Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Аав, хүү хоёр баавгайд бариулсан байж болзошгүй хэргийг шалгаж байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг фэйсбүүкээс авав

Малчин айл руу баавгай халдаж, хоёр хүний амь нас хохироосон байж болзошгүй хэрэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт өчигдөр гаржээ. 

Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад, "2019 оны аравдугаар сарын 3-ны орой 19:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойн гол гэх газарт тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэж байгаад гэр нурсан байдалтай байсныг шалгахад хоёр иргэн баавгайд бариулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Ингээд аймгийн цагдаагийн газарт мэдээлэл өгч уг мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг үзлэг шалгалтыг явуулсан.

Шалгалтаар тус аймгийн харьяат 55 настай эрэгтэй О, 8 настай эрэгтэй Б нар нь буюу аав, хүү хоёр баавгайд бариулсан байж болзошгүй байдалтай нас барсан хэргийг шалгаж байна.

ОХУ-д гарсан ой хээрийн түймэртэй холбоотойгоор манай улсад олон тооны баавгай орж ирсэн байж болзошгүй тул иргэд сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна" гэлээ.