Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан дүүргийн “Хилчин” хотхон төвийн дулаанд бүрэн холбогдлоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Ашиглалтад орсноосоо хойш 10 гаруй жил уурын зуухаар халж байсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хилчин” хотхон төвийн дулаанд бүрэн холбогдлоо.

720 өрх, 3,500 гаруй оршин суугчтай “Хилчин” хотхоныг халаахын тулд өвөлдөө гурван уурын зууханд 7,000 тонн нүүрс түлдэг, уурын зуухыг ажиллуулахын тулд жилдээ тэрбум орчим төгрөг зарцуулж, 500 орчим сая төгрөгийн алдагдалтай ажилладаг байсан юм.

Хотхоны оршин суугчдын олон жил хүсэн хүлээсэн энэ ажил нь нийслэлийн төсөв, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилттэй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн бүтээн байгуулалтын нэг хэсэг.

“Хилчин” хотхон төвлөрсөн дулаанд холбогдсоноор 227,163, 78 дугаар цэцэрлэг, 76 дугаар сургууль, дүүргийн эрүүл мэндийн 3 дугаар амбулатори зэрэг олон барилга төвийн дулаанд холбогдох боломж бүрдэх юм.

Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн 30, 40 жилд хийгдээгүй дэд бүтцийн том бүтээн байгуулалт, шинэчлэлт Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд хийгдэж байгаа бөгөөд нийт 30 км дулааны хос шугамын ажил хийгдэхээс өнөөдрийн байдлаар 15.8 км шугамын ажил хийгдэж байна гэж Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.