Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад суралцахад гаргадаг нийтлэг 10 алдаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг
Д.Энх-Од, Ams Bridge Blue группын Монгол улс дахь төлөөлөгч, Олон улсад боловсролын зөвлөгөө, мэдээлэл өгөх эрхийн дугаар: QEAC N305, ITAC 1235, ICG 36, CCG 655, USCG 201

Гадаадад суралцаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшиж ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй залуус cүүлийн үед маш олон болж байгаа билээ. Гэсэн хэдий ч хэрхэн хаанаас мэдээлэл авах, ямар бэлтгэл хангах зэрэг олон асуудлууд тулгардаг юм. Энэ удаад Олон улсын тэргүүлэх боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Ams Bridge Blue группын Монгол улс дахь төлөөлөгч Д.Энх-Одоос гадаадад суралцахаар төлөвлөж буй оюутан залууст түгээмэл гаргадаг алдаануудын талаар тодрууллаа.


Манай байгууллагийн хувьд Австрали, Америк, Ирланд, Их Британи, Шине Зеланд болон Канад улсад суралцах хүсэлтэй оюутан залууст зөвлөгөө мэдээлэл өгдөг ба Монгол улсад дээрхи улсуудын боловсролын зөвлөгөө мэдээлэл өгөх эрх бүхий 2 охин компани үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллагаар дамжуулан жилд 1200 гаруй оюутан залуус дээрхи дурдсан орнуудын Их, Дээд сургууль болон коллежуудад суралцдаг бөгөөд давхардсан тоогоор 10000 гаруй оюутнуудад зөвлөгөө мэдээлэл өгдөг. Манай байгууллагын хувьд олон улсад үйл ажиллагаа явуулаад 15 жил болж байгаа. Өөрийн байгууллагын туршлагаас хуваалцахад Манай Монгол залуус гадаадад суралцахаар төлөвлөх болон суралцах эхэн шатандаа дараах 10 нийтлэг алдааг гаргадаг.

  1. Гэр бүлийн гишүүдийн ятгалганд орж мэргэжлээ сонгодог: Зарим Монголчуудын хувьд одоог хүртэл эцэг, эх нь хүүхдийнхээ хүсэл сонирхлыг илүүд үзэлгүйгээр гэр бүлээс уламжлагдсан мэргэжил эсвэл өөрөө тухайн мэргэжлээр сурч чадаагүй хүсэл мөрөөдлөө хүүхдээрээ дамжуулан хэрэгжүүлэх хүсэлтэй байдаг. Энэ тохиолдолд ихэнхи оюутнууд амжилттай суралцаж төгсдөггүй ба 1-2 жил суралцаад сургуулиа орхих, төгссөн ч гэсэн тухайн мэргэжлийнхээ дагуу ажиллах нь ховор байдаг. Иймд өөрийн хүссэн мэргэжлээ сонгон суралцах нь ирээдүйд амжилт үзүүлэх, нийгэмд идэвхитэй амьдрах гол түлхэх хүч болдог учраас хүүхэдтэйгээ маш сайн зөвлөлдөж нухацтай шийдвэр гаргах хэрэгтэй.
  2. Өөрийн чадамжаа үнэлэх: Хүн болгон математикч болох албагүй гэдэг дээ. Үүний адилаар та үнэхээр өөрт байгаа авьяас чадвар, мэдлэгээ гүнзгийрүүлэн судлах боломж бүхий мэргэжлийг сонгох хэрэгтэй. Та үнэхээр гайхалтай хоол хийх чадвартай бол заавал Бизнесийн удирдлага юмуу нягтлан бодох мэргэжлээр суралцах шаардлагагүй харин дэлхийн алдартай Тогооч бэлтгэх коллежуудад суралцаж төгсвөл таны сарын цалин 15000$- 45000$ хооронд ч байж болно. (Эх сурвалж: www.chefify.net) Иймд нийтлэг мэргэжлүүдийг найз нөхдөө, эсвэл гоё сайхан мэргэжлийн нэрэнд болж сонгохгүй байхыг зөвлөж байна.
  3. Гадаад хэлний мэдлэгээ сайжруулах: Гадаадад суралцахаар шийдсэн бол та тухайн орныхоо хэлийг Монгол улсдаа хамгийн багадаа 3-6 сар суралцах шаардлагатай. Энэ нь таньд тухайн улсдаа очоод ямар нэгэн орчуулагч эсвэл таньдаг хүнийхээ тусламжгүйгээр ойр зуурын асуудлаа өөрөө ойлгон шийдвэрлэх болон цагийн ажил олж хийхэд тань туслах болно. Монгол улсад хэлний бэлтгэлд ядаж дунд шат хүртэлээ суралцах нь таны цаг хугацаа төдийгүй хөрөнгө мөнгийг ихээхэн хэмжээгээр хэмнэх давуу талтай!
  4. Мэргэжлийн зөвлөхүүдээс мэдээлэл авдаггүй: Гоё сайхан гадаадад суралцуулна гэсэн сурталчилгаанд хууртан санхүүгийн 20-50 сая төгрөгийн хохиролд орсон хүмүүс зөндөө л байдаг. Манай Монгол улсад хувь хүн болон боловсрол зуучлалын маш олон байгууллага байдаг ч төрөөс зохицуулсан нэгдсэн хяналт байхгүй байгаа. Гэвч албан ёсны Англи хэлтэй орны Их, Дээд сургууль коллежууд өөрийн цахим хуудсандаа төлөөлөгч байгууллагын хаяг, нэрийг байршуулсан байдаг (жишээ нь: энд дарж үзнэ үү) мөн олон улсад боловсролын зөвлөгөө, мэдээлэл өгөх эрх бүхий мэргэшсэн зөвлөхүүд шалгалт өгч таньд үнэн бодит, ёс зүйтэй мэдээлэл өгдөг бөгөөд та тэдгээр зөвлөхүүдийн мэдээллийг энд дарж шалгах боломжтой. Дахин сануулахад буух эзэн, буцах хаягтай албан ёсны байгууллагуудаас анхан шатны мэдээлэл авч уулзахад үнэ төлбөргүй байдаг.
  5. Суралцах орныхоо визний шаардлага, хугацааг тооцон бэлтгэлээ аль болох эрт эхлэх: Манай Монгол улсын иргэдийн хувьд албан ёсны англи хэлтэй Австрали, АНУ, Канад, Их Британи, Ирланд болон Шинэ Зеланд улсад явж суралцахад визний хатуу шаардлагаас болж зорилгоо биелүүлэх боломжгүй болдог. Иймд аль болох сонголттой байх үүднээс нэгэн зэрэг 2 өөр орны сургуулиудад зэрэг хандан сургуулиудаас урилга авах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Энэ нь цаг хугацааг хэмнэх бөгөөд нэг хаалга хаагдсан ч нөгөө хаалгаа нээгдэж бусад боломжуудыг эрэлхийлэх боломж олгоно.  Ингэснээр цаг алдалгүй дараагийн шийдвэрээ гарган суралцах зорилгоо үргэлжлүүлэх боломжтой болох юм. Мөн суралцахаар шийдсэн бол 6 сарын өмнөөс төлөвлөн хөөцөлдөж эхлэх хэрэгтэй.
  6. Санхүүгээ зөв тооцоолон хамгийн багадаа 3-6 сарын хэрэглээний мөнгөтэй явах шаардлагатай: Зарим хүмүүс гадаадад суралцахаар очоод л шууд ажилд ороод л мөнгөтэй болчихдог гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Ямар газар очиж суралцахаас үл харгалзан тухайн газартайгаа танилцах, дасан зохицох, тохижох болон ажил хайж олох зэрэгт тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Мөн эхний 6 сард сэтгэлзүйн хувьд өөрчлөлт орж стрессдэх, найз нөхөд, гэр бүлээ санах гэх мэт хүндрэлүүд гардаг учир аль болох тайван үндсэн зорилгоо урдаа тавьж хичээлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй.
  7. Суралцахаар зорьж буй орныхоо визний ерөнхий шаардлага болон хилийн хорио цээрийн талаар наад захын мэдлэгтэй байх: Усыг нь уувал ёсыг нь дагана гэсэн сайхан үг байдаг. Иймд тухайн орны оюутны визний тавигдаж буй шалгуурын дагуу хичээл сонголтоо бүрэн хийж, заагдсан хувиас хичээлийн ирцээ бууруулахгүй суралцах шаардлагатай байдаг. Гадаадад суралцаж байгаа тохиолдолд Олон улсын оюутан болон дотоодын оюутны сургалтын төлбөр, 1 семестрт сонгон судлах хичээлийн тоо болон хүлээлгэх хариуцлага нь өөр өөр байдаг тул тухайн сургуулийн дотоод журамтай хичээл эхлэх өдөртөө бүрэн дүүрэн танилцсан байх шаардлагатай. Мөн тухайн улсынхаа цаг агаар, соёл, ёс заншил, юуг олон нийтийн газар хийж болох болохгүйг сайтар судлах шаардлагатай. Монгол улсаас явахдаа аль болох хүнсний бүтээгдэхүүн, арц, ганга, их хэмжээний архи, тамхи авч явахгүй байхыг зөвлөж байна. Нэр бүхий хориглосон бүтээгдэхүүний тоо их хэмжээгээр таны тээшинд байгаа нь шалгалтаар тогтоогдсон тохиолдолд таныг тус улсад нэвтрүүлэхгүйгээр хил дээрээс буцаах хүртэл шалтгаан болж болдог.
  8. Сургуулиас зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд хамрагдах: Гадаадын Их, Дээд сургуулиуд маш олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг ч олон улсын оюутнууд төдийлөн оролцоод байдаггүй. Тийм ч их цагийг тус арга хэмжээнд оролцсоноороо та алдаад байхгүй шүү дээ. Харин ч тус арга хэмжээнүүдэд оролцсоноор таны нийгмийн идэвхи сайжирч өөрт хэрэгцээтэй олон төрлийн мэдээлэл олж авах болон өөрийн мэддэг зүйлсээ бусадтай хуваалцах боломж бүрддэг. Мөн оюутны холбооны гишүүн, сайн дүнтэй суралцаж байгаа оюутнууд сургуулийн нэрэмжит олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.
  9. Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуурыг мэдээгүйгээс болж хугацаа алдах: Бакалаврын зэрэгт суралцахад албан ёсны Англи хэлтэй орнуудын Их дээд сургуулиуд элсэгчиддээ маш өндөр босго тавьж элсүүлэн авдаг бөгөөд сургалтын төлбөрөө бүрэн төлөх боломжтой байсан ч элсүүлэн авдаггүй. Харин та үнэхээр сайн суралцдаг, олон улсын оюутнуудын өгөх шаардлагатай шалгалтуудыг амжиллтай өгч өндөр оноо авсан, академик болон урлаг, спортын өндөр амжилт гаргасан тохиолдолд дэлхийн шилдэг сургуулиуд танд тэтгэлэг өгөх боломж өндөр байдаг. Учир нь топ оюутнууд элсүүлж авч тус оюутнууд нь ирээдүйд амжилт үзүүлсэнээр тухайн сургуулийн нэр хүнд өсдөг учраас. Харин та ТОП оюутан л биш бол тэтгэлэг хүлээж 2-3 жилээ алдах хэрэггүй! Дийлэнхи оюутнуудын голч үнэлгээ тийм ч өндөр байдаггүй мөн албан ёсны Англи хэлтэй орнуудад суралцахад дан ганц Англи хэлний IELTS болон TOEFL-ын өндөр оноонд үндэслэн тэтгэлэг өгдөггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй!
  10. Үнэнээ хэл: Суралцах явцдаа тухайн сургуульдаа үнэхээр суралцах боломжгүй болсон эсвэл дийлэнхи хичээлийн шалгалтаа амжилтгүй өгсөн тохиолдолд гэр бүлийн гишүүддээ үнэнийг цаг алдалгүй эрт хэлэх хэрэгтэй байдаг. Нөхцөл байдлыг удаашруулж, нуун дарагдуулснаар таны виз цуцлагдаж тус улсын хуулийг зөрчин дахин тухайн улсад суралцах боломжгүй болох төдийгүй гэр бүлийн бусад гишүүдээ хүртэл визний эрсдэлд оруулах магадлалтай байдаг.

Та бүхэнд гадаадад суралцах дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол манай байгууллагаас 2019.09.22-ны (Ням гаригт) Австрали улсад суралцах боловсролын өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд тус өдөрлөгт Австрали улсад суралцах талаар миний бие семинар тавих юм. Та дараах холбоосоор бүртгүүлэн үнэ төлбөргүй манай арга хэмжээнд оролцоно уу!

Байгууллагын 15 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан зөвхөн манай боловсролын үзэсгэлэнд дараах материалуудыг бүрдүүлэн авчирсан эхний 100 оюутан үйлчилгээний хураамжгүйгээр дараах сургуулиудаас сонголт хийн суралцах боломжтой.

Сургуулийн нэрс:

  1. University of Sydney
  2. University of New South Wales
  3. University of Queensland
  4. University of Western Australia
  5. Royal Melbourne Institute of Technology University
  6. Western Sydney University
  7. Macquarie University
  8. University of Wollongong
  9. Griffith University
  10. The University of Adelaide
  11. Deakin University
  12. Swinburne University of Technology
  13. The University of New Castle
  14. University of Tasmania
  15. Victoria University
  16. Curtin University
  17. University of Canberra
  18. Central Queensland University
  19. Torrens University Australia
  20. University of Adelaide
  21. Edith Cowan University
  22. Murdoch University
  23. Charles Sturt University
  24. University of Notre Dame Australia
  25. Charles Darwin University
  26. James Cook University
  27. La Trobe University

Бүрдүүлэх бичиг баримтууд:

  1. Хүчинтэй гадаад паспортын өнгөт хуулбар
  2. Сүүлийн 6 сард авахуулсан 3,5 x 4,5 хэмжээтэй нэг хувь өнгөт цээж зураг
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Ажлын газрын тодорхойлолт. Үүнд доорх мэдээлэл багтсан байна:
  • Таны албан тушаал болон цалин
  • Таны ажил эрхэлсэн хугацаа
  • Тодорхойлолт гаргасан ажил олгогчтой холбоо барих мэдээлэл
  1. Оюутан болон сурагч бол сургуулийн тодорхойлолт
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар (Жич:Бакалаврын зэрэг төгссөн бол шаардлагагүй)
  3. Бакалавр болон Магистрын дипломын хуулбар
  4. Товч намтар (СV)
  5. IELTS эсвэл IBT TOEFL шалгалтын онооны хуулбар

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.