Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Home plaza” орчмын замын хөдөлгөөний өөрчлөлттэй танилцана уу

ikon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

“Home plaza“ орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан байна.

Олимпийн гудамж талаас буюу шинэ гүүрнээс ирэх хөдөлгөөн “Home plaza”-гийн зүүн талаар чигээрээ явж шууд Е-мартын гэрлэн дохиотой уулзварт хүрэхээр зохион байгуулжээ.

Харин шинэ гүүр талаас ирэх хөдөлгөөн “Home plaza”-гийн хойд талд баруун гар тийш эргэж, Махатма Гандигийн гудамж буюу Наадам центрийн чиглэл рүү зорчдог хэвээрээ байх аж.

“Home plaza”-гийн зүүн хойд талын зорчих хөдөлгөөнийг огтлолцолгүй болгох үүднээс Хүннүгийн гудамж буюу Баянмонгол хороолол талаас ирэх хөдөлгөөн зөвхөн баруун гар тийш эргэж, хотын төв рүү чиглэн, шинэ гүүрээр, Махатма Гандигийн гудамж буюу Наадам центрийн чиглэлд зорчихдоо гүүрний доогуур эргэх хөдөлгөөн хийхээр болгожээ.

 

Махатма Гандигийн гудамжнаас Баянмонгол хороолол руу чиглэх хөдөлгөөн Home plaza-гийн урд шинээр хийгдэх уулзвараар нэвтэрч зорчих юм байна.

Мөн явган зорчигчдод зориулсан гүүрэн гармыг шинэ гүүрэн зам дагуу хийж байгаа талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.