Олон улсын боловсролын салбар дахь зах зээлийн судалгаа, шинжилгээ хийдэг ICEF Monitor байгууллагаас Монголын оюутнууд, хандлага, боловсролын талаар сонирхолтой мэдээлэл нийтэлснийг орчуулан хүргэж байна.
Залуу хүн амын тоо болон ажилгүйдлийн түвшин залуусын гадаад руу явж сурах эрэлтийг бий болгож байна.
- Гадаадад суралцаж буй монгол оюутнуудын тоо ердийн тооцооллоос өндөр гарчээ
- БНХАУ, Япон, ОХУ-ууд Монголын компаниуд, эдийн засгийг хөгжүүлэхэд хараагаа чиглүүлж байна
- Залуу хүн амын тоо болон ажилгүйдлийн түвшин залуусын гадаад руу явж сурах эрэлтийг бий болгож байна.
Зүүн Азийн нутагт орших 3 сая хүн амтай Монгол Улсын хувьд өнгөрсөн арванд хилийн дээс алхаж, боловсрол эзэмших залуусын тоо харьцангүй цөөн байв. Гэвч сүүлийн жилүүдэд тодорхой хэд хэдэн улс оронд суралцагчдын тоо UNESCO болон ( 2017 онд 10,000 оюутан), Олон улсын боловсролын сэтгүүл (2017 онд 150,00)-ийн мэдээлснээс ч өндөр байна.
Тухайлбал, БНСУ Монгол Улсын оюутнаа илгээж буй гурав дахь том улсад тооцогдож байна. Тус улсад 2018 оны байдлаар суралцаж буй монгол оюутны тоо 7,300-д хүрчээ. БНХАУ бол бас нэгэн том хүлээн авагч. Тус улсын Боловсролын яамны мэдээлснээр 2018 онд 10,100 гаруй монгол оюутан Хятад улсад сурдаг хэмээн бүртгэгдсэн нь 2014 оноос хойш 30 хувь өссөн үзүүлэлт. 2012 оноос БНХАУ Монголын 2,500 гаруй оюутанд тэтгэлэг олгосон бөгөөд 2018 онд л гэхэд 328 оюутан тэтгэлэг хүртжээ.
ОХУ ч мөн тэтгэлэг олгох монгол оюутнуудын тоог нэмэгдүүлж байгаа ба Евроазинэт(Өмнөд Кавказ болон Төв Азийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн байгууллага)-ийн мэдээлснээр Монголын 2,000 гаруй оюутан ОХУ-ын их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцаж байгаа гэнэ.
Австрали улсад л гэхэд 3,500 гаруй оюутан суралцдаг бөгөөд тэдний дийлэнх нь англи хэлний боловсрол эзэмшихээр Гадаад оюутнуудад зориулсан англи хэлний эрчимжүүлсэн сургалт( ELICOS)-т хамрагдаж байна. 2015 онд 1,230 байсан Австрали дахь монгол оюутны тоо ийнхүү 189% өсчээ.
Япон улсад ч мөн дээрхтэй ойролцоо тоо дурдагдана. 2017 онд 2,517 оюутан Японд суралцаж байсан бол 2018 онд 3,125-д хүрсэн нь өмнөх оноос 24%-аас өссөн дүн юм.
Харин АНУ-ын хувьд 2017-2018 онд 1,480 оюутан суралцаж байгаа нь 2014 оноос хойш ердөө 5 хувиар өсжээ. Тэгвэл Канад улсад суралцах оюутнуудын төө өөрчлөгдөөгүй буюу 2008 онд 255 байсан бол 2014 онд ч энэ түвшинд байсан аж.
Макро түвшинд харвал Монголын 25,000 гаруй оюутан гадааад оронд, тэр тусмаа Азийн орнуудад боловсрол эзэмшиж байна.
Тодорхой зах зээлийн динамик буюу эдийн засгийн өсөлт, залуучуудын тоон өсөлт, дээд боловсрол эзэмшигчдийн өсөлт, Монголын их, дээд сургуулиудийн чанарын асуудал зэрэг нь ойрын ирээдүйд дээрх тоо улам өсөн нэмэгдэх хандлагыг илэрхийлж буй юм. Тэр дундаа Хятад, Япон, ОХУ зэрэг орон нь Монголын залуучуудын дээд боловсрол эзэмшихээр зорьдог гол орнууд.
Эдийн засаг өсөж, ажилгүйдэл ч нэмэгдсээр
Монголын эдийн засаг хурдацтай өсөж буй. 2018 онд 6.9%-тай байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх 2019 онд өсөлт 6.7%, 2020 онд 6.3% хувь ялимгүй буурч тогтворжино хэмээн Азийн хөгжлийн банк төсөөлсөн. Гол салбарууд нь уул уурхай ба газар тариалан.
Гэхдээ тус улсад ажилгүйдлийн түвшин нэмэгдсээр байгаа нь анхаарал татсан асуудал. 1990-2019 онд ажилгүйдлийн дундаж түвшин 7%-тай байсан бол 2019 оны эхний улиралд хамгийн өндөр буюу 11.8%-д хүрч, II улиралд аажмаар буурч, 10.1%-д хүрсэн. Энэ нь Азийн бусад орнуудыг бодвол Монголд ажилгүйдэл илүү том асуудал, тэр тусмаа дийлэнх хувийг залуучууд(2018 онд залуучуудын 16.5% ажилгүй байв ) эзэлж буй юм.
Ажилгүйдлийн асуудал нь дараах шалтгааны улмаас бухимдал үүсгэж байна :
- 1. Бүх хүн амын 59%-ийг залуу үеийнхэн бүрдүүлдэг бол тэдний 25% нь 14-өөс доош насны хүүхдүүд.
- 2. Хөдөлмөр эрхэлдэг монголчуудын ихэнх хувь нь бүтээмж багатай салбаруудад ажилладаг.
Боловсролын түвшнээ ахиулах оролцоо нэмэгдэв
Их сургуулийн насныхны 69-өөс илүү хувь нь төрийн болон хувийн өмчийн их, дээд сургуульд боловсрол эзэмших бөгөөд сүүлийн жилүүдэд төгсөгчдийн тоо тасралтгүй өссөөр байна. Магистрын элсэлтийн хувьд л гэхэд 2005 оноос хойш 3 дахин нэмэгдсэн. Дээд боловсролын байгууллага 14(Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой байх үед) байснаас зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 95 болтлоо олширсон. Түүнээс 67 нь магадлан итгэмжлэгдсэн байна.
2018 оны дөрөвдүгээр сард Монголын их, дээд сургууль төгсөгчдийн 40% нь ажилгүй байсныг тухайн үеийн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Монголын дээд боловсролын салбар тэлж байгаа ч олгож буй мэргэжил, боловсролын чанар, хөдөлмөрийн зах зээлтэйгээ уялдахгүй байгаагаас ийм байдалд хүрсэн" хэмээн тайлбарласан. Үр дүнд нь Боловсролын магадлан итгэмжлэх хүрээлэн 2018 оныг “Дотоодын чанарыг сайжруулах жил” болгож байв.
Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Дээд боловсролын шинэчлэл (HERP) буюу мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох төсөл Монгол Улсад 2012-2019 онд хэрэгжсэн. Уг төслийн үр дүнд
- чанар, хөтөлбөрийн хамаарал сайжирсан
- дээд боловсролын удирдлага, менежмент, санхүү сайжирсан
- тэгш, хүртээмжтэй байдал нэмэгдсэн.
Хэдийгээр цаг хугацаа шаардагдах ч Монголын Засгийн газар их, дээд сургуулиудын чанарыг сайжруулахад анхаарах хэрэгтэй. HERP төсөл Монголын хүн амын тал орчим хувь нь амьдардаг Улаанбаатар хот, дөрвөн аймагт алсын зайны сургалтын таван төв байгуулахад санхүүгийн дэмжлэг болсон. MOOC буюу нээлттэй онлайн сургалт нь монгол оюутнуудын дунд танил болсон билээ.
Хятад, Японы хөрөнгө оруулалт
Чадварлаг хүний нөөц эх орондоо татахгүйгээр төрөлт буурч байгаагаас үүдэлтэй эдийн засгийн хямралтай нүүр тулахаар байгаа Япон улсын Засгийн газрын хувьд шинжлэх ухаан, технологи, инженер, математик(STEM)-т суурилсан ажил хөдөлмөр эрхлэх боломжтой монгол залуусын нөөц боломж анхаарлаас гадуур үлдэхгүй аргагүй. Энэтхэг улсын адил, ахлах сургуулийн сурагчдад зориулсан математикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс 2010 онд 50-р байрт бичигдэж байснаа 2018 онд 28-р байр хүртэл амжилтаа ахиулж чадсан нь олон улсын анхаарлыг татаж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Япон улс 2030 он гэхэд хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийн салбар дахь ажлын байрыг нөхөхөд 550,000 инженер хэрэг болох ба энэ нь тус улс Монголыг сонирхох нэг шалтгаан. Тэр ч үүднээс 2014 онд Монгол Улсад Косэн нэртэй Японы техникийн гурван коллежийг байгуулсан. Энэ хавар хиймэл оюун ухаан болон бусад чиглэлээр 140 оюутан төгссөн бөгөөд Японоос ирсэн 29 компани хамтран ажлын байрны үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм.
Гурван Косэн коллеж ШУТИС-ийнн Инженер технологийн дээд сургууль, "Шинэ Монгол" технологийн дээд сургуулиудтай холбоо тогтоожээ.
Нөгөө талд, Хятад улсын тусламжаар 2020 он гэхэд Монгол Улсад 21 шинэ сургууль, цэцэрлэг нээгдэнэ гэдгийг сайд асан Ц.Цогзолмаа хэлж байв. "Монгол оюутнуудын хувьд Хятад улс бол суралцахад хамгийн дөхөм газар. Хятад улсыг сонгон суралцагчдын тоо өсөхийн зэрэгцээ тус улсаас тэтгэлэг хүртэх оюутнуудын тоо ч жилээс жилд нэмэгдсээр байна" хэмээн тэрбээр нэмж хэлсэн.
Хятад улсын дэлхийн хүчийг өргөжүүлэх зорилготой хэдэн зуун тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий Зүүн Европ, Ази, Африкийг хамарсан асар том бүс, Зам хөрөнгө оруулалтын хөтөлбөр энэхүү гадагшлах урсгалыг нэмэгдүүлэх боломж олгожээ. Дэлхийд нөлөөгөө нэмэгдүүлэх зорилгоор Хятад улсын хэдэн зуун тэрбум ам.долларын санаачилга бүхий, Зүүн Европ, Ази, Африкийн холбох "Нэг бүс-Нэг зам" төслийн хөрөнгө оруулах хөтөлбөр нь ийнхүү оуютнуудад хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлж байна.
МУИС-ийн Күнзийн институт нь олон тооны монгол оюутанд хятад хэлний ангийн сургалтуудыг санал болгож, Huawei, Bank of China, Air China зэрэг Хятадын томоохон компаниуд оролцдог ажлын байрны үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулдаг.
ОХУ илүү бат бөх харилцаа тогтоож байна
Бид энэ сарын эхээр байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ” Монголын дээд боловсролын салбар дахь ОХУ-ын оролцоог нэмнэ хэмээн үзэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Энэхүү гэрээ нь манай хоёр орны харилцааг цоо шинэ түвшинд аваачна" хэмээн тэмдэглээд "Өнөөдөр Орос, Монголын хамтын ажиллагаа илүү өргөн хүрээтэй болж, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спортын салбаруудыг хамарч байна" гэж мэдэгдсэн.
Цөм болон өсөж буй STEM
Товчхондоо Монгол Улс хөдөө аж ахуй, уул уурхайд суурилсан эдийн засгийн түүхтэй ч өдгөө Ази дахь STEM (Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн ур чадвар бүхий чухал нөөц болох замдаа явж буй. Хэдийгээр сайн мэргэжилтнүүдээ гадагш алдах эрсдэлтэй тулгарах нь тодорхой ч одоохондоо Монголын Засгийн газар залуустаа Азийн том гүрүнүүдэд чанартай дээд боловсрол эзэмшүүлэх тэр боломжийг ашиглах хүсэлтэй байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!