Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Багш нарын тухай тоо баримтууд

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос сонирхолтой тоо баримтыг гаргажээ.

Монгол Улсын боловсролын салбарт нийт 47.4 мянган багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаагийн 40.1 мянга нь улсын сургуульд багшилдаг.

Тодруулбал, Сургуулийн өмнөх боловсрол 7.8, Ерөнхий боловсролын сургуульд 30.4, МСҮТ-д 2.5, Их дээд сургуульд 6.7 мянган багш ажиллаж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролын багш хамгийн их ачаалалтай буюу нэг багшид ногдох хүүхдийн тоо 31.

ЕБС-д 2018 оны байдлаар 30.4 мянган багш ажиллаж байгаа бөгөөд тэдний 82 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. ЕБС-ийн нийт багш нарын 14 хувь нь магистр, доктор, 13.1 мянга нь мэргэшлийн зэрэгтэй. 

ЕБС-ийн нэг багшид 20 хүүхэд оногддог бол бага бүлгийн багшид 31 хүүхэд оногдож байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт зардалд боловсролын салбар 15 хувийг эзэлдэг тоо баримт гарчээ.