2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-5°
19:00
S29
20:00
S29
21:00
S29
-1°
22:00
S29
-2°
23:00
S31
-2°
00:00
S31
-3°
01:00
S31
-3°
02:00
S31
-3°
03:00
S29
-3°
04:00
S29
-3°
05:00
S29
-4°
06:00
S29
-4°

ШИНЭ НОМ: "365 өдөр"

МОНСУДАР
2019 оны 9 сарын 19
Монсудар

Эцэг эхчүүд, хүүхдүүдийн дунд танил болсон "365 үдэш" номын хоёр дахь цуврал "365 өдөр" шинээр худалдаанд гарлаа.  Энэ ном таныг үр хүүхэд, ач зээдээ нэг жилийн турш өдөр бүр шинэ зүйл зааж, танин мэдүүлэхэд туслах байнгын хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэлтэй байна. 

ӨДӨР БҮР НЭГ ЗҮЙЛ ШИНЭЭР СУРЦГААЯ! 

Хүүхдийн номын "Жангар" редакцын хоёр жил орчмын хөдөлмөрийн үр дүнд бүтсэн "365 өдөр" тун ч баялаг агуулгатай ном болжээ. Дөрвөн улирлын онцлог шинжид тохируулан хүүхэд бүрийн заавал эзэмшсэн байх ёстой олон төрлийн танин мэдэхүйн мэдлэгийг ангилан багтаасан байна. 

Тухайлбал, 1 дүгээр сард л гэхэд өвлийн улиралтай холбоотой цасаар тоглох, цас мөсний баяр, зам талбайг хэрхэн цэвэрлэдэг вэ, өвлийн хоол хүнс, гэртээ ганцаараа үлдэх, бууз хийцгээе гэх мэт сэдвүүдийн тухай мэдлэгийг хүүхдийн сэтгэхүйд тохируулан маш ойлгомжтойгоор, өнгөт зургийн хамт багтаасан байх жишээтэй. Харин 3-р сард л гэхэд хаврын шинэ өдрийг угтан 3-р сарын 22-нд тэмдэглэдэг Наурызын баяр, 1981 оны 3-р сард сансарт ниссэн Ж.Гүррагчаа болон тухайн сансарт ниссэн үйл явдлын ач холбогдлыг тайлбарласан байна. 

Тэгвэл зуны саруудад зугаалгад явахдаа бэлдэх, говийн ургамал, элсэн манхан, Эрийн гурван наадам, одод өдөр хаачдаг вэ, амтат цагаан идээ, бороотой өдөр биеэ зөв авч явах, нарших, хадлангийн талбайд гэх мэтчилэн маш өргөн хүрээг хамарсан мэдлэг мэдээллийг нэг жилийн турш хүүхдэдээ нэг, нэгээр нь зааж сургахад зориулагдсан ном юм.  

Хүүхэд эргэн тойрныхонтойгоо харилцах, юу хийх, яаж тоглох гэх мэт өдөр тутмын хэвшил нь суурь хүмүүжлийн хэм хэмжээг тодорхойлдог билээ. Өнөөдөр дэлхий нийтээрээ бага боловсролыг сурлагын дүн бус, суурь хүмүүжлийн хэм хэмжээгээр үнэлдэг арга барил руу шилжиж байгааг та бүхэн мэдэх биз. Ялангуяа хүүхдийн боловсрол хүмүүжлийн салбарт ажилладаг хүмүүс ч энэхүү шилжилтийг гүн гүнзгий мэдэрч, цаг үетэйгээ оюун санаагаа нэгтгэн ажиллах нь чухал болсон билээ. 

Нөгөөтэйгүүр эцэг эхчүүд хүүхдийнхээ хоол хүнс, өмсгөл зүүсгэл, сурлагын дүн зэрэгт хэт их ач холбогдол өгч, боловсрол хүмүүжлийн тал дээр анхааралгүй орхигдуулах талтай байдаг. Тийм ч учраас тэдгээр эцэг эхчүүд, эмээ өвөө нар, ах эгч нарт зориулан энэхүү номыг бүтээжээ.

НОМЫН ОНЦЛОГ:

+ Олон талын мэдлэг чадвар олгоно

"365 өдөр" номыг агуулгаар нь ангилан авч үзвэл нийт 17 бүлэг бүхий 366 сэдэвтэй. Үүнд: 1. Амьдралд хэрэгтэй зөвлөгөө, 2. Хоол хүнс, 3. Эрүүл мэнд, 4. Хэл яриа, харилцаа, 5. Ажил мэргэжил, 6. Унших эх, 7. Сонирхолтой туршилт, 8. Тоглоом наадгай, 9. Мэдлэг танин мэдэхүй, 10. Ёс зүй, 11. Бие эрхтэн, 12. Улаанбаатар хот, 13. Байгаль, ургамал, 14. Бүтээл, 15. Шүлэг, 16. Баяр, тэмдэглэлт өдөр, 17. Амьтад гэсэн сэдвүүд багтжээ. Сэдэв бүрийг улирал, сарын онцлогт тохируулж хуваарилсан учир хүүхэд нэг жилийн дотор маш олон төрлийн мэдлэг, чадварыг эзэмшинэ. 

+ Хүүхдийн бие даах чадварыг дэмжинэ

Өдөр тутмын амьдралын энгийн хэрэгцээнд нийцсэн сэдвүүдтэй тул нэг өдөрт ганцxан сэдвийг уншиж, харилцан ярилцаж болох юм. Мөн элдэв туршилтуудыг хамтдаа хэрэгжүүлснээр хүүхэд тань аливааг бие даан хийх, уншсанаа бодит амьдрал дээр хэрэгжүүлэх ухаанд суралцана. 

+ Ном дээр шууд ажиллах бүтээлч хуудсуудтай

Эцэг эх, асран хамгаалагчдын оролцоотойгоор хүүхэд энэхүү ном дээр бүтээлчээр ажиллаж, хоорондоо ярилцахаас гадна зурж, будаж, наахад зориулсан бүтээлч хуудсуудыг ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ бол зөвхөн хүүхдэд зориулсан ном гэхээс илүү гэр бүлийн ном тул гэр бүлийн уур амьсгалыг сайжруулж, өдөр бүр хүүхдэдээ цаг зарцуулахад тань туслах болно. 

+ Сэдэв бүр зурган өгүүлэмжтэй

Зурган мэдээлэл хүүхдийн тархинд илүү сайн хадгалагддаг, анхаарлыг нь татдаг учир хүүхдийн ойлгож, хүлээж авах чадвар нэмэгдэнэ. Мөн энэхүү ном найруулгын хувьд орчин үеийн хүүхэд залуусын сэтгэхүйн онцлог, оюун санааны хөгжилтэй нь уялдахуйц маш ойлгомжтой бөгөөд хүүхдийн тархинд шууд мэдлэг болж орохуйц байдлаар бичигдсэн байна.

Жилийн 365 өдөр бүрт зориулагдсан хуанлитай бөгөөд түүний дагуу уншвал хүүхдэд цэгцтэй мэдлэг болно хэмээн ном бүтээгчид үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл бага насны хүүхдэд аливаа мэдлэг мэдээллийг нэг дор чихэхээс илүү, системтэйгээр ангилан багцалж, бага багаар танин мэдүүлэх нь үр дүнтэй байдаг. Хүүхэд бүр ээж, аавтайгаа хамт байхыг хүсдэг.

Гэр бүлийн аз жаргал бол халуун ам бүлээрээ байж, цагийг дурсамжтай, зугаатай өнгөрөөх билээ. Харин та энэ аз жаргалыг хүүхдэдээ бэлэглэж, танин мэдэхүйн гайхамшигт ертөнцөөр хамтдаа аялахыг хүсвэл энэхүү “365 өдөр” номыг хэрэглэж үзээрэй.

 

 

x