Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яам, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ), Номадиа Пикчерстэй хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг арван нэг дэх жилдээ 2019 оны 10-р сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
УБОУКН-ын үеэр шинэ, шилдэг Монгол уран бүтээл, уран бүтээлчийг тодруулан танилцуулах “Монгол кино хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бөгөөд тус хөтөлбөрт оролцох Монгол кино бүтээлийн уралдааныг 3 дахь жилдээ зарлаж байна.
Уралдаанд УРАН САЙХНЫ КИНО төрөлд кино бүтээл хүлээж авна. Бүтээл нь 2018 оны 10-р сарын 1-нээс 2019 оны 10-р сарын 1-ний дотор бүтээгдсэн, Монголын уран сайхны, бүрэн хэмжээний кино бүтээл байна. Дэлхийн нээлтээ хийгээгүй уран бүтээл давуу эрхтэй.
Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 09-р сарын 30-ны өдөр
Уралдаанд ирүүлсэн кино бүтээлүүдээс дараахь байруудыг шалгаруулна. Үүнд:
Шагналт 3 киног “Улаанбаатар” Олон Улсын XI Кино Наадмын хөтөлбөрт оролцуулж, үзэгчдэд толилуулна.
Сонгон шалгаруулах шалгуур:
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Кино Урлагийн Зөвлөлийн төлөөлөл, наадмын монгол уран сайхны удирдагч, олон улсын уран сайхны удирдагч болон олон улсын шүүгчдээс бүрдэх баг гүйцэтгэнэ. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2019 оны 10-р сарын 03-нд зарлана.
Бүрдүүлэх материал болон өргөдлийн маягт:
Уралдаанд кино бүтээл бүртгүүлэх:
Эх сурвалж: Урлагийн зөвлөл