Монгол эмч нар анх удаа 6 настай хүүхдийн бөөрний чулууг дурангаар авах мэс заслыг амжилттай хийлээ.
Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн бөөрний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй зүүн бөөрний тэвшний чулуу оноштой 6 настай хүүхдэд арьсны гаднаас бөөрөнд хатгалт хийн дурандаж чулууг бутлан авсан байна.
Дурангийн хагалгааг Улсын нэгдүгээр эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн эмч нар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хамтарч хийжээ.
Эх сурвалж: ЭМЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!