ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Онцгойгийнхон он гарсаар 1,093 хүний амь насыг аварчээ

ikon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Он гарсаар улсын хэмжээнд эхний 9 сард нийт 3,896 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 171 хүн амь насаа алдаж, 84 хүн гэмтэж бэртэн 26,076 толгой мал, амьтан хорогдож, 45.8 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.

Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 25,586 хүн, 4,801 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1,093 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 49.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 39 хувь буюу 304, эд хөрөнгө  48 хувь буюу 16 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Тээврийн хэрэгслийн ослын 61 удаагийн дуудлагад 471 хүн, 104 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 73 хүнийг аварч, 38 цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Цогцос гаргах 17 удаагийн дуудлагад нийт 309 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 20 цогцсыг ослын голомтоос гаргасан байна.

Он гарсаар эхний 9 сард нийт 171 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 хувиар буурчээ.

 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ЗДА [51.15.68.66] 2019/10/5
Наад тоо нтрыг нь бодож ш@@
2 | 0 Хариулах
Зочин [202.9.42.25] 2019/10/4
Hunii ami awarsand ni usreel hochuuch amhad sariin 600k tsalin, naadmaar yntsaglaj2 7 dawsand ni hurandaa 200say, land, 7 uruu bair, bas bus nutgiin buyan hishig enee teree....
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.186] 2019/10/5
Эмч аврагч цагдаа нарын хөдөлмөрийн үнэлгээ ийм юмдаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.176] 2019/10/4
Neg talaar tsalin avch uureg huleesen humuus ajlaa l hiij bga. Enend neeh zugeer bj bgaad gaviya baiguulsan yum shig magtaj shagshaad bh yum bhgui. Nuguu talaas ingej aldarshuulj gemeene tedgeer humuusiin urmiig uduuj iluu sain ajillah hushuureg boldog, engiin irgeded bas ulger duurialal uzuuldeg bh.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.43] 2019/10/4
Hudlaa [хориотой үг]
1 | 2 Хариулах
ain [139.5.219.168] 2019/10/9
chi yu meddeg yn
0 | 0 Хариулах