Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

eBazaar.mn захиалга, борлуулалт, түгээлтийн нэгдсэн систем нь 11,000 хэрэглэгч байгууллагатай болж эвент зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 14
Сурталчилгаа

“Е Базаар Трейд” компани хэрэглэгч, нийлүүлэгчийг холбосон захиалга, борлуулалт, түгээлт, тайлан тооцоо, хяналт удирдлагын асуудлыг цогцоор нь шийдсэн ухаалаг систем болох eBazaar.mn аппликэйшнийг зах зээлд  нэвтрүүлээд байгаа билээ. Энэ системийн гол онцлог нь хамгийн хямд үнэ буюу үйлдвэрийн үнээр бүх бүтээгдэхүүнийг хүргэлтэй авах боломжийг олгосноороо онцлог юм.

Тус компаниас улирал бүр өөрийн харилцагч болох хэрэглэгч, нийлүүлэгч талуудад зориулсан эвент зохион байгуулдаг уламжлалтай. Уг арга хэмжээний гол зорилго нь бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр татдаг худалдаа, үйлчилгээний бизнес эрхэлдэг  хүмүүс болон үйлдвэрлэгч, импортын худалдаа эрхлэгч хоорондын уялдаа холбоог сайжруулах, тулгарч буй бэрхшээлийг арилгах, уулзаж ярилцах боломжоор хангахад оршиж байдаг билээ.

Ингэснээр хэрэглэгч, нийлүүлэгчийн хоорондын харилцааг eBazaar.mn системээр илүү хөнгөвчлөх, сайжруулах арга замыг бий болгох юм.

Хэрэглэгчиддээ зориулсан эвентийн онцлог

 Е БАЗААР ТРЕЙД ХХК-ий Хэрэглэгчийн үйлчилгээний албаны дарга Э. Гэрэлмаа:

 

Бид хэрэглэгчиддээ зориулсан эвентийг 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулж байна.

Энэ эвентийн гол зорилго нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг сонсох, тулгамдсан асуудлыг тодруулах, хамтын ажиллагааны хүрээнд eBazaar.mn-ны зүгээс энэ онд  гаргасан бүтээгдэхүүн болон шинээр гаргах бүтээгдэхүүнээ танилцуулах гэх мэт олон олон боломжийг олгодог билээ.  

Өнөөдрийн арга хэмжээний нэг онцлог нь Е Базаар Трейд ХХК 2019 онд шинээр хөгжүүлсэн BazaarPOS кассын системээ танилцууллаа. 

Bazaar кассын систем нь хүнсний дэлгүүр болон ресторан, худалдаачдад зориулан 3 төрлийн кассын системийг хөгжүүлж 2100 худалдаа үйлчилгээ эрхлэгчид ашиглаж байна. Bazaarpos-ын гол давуу тал нь кассын системээсээ барааны татан авалтаа шууд хийх боломж, орлого зарлагын гүйлгээ, хяналт удирдлагыг нэг доороос авах боломжтой болсноороо давуу талтай.

Мөн бид энэ ондоо багтаан бараа татан авалтын зээлийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөн ажиллаж, судалгааны ажилдаа орсон. Хамтран ажиллаж байгаа нэгэн байгууллагын төлөөлөл болох Газар капитал партнерс Банк Бус Санхүүгийн Байгууллагын СУЗГазрын дарга Б.Доржсүрэн оролцож хэрэглэгчийн зээлийн бүтээгдэхүүний хэрхэн хялбар бүтээмжтэй байлгах талаар хэрэглэгчдийн санал хүсэлтийг авч оролцлоо.  Мөн Сирм ХХК, Эфэс интернэшнл, Тодо групп, Shinsegae med компаниудаас бүтээгдэхүүний танилцуулга,амталгаа хийгдлээ.

 eBazaar.mn-ийн хэрэглэгч болох худалдаа,үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад  тулгамдаж байгаа татвар, НӨАТ-ын талаарх мэдээлэл зөвлөгөөг өгч ТЕГ, Татвар төлөгчидтэй харилцах газрын ТУАБ  Жаргалцэцэг оролцлоо.

eBazaar.mn нийлүүлэгч, хэрэглэгч байгууллага “Хулан уул” ХХК-ий Бөөний төвийн захирал Т.Баттулга:

 

Манайх eBazaar.mn системд нийлүүлэгч, захиалагч аль аль талд нь байгаа. Манай компани нь 1996 онд байгуулагдан, 2017 оноос импортын тусдаа компани байгуулаад үйл ажиллагаа явуулж байна. Бид нийлүүлэгч талаасаа оролцоход нэлээд давуу тал байна гэж харж байгаа. Яагаад гэвэл энэ аппликэйшнийг хэрэглэгч нь 10 мянга давсан байна. Импортын бараа бүтээгдэхүүнийг таниулж, борлуулахын тулд цаг хугацаа, зардал шаардлагатай болно. eBazaar.mn  аппликэйшнийг ашигласнаар нэг цаг хугацаанд бүх хэрэглэгчдэд манай бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээлэл хүрч байна.

Энэ аппликэйшнийг ашигласан 10 мянга гаруй хүн бүгд захиалга хийхгүй ч гэсэн энэ бараа бүтээгдэхүүнийг ийм компани оруулж ирдэг юм байна, үнэ нь ийм, дээр нь ийм ийм урамшуулалтай юм байна гэдгийг мэдэх боломжтой. Мөн бас нэг давуу тал нь борлуулагчийн цалин, машин, бензин, гар утасны зардлыг тодорхой хэмжээгээр хэмнэж байна л даа.

eBazaar.mn системд нэгдэхийн тулд гуравласан гэрээ байгуулдаг. Нийлүүлэгч тал товлосон хугацаандаа чанартай бараа, бүтээгдэхүүнийг тоо ширхгийн дагуу хүргэнэ, харин хэрэглэгч тал төлбөрөө хугацаандаа төлнө гэсэн агуулгатай гэрээ. Уламжлалт гэдэг юм уу одоогийнхоор бол бараагаа бариад зах дэлгүүрээр танилцуулаад явдаг.

Ингэхээр хугацаа алддаг. Нэг газартай харилцагч болохын тулд хамгийн багадаа 3-4 удаа явдаг.

eBazaar.mn аппликэйшнд өдөр, шөнийн алинд ч, хаанаас ч холбогдож болох олон давуу талтай. Энэ системийг ашигласнаар хувь хүнээс хамаарсан борлуулалтын хэмжээ өсөх боломжтой болж байгаа юм. 

Хэрэглэгч талаас бол бид одоогоор туршилтын шатанд явж байна. Манай компани 1000 орчим бэлтгэн нийлүүлэгч, харилцагч компаниас 15 мянга гаруй төрлийн бараа захиалж авч, борлуулдаг. Одоогийн байдлаар eBazaar.mn системд бүртгэлтэй 80 гаруй компани бүгд л манай харилцагч. Бид өдөр тутам хэрэглэгддэг зарим хүнсний бүтээгдэхүүнийг ebazaar.mn системээр  захиалж байна. Худалдан авалтын хөнгөвчилсөн, цаг хугацааг хэмнэсэн олон давуу тал хэрэглэгч талд авч байна.

Энэ системийг хэрэглэж хэвших юм бол манай одоогийн нийгэмд их хэрэгтэй зүйл.

 

eBazaar.mn-ийн хэрэглэгч байгууллага БСБ “Намуун гоё” цэцэрлэгийн эрхлэгч Д.Эрдэнэчимэг: 

Хувийн цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авахдаа эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын машинаар зөөж байна уу үгүй юу гэдэг шаардлага тавихаас эхлээд олон асуудал тулгардаг. Гэтэл бид дэлгүүр шиг ихээр бараа татдаггүй учир зориулалтын машин худалдаж авах хүндрэлтэй.

Энэ асуудлыг шийдэхийн тулд бид eBazaar.mn системд холбогдон хэрэглэгч болсон. Манайхаас гадна зөвхөн Баянзүрх дүүрэгт гэхэд л нэлээд хэдэн хувийн цэцэрлэг энэ системд холбогдсон байдаг юм билээ. Дээр нь зарим нэг шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг буцааж болдог.

Хамгийн гол нь энэ системийг ашигласнаар бид цаг хугацаа хэмнэж байгаа нь чухал юм.

 Мөн тус апп-д байршсан хүнсний бүтээгдэхүүнүүд бүгд эрүүл ахуйн шинжилгээний бичигтэй, мөн НӨАТ-ын баримттай үндсэн компани нь хүргэлт хийдэг нь маш их таалагдаж байна.

“Мах маркет” нэрийн дэлгүүрийн түрээслэгч Л.Сувдаа: Би eBazaar.mn системийг хэрэглээнд нэвтэрснээс хойш хамтарч ажиллаж байна. Энэ системийг ашигласнаар цаг хэмнэнэ. Дээр нь системд байршсан бараа бүтээгдэхүүний бүх л мэдээллийг авч болдог. 

Үнийн хувьд өөрсдөө зах, бөөний төв рүү явж авсан үнээс хямд буюу үйлдвэрийн үнээрээ байдаг нь энэ системийг сонгох гол шалтгаан юм. Мөн харьцуулалт хийх боломжтой нь давуу талтай. Олон компаний борлуулалтын утасыг хайх, бараа хайдаг асуудалыг бүрэн шийдэж өгсөн нь давуу талтай. Үндсэн үйлдвэрлэгч компани нь хүргэлт хийдэг ба барааны үнэ нь тухайн компаний үнээр нэмэгдэлгүй байдаг нь маш их давуу талыг өгсөн гэж бодож байна.  

Эвент фото

 

eBazaar.mn-ний харилцагчид тун удахгүй зээлийн үйлчилгээ авдаг болно

“Газар капитал партнерс” банк бус санхүүгийн байгууллагын Салбарын удирдлага, зээлийн газрын захирал Б.Доржсүрэн. 

-eBazaar.mn системтэй танайх хамтарч ажиллах гэж байгаа юм байна. Ямар байдлаар хамтрах вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манайх “Газар капитал партнерс” ББСБ нь 15 жил үйл ажиллагаа явуулж байна. eBazaar.mn системд худалдагч болон худалдан авагч гэсэн хоёр тал байна. Энэ хоёрыг санхүүгийн хувьд холбох шаардлага үүсээд байна. Хамтрагч байгууллагууд маань банк, санхүүгийн байгууллагаар яваад байх боломжгүй, үйл ажиллагаа нь доголдох гээд байдаг учраас эдгээр хэрэглэгчдэд зориулсан онлайн зээл гаргахаар судалсан.

Бид судалж үзээд, огт боломжгүй зүйл биш юм байна, eBazaar.mn системийн хэрэглэгчид ямар үйлчилгээ хүсч байна гэдгийг мэдэж, түүн дээрээ үндэслэн тодорхой нөхцлүүдээ тавьж өгье, хамтарч ажиллах ямар боломж байгааг судлая гэдэг зорилгоор өнөөдрийн арга хэмжээнд ирээд байна. Одоогоор бид харилцан мэдээлэл солилцоод, зээл олгох бол ямар нөхцөл тавих вэ гэдгийг судалж байгаа.

Нэг үгээр хэлбэл, хүнсний дэлгүүр ажиллуулдаг хүн eBazaar.mn системийг ашиглан бараа захиалахад мөнгө нь дутах юм бол танайхаас зээл авч болох нь ээ?

-eBazaar.mn апп-аас захиалга хийгээд, бараа, бүтээгдэхүүн нь хүргэгдээд очлоо. Яг тухайн үед бэлэн мөнгө байхгүй байж болно шүү дээ. Тийм үед eBazaar.mn аппликэйшнаар манайх руу хандахад, бид худалдагч тал руу мөнгийг нь шилжүүлэх байдлаар шийдэж болно гэж харж байгаа.

 

Facebook: https://www.facebook.com/ebazaar.mn

Instagram: https://www.instagram.com/ebazaar.mn/

Утас: 76 7777 00

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.