүлчид олшрох нь цаг хугацааны асуудал болоод бн!
0 | 0 Хариулах
Chavaasdaa [131.248.58.40] 2019/10/23
yu yriad bgn bee ed nartai hundetgej yrihuuu, henees boj bid nar ingej amidarch bgaa bilee
0 | 0 Хариулах
Сонсогч [66.181.161.124] 2020/4/24
Гэхдээ хэлбэрт баригдсан нийгэмд хайрцагнаас гарч сэтгэж буй залуусыг хорьдог хүмүүс бдаг л юм.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.65] 2019/10/17
Yariltslagig ni harlaa, setgegdluudig harin ogt harsangui ee bi, Zugeer l bugd OILGOMJTOI sanagdaad.. Gantshan yumig duu huu anhaaraasai gej husch b a, ter ni yu geheer umnu ni h3ntei hamtarch ajillaj b san, yamar ajil turul erheldeg b snaar chini humuus dugneed b gaa gedgig sain oilgoj ene talaar tailbarig ugch b h heregtei yum shig sanagddag! Uchir ni Chamtai holbogddog said huniig hundeldeg hunii huvid .. chinii iul hudlul, asuuj b gaa asuultig chini said tsaanaas ni zaaj uguud b dag met setgegdel olon niited turuud bbdagt ni bi l huvidaa haramsdag!!!
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.49] 2019/10/17
Chi hun doromjoldog shuu, iim ah zahaa medehgui huntei buduuleg harizadag hun bi l law medehguin bn. Yum l bol huuli gene, ter huuli chin mongold tohirohgui bn
1 | 1 Хариулах
HAHA [131.248.58.40] 2019/10/23
Huuligui bsn bol chi end yu ch bichij chadqui shuu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.149] 2019/10/17
Үнэхээр сайн сэтгүүлч .
1 | 1 Хариулах
Zochin [202.55.188.85] 2019/10/17
Oo l t1 ym hiij hvmvvsiin uuriig hvrej bgaa shvv tasah tiim hetsvv bga ym bol bolooch toriin dalbaig uraad Ter dalbai ymar gem hiisen mongol hvn baij arai l dendvv ymaa
0 | 1 Хариулах
Сүүдэр [122.201.26.172] 2019/10/17
Худлаа гар ш дээ жинхэнэ хэн гэдгээ зарлаач түмнийг хуурч мэхэлж байхаар
0 | 0 Хариулах
Мадао [203.91.116.222] 2019/10/17
Ярилцах хүний судалгааг сайн хийдэг нийгэмд өгөх гээд байгаа санаа нь тодорхой. Одоо асуултаа жоохон ухаантай тавьдаг болчихвол...
2 | 0 Хариулах
Yes [202.131.242.74] 2019/10/17
Bur neg yag onood helchihlee. Asuultaa tavij chadahgui yum baij erguu tolog shig l zutgeed baidag gar. Hunee sudal, asuultaa zov tavij suraad ooriigoo setguuch gej nerle. Handlaga chini bish asuult chini buruu baina geed baihad l zutgeed baih yum
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.51] 2019/10/17
Зочидоо ялгаварлаж харьцдаг хандлага гаргаад байдаг шүү.Овоо хэгжүүн бас дориун сэтгэдэг юм уу гэхээр.Ардаа ч багтай нь ойлгомжтой доо
2 | 0 Хариулах
S [203.91.115.39] 2019/10/17
Neg taliig het ih barj setguul zuin ys zui bhgui hol yawahguie yarianii pigver muutai logic setgelgee muu bgaa sh de
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/10/17
ulaan balni ulaan balaaraa ulaan setgegdel bichdegni ylaan seggegdel bichdegeerei yavii
0 | 0 Хариулах
huuramch bag [202.55.188.82] 2019/10/17
anh garahad n dajgvi gj bodoj baital saikhanbalag batuul ntr dr pyaldaga tsarailahaar n uur hursen. ternees hoish huuramch hiimel shudraga hvn boloh gd yadchihsan amitan haragdah bolson doo
2 | 0 Хариулах
Zochin [203.91.115.52] 2019/10/17
Ene [хориотой үг] yawch mongol hun bish bn. Erliiz daisan. Hulsnii nohoi. Hytadiin tawiul yum bn. Alval taarna
2 | 2 Хариулах
Зочин [202.9.44.94] 2019/10/17
т1 шас чамд таалагдахгүй бол хжаа гэж хуцхаа хэзээ болих пязлагууд вээ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.155] 2020/11/27
Аль нутгийн аялга вэ? Лав л халх аялга биш байна.
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.102] 2019/10/17
юутай ч нэвтрүүлгүүдийг үзэхсэн гэдэг хүлээлттэй байдаг болсон.
0 | 1 Хариулах
Blue pen [66.181.185.164] 2019/10/16
Asuult bish ooriin uzel bodloo zochindoo buduulgeer tulgadag irvaa gar shte. Hervee asuult gehiin bol humuust dasal bolgoj bolohoorgui buduuleg arga baril shu. Nohoi doloo, setguulchee hat
1 | 0 Хариулах
Zochin [66.181.180.227] 2019/10/16
Bie tooson hooson tolgoi hymyysig aimaar yalgaj haritsad adilhan l yari daa
2 | 1 Хариулах
Зочин [122.201.31.105] 2019/10/16
hehe
0 | 0 Хариулах
Бяц цохих хэрэгтэй [66.181.161.32] 2019/10/16
Гөлөг
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.105] 2019/10/16
hehehe
0 | 0 Хариулах
Зочин [175.204.208.228] 2019/10/16
NTV АН-ын ТВ шүү дээ. Сонгууль дөхөөд тавилттай шоу нь ихсээд байхын. Чи хэний нохой вэ гэдэг чинь ил болсон шдээ. Батүүлийг баатар гэж чамаас өөр хэн ч нэрлэхгүй. Элбэгдоржийг сонгууль дөхөөд бэлдсэн жүжигтээ оруулах гэж байгааг чинь мэдлээ. Одоо та нар боль
2 | 3 Хариулах
Зочин [122.201.31.105] 2019/10/16
hehehe.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.233] 2019/10/16
Ухаантай залуу баяр хүргэе.
5 | 2 Хариулах
Зочин [64.119.19.208] 2019/10/16
toriin dalbaa urj od bolson hyndee.
1 | 0 Хариулах
Sanshiro [103.57.93.151] 2019/10/16
Доор бичсэн сэтгэгдлүүдийг харахад хос зүйл бодогдоно. Нэг бол, хүмүүсийн ухаарал гэгээрэл гэдэг зүйл их л хол байна, эсвэл дэлгэцний араас нэр нүүрээ нууж байгаад юмыг дандаа сөргөөр бичдэг хэдхэн хүн л энд бужигнуулж байна. Ямар ч байсан, Лодойгийн нэвтрүүлэг нь таалагддаг байсан бол энэ ярилцлагыг үзээд энэ залуугийн саруул ухааныг биширлээ. Амжилт, Лодой! Бууж өгч болохгүй шүү.
14 | 2 Хариулах
Зочин [202.131.227.114] 2019/10/16
Саруул ухаантай биш ээ. Сагсуу, од болох хүсэлд хөтлөгдсөн залуу. Би гэдэг өвчнөөр өвчлөөд, өөрийгөө мэдэхгүй, өөрийгөө олж авч чадаагүй залуу. Хүмүүсийн ухаарал, гэгээрэл хол гэнэ үү? Харин ч Лодой болон тань шиг хүмүүсийг жаахан ухаарч, соёлжиж, ёс зүйтэй, жудагтай бай гээд байгаа бус уу.
5 | 7 Хариулах
Зочин [107.77.161.35] 2019/10/16
Хүн ажил мэргэжлээрээ олноос онцгойрч од болж гялалзаж болохгүй юу.....тэгээд чам шиг саарал өнгөтөй аалзны амьдралаар амьдрах юм уу.Лодойд амжилт хүс,энэ залуу бид нарын чадахгүйг чадаж байна яах юм чи?
3 | 1 Хариулах
Зочин [122.201.31.105] 2019/10/16
жудаг? хэхэхэ
1 | 0 Хариулах
zochin [202.179.25.174] 2019/10/16
[хориотой үг] suvgaar gardag um !!!, bi lav er medechgui , chen neg n cheleed ogooch uzeei, daraan schuumjilee .kkkk
0 | 2 Хариулах
Зочин [202.131.227.114] 2019/10/16
Өнөөдөр аль болох хурдан олны танил болж, "ОД" болон гэсэн залуус олон болж дээ. Хийж бүтээсэн ганц ч юмгүй хирнээ хүний олон арван жил зарцуулж бүтээсэн нөр их хөдөлмөрийг ганц нэвтрүүлгээр, ганц мэдээгээр, ганц өгүүлбэрээр баллаж хаядаг сэтгүүлч нэртэй өөрсдийгөө мундаг, мэдлэгтэй, боловсролтой гэж эндүүрдэг хөнгөн хийсвэр залуучууд олширч байгаа нь харамсалтай. Дэлгэцийн соёл гэж чухал зүйл бий. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийнхөө их зан, соёлгүй бүдүүлэг, ах захаа үл хүндэтгэсэн байдал гаргах нь зохимжгүй. Нэвтрүүлгийнхээ сэдвийн хүрээнд өмнөх өдөр нь урьдчилж уншиж бэлдсэн зүйлээ бусдаас илүү мэддэг мэт, бусадтай ном хаялцах гэж байгаа юм шиг ярих нь утгагүй. Өөрийнх нь нэвтрүүлгийн сэдвээс халиад өөр юм ярьж, асуух гэхээр хариулж чадахгүй, булзааруулж бултах нь мэдлэгтэй хүний шинж биш. Нэвтрүүлэг бэлтгэхийнхээ өмнө ганц удаа уншсан зүйлээ "би бүгдийг мэддэг" мэтээр өөрийгөө эфирээр сурталчилдаг, урьсан зочноо "ДАРЖ" авах зорилготой нэвтрүүлэг байж болохгүй санагдана.
5 | 5 Хариулах
Blue pen [66.181.185.164] 2019/10/16
Yaag goliig ni plops helchlee
1 | 0 Хариулах
Zochin [202.131.242.74] 2019/10/17
Arzaital uneniig helsen baina
1 | 0 Хариулах
Зочин [64.119.19.222] 2019/10/16
Энэ мэтийн дорой залуус ирээдүйд Монголд бна гэхлээр юутай гунигтай дэндүү харамсалтай Хуучин Хүү амилаад бншдээ
7 | 4 Хариулах
lodoi [хориотой үг] [66.181.161.88] 2019/10/16
Bi ta nariig bodwol amarhaan nerd garsan.teheer hen n ilyy uhaantai bn,aan?ta narig yaj ch chadahgyi shylseeree delgetsee dolooj bhad bi ulsaar chin doosh n hiilee,ta nar yahin,minii zuw uu?
0 | 5 Хариулах
Doogii [202.126.89.55] 2019/10/16
Chi tegeed lodoi yu te haha
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.55] 2019/10/16
Zuv zuv dalbaand hamgiin ih tangarag urgusun humuus hamgiin tom terbumtanguud bolson shuu dee Mongol ulsiin darhan hiliig manaj honoj bgaa terbumtan tsereg bnu!? ENHIIG SAHIULAH AJILGAAND AFRIK TIV RUU YAVJ BGAA TSEREGUUDIIN DUND 1 SAYA DOLLARTAI TSEREG BNUU!? LODOISAMBUUGIIN SANAA NI EH ORNOO JINHENE HAMGAALJ BGAA HUMUUS BOLON TURUUR DAMJIJ TERBUMTAN BOLSON HUMUUSIIN YALGAAG MASH EVGUI UILDELEER GARGASAN GEHDEE DAHIJ TEGJ BOLOHGUI lodoid amjilt zorigtoi l zaluu bndaa l gj bodson
2 | 1 Хариулах
зочин [66.181.166.196] 2019/10/16
жинхэнэ биеээ тооцон гар байна, тест явуулсан юм, шүүхдээд явбал ялна ч гэх шиг, хөөрүү гарыг хэд хоног 1худагт суулгаад жаал юм үзүүлэхгүй, тэгсэн бол арай өөрөөр ярьж байх байлгүй.
4 | 6 Хариулах
Зочин [107.77.161.35] 2019/10/16
Тэгээд чаддаг юм бол наад залуугаа шүүхэд өг л дөө...
3 | 0 Хариулах
Мөөгий [202.126.88.59] 2019/10/16
Мундаг залуу шдээ Сэтгүүл зүйг арай илүү бодито болгож байгаа
7 | 4 Хариулах
Зочин [107.77.161.35] 2019/10/16
Энэ дор женкочингууд,МОЯА-чууд боож үхэж байна....
5 | 1 Хариулах
Зочин [202.21.108.185] 2019/10/16
Хууяачууд баярлаа шаааснуу?
0 | 1 Хариулах
Зочин [107.77.161.35] 2019/10/16
Чиний женкогийн чинь МОЯА одоо монгол ялах биш ёстой ХУЯА,ОРЯА болж байх шиг байна шүү
0 | 0 Хариулах
Зочин [175.38.170.112] 2019/10/16
Биеэ тооцон гар вэ? Улс төрчдөөс хариулт заавал аваарай
3 | 0 Хариулах
Зочин [180.149.80.74] 2019/10/16
ardchilaliin talaar yag bodoj yawdag zuiliig maani hellee. neg ch gsn hun ijil bodoltoi baigaad bayartai baina. tertee tergui 1992 ond boloh l baisan zuiliig uursduu awchirsan yum shig yaritsgaadag ardchilsan namiin heden uvguchuul odoo bolichoosoi. ardchilal bol ta nariin umch bish!!!
3 | 1 Хариулах
Зочин [66.181.182.95] 2019/10/16
хөлсний бичээч
2 | 1 Хариулах
Зочин [202.55.188.85] 2019/10/16
Dalbaag ursnii chin tuluu taarxara tarxiig chin haga awanda
3 | 2 Хариулах
Sanshiro [103.57.93.151] 2019/10/16
Дэлгэцний цаанаас хошногоороо ч багтахааргүй бүдүүн баасаар баасан улс их байх юм. Чи арын ялаас нь айгаад гэмгүй хүнийг хордож чадахгүй л дээ. Битгий энд ингэж бүлтэрч бай.
1 | 1 Хариулах
Зочин [159.65.126.255] 2019/10/16
Minii bodloor bol harin ch sonirholtoi hiideg. Yalanguya molor erdene Orson n bur sonirholtoi. Hudlaa yaridag hyniig harin ch sain ilchilj ugsun.
4 | 3 Хариулах
Үнэхээр ухаантай [202.55.191.130] 2019/10/16
Үнэхээр ухаантай, биширмээр залуу. Хайртай шүү гэж хэлье. Монголд ийм хөвгүүд төрдөг бид бас азтай. Танилцах юмсан.
4 | 4 Хариулах
Зочин [73.92.79.253] 2019/10/16
Яг үнэнийг хэлэхэд ийм өргөн хүрээг хамарсан мэдээллийн операцийг энэ мэтийн хүү ганцаараа хийчихдэггүй юм.Нарийн зохион байгуулалт, судалгаа, баримт гээд жирийн нэг банди зүгээр л гоогэлдээд олчихдог мэдээлэл биш. Гэмтэй гэмгүй бүгд л үгүй гэхгүйгээр оролцохыг бодоход ард том баг их мөнгө байгааг хэн хүнгүй мэдэж л байгаа. Ямартай ч зөрчлийн хуулиар бусад шиг шийтгүүлэхгүй байгаагаар нь дүгнэхэд их л сонин санагдаад байгаа юм. Эцсийн зорилго нь удахгүй сонгуулиар ил болно биз. Ер нь энэ банди бол зүгээр л өөрийгөө ихэд санасан шатрын хүү нь тодорхой.
4 | 3 Хариулах
Зочин [202.55.191.130] 2019/10/16
Битий атаарх, мулгуу/тупик/moron минь
2 | 2 Хариулах
Huu [202.126.88.191] 2019/10/16
Шатрын хүү жижигхэн байж болох ч хэзээ ч арагшаа ухардаггүй юм.
2 | 0 Хариулах
Зочин [107.77.161.35] 2019/10/16
Хүү гэж битгий бас хүү бас бэрс гарчихдаг л юм даа.
2 | 0 Хариулах
Zochin [202.55.191.130] 2019/10/16
Shine uur amisgal oruulj irj humuusiin anhaarliig tataj chadaj l baina shuu de, Amjilt husie.
3 | 2 Хариулах
Зочин [66.181.185.218] 2019/10/16
Шоохууз
2 | 2 Хариулах
Gen-z [66.181.182.76] 2019/10/16
Lodoi ah mundag shuu, zaluuchuud bid digarah tsag bolsoon ene heden hulsnii bicheechid yg unendee yu ym be
5 | 5 Хариулах
зочин [66.181.181.76] 2019/10/16
хөөрхийдөө нэг мангар бацааныг од мод гээд байгаа юм байх даа өрөвдмөөр сэтгэхүйтэй юм
6 | 8 Хариулах
Зочин [103.229.121.115] 2019/10/16
"Од" гэдэг үгийг энэ ярилцлаган дээрээс хайгаад олсонгүй.
5 | 1 Хариулах
НЭР [202.179.27.247] 2019/10/16
ӨӨРӨӨ ЯРЬСАН ШИГЭЭ САЙН ХҮН БОЛ БОЛЖ Л БАЙНА. МӨНГӨНИЙ СЭТГҮҮЛЧ
4 | 4 Хариулах
Зочин [66.181.161.117] 2019/10/16
Хулгайч Женко, түүний доодох адгийн зикагийнхийг хөхсөөр ирснээ хүлээн зөвшөөрөхгүй гүрийсэн мояачууд хэлэх үггүйдээ л сэтгүүлчийн ёс зүй нтр гэж тийчэгнэж бн
12 | 4 Хариулах
Зочин [150.129.142.89] 2019/10/16
Xynii xooloo olj idex arga uuruur setgyylt ch gesen xyn
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.112] 2019/10/16
Залуу хүн жаахан эх захтай, соёлтой хүндэтгэлтэй харилцаад сурчихвал уг нь. бусад бол ок
8 | 9 Хариулах
Зочин [107.77.161.35] 2019/10/16
Чи хаад үгээ женкогийн хөлсний ТВ-чин шүүр унсан шулам авгай мөнхбаясаадаа л хэл...тэр чинь хамгийн балиар ах захаа алдсан хөлсний...сэтгүүлч нэр зүүсэн [хориотой үг].
11 | 2 Хариулах
Зочин [103.229.121.115] 2019/10/16
Яг өөрийнх нь яриад байдаг зүйл шүү дээ. Хэлбэр биш агуулга чухал гээд. Нэг л их хүндэтгэлтэй, соёлтой хулгайчдаар дүүрлээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.131] 2019/10/16
Энэ мэдээнд олон "[хориотой үг]" дарагдана. Лодой бид хоёр мэдэж байна. Манай нийгмийн дийлэнх нь [хориотой үг] юм. Баярлалаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.131] 2019/10/16
"Хориотой үг" -> б.а.а.с
0 | 0 Хариулах
Эрүүл ухаан [202.131.254.30] 2019/10/16
Лодойсамбуугын гаргаж байгаа үйлдлийг, сэтгүүлчийн гаргаж байгаа өнцөгийг МОНГОЛЧУУД ойлгох болоогүйээ. Дахиад 50-100 н жилийн дараа л гайгүй ойлгож эхлэх байх. Одоохондоо сэтгэлгээ нь арай л хөгжөөгүй байгаа. Гэхдээ эрүүл, өвөрмөц зөв өнцөгөөс аливааг сурталчлан гаргаж байгаа шүү залуу амжилт.
10 | 5 Хариулах
Piz [202.131.242.74] 2019/10/17
50-100 jiliin daraa bukh niiteeree galzuurchihval l oilgoh baih.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/10/16
neg hev maygiin uitgartai yariltslaga boldog nevtrulguudin trendiig evdej bga n saishaltai ch, setguulch hunii yos zuig bas ulaandaa gishgej bolohgui. uurr mash sain medleg bolvsroloo nemeh heregtei shu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.117] 2019/10/16
Цензургүй ч билүү, хулгар чихтэй хулгайчийн хошин шогийн тавилтыг үзээд сурцан боловсролгүй, хэлгүй, тэнгэрлэг мояа г*ч**нүүд л уурлаж бгаа шдээ хаха Лодой гоё шүү!
19 | 1 Хариулах
Зочин [202.126.89.155] 2019/10/16
1992 онд чинь шинэ намууд үүсэж эхэлсэн үе бүх иргэд нь Махн.ын гишүүн байсан.Очирбат Бямбасүрэн МЭнхсайхан бүгд энэ намын гишүүн бсан.МЭнхсайхан намаа өөрчлөх 10 эрдэмтэний санаачлага гаргаж байсан.ардчилсан өөрчлөлтийг багабанди улөан нямдорж нохойнууд бас хийлцсэн болж таарах нь энэнийхээр бол.
3 | 0 Хариулах
Зочин [83.143.245.250] 2019/10/16
Энэ бацааныг гайгүй шинэ сэтгүүл ч хүн гэж бодож байсан хэлбэр төдий байж. https://youtu.be/H0tEo7KCJ0I 7 хүний амийг авсан хүмүүст маш хатуу хариуцлага тооцох ёстой,
2 | 7 Хариулах
Зочин [66.181.161.116] 2019/10/16
Уригдсан зочид нь иймэрхүү боловсролгүй соёлгүй бацаануудын нэвтрүүлэг нэртэй олны анхаарлыг балмад байдлаараа татаж мөнгө олох гэсэн хогонд мэдэлгүй гүйж очоод орцон бол эргээд шууд шүүхэд өгдөг болох хэрэгтэй. Мэргэжлийн мундаг сэтгүүлч бол хэзээ ч зочноо bully хийхгүйгээр фактуудаа хэлүүлчих чадвартай байдаг. Энэ бол харваас хэрүүлч хулгиан царайтай.
7 | 6 Хариулах
Зочин [150.129.141.77] 2019/10/16
БАЙДАГ Л НЭГ ДАГЗНЫ ҮС.
8 | 5 Хариулах
Зочин [64.119.18.160] 2019/10/16
Mal mal mal
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.42] 2019/10/16
Dagz, naad tarkhia yavj tsenegle
5 | 3 Хариулах
Зочин [64.119.18.160] 2019/10/16
Erguu mal
0 | 0 Хариулах
Зөв [202.55.188.44] 2019/10/17
Ядаж зөв бич
0 | 0 Хариулах
Зочин [103.229.176.130] 2019/10/16
unuuuu tsagiiin niigmiin dur turkh maluuuudad zoriulsan yariltslaga yum daa, terneees chinii yarij bga ungu ayas, basamjilsan asuultuud bol unheer asuudaltai, orj humuusteee zoriulj hev maygaaa uurchilbul zugeer uchir n chiniii hev mayag asuult zohison hamgiiin aetaihan oroltsogchid n buyan jagaa bolon galzuuuu delgerenmurun blaaa, delgermurun bol zugeer l pihluuuu tuuntei yamar ch unguur yarisan bolno, orj bga humuustei zoriulj asuultiin hev mayag uil hudluluu uurchilbul zugeer ddd,
5 | 3 Хариулах
Зочин [66.181.161.116] 2019/10/16
Хариулахгүй ч байж болно.....Ш.Г
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.46] 2020/12/12
Олж мэдсэн хэдхэн зүйлээ их мэдлэгт тооцчихсон иргүү мал. Хүнийг доромжилж болохгүй хүн тайлбар өгж бхад хариултаа авья гээд балайраад дайраад бдаг. Нээрээ хэлэхч үг алга. Хүмүүсийн бөгс ухажхэдэн мэдээлэлолсоноо мэдлэгт тооцдог юм бна
0 | 0 Хариулах