2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-5°
19:00
S29
20:00
S29
21:00
S29
-1°
22:00
S29
-2°
23:00
S31
-2°
00:00
S31
-3°
01:00
S31
-3°
02:00
S31
-3°
03:00
S29
-3°
04:00
S29
-3°
05:00
S29
-4°
06:00
S29
-4°

А.Баттүшиг: Л.Наранбаатарт “Залуу хүн байж хэрүүл хийх биш ажил хийж амьдраач” гэж хэлмээр байна

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2019 оны 9 сарын 13
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

“Страто” компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал А.Баттүшигтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Страто” гэх компанийн тухай сүүлийн үед зарим хүмүүс ярих болсон. Та эхлээд “Страто” компанийг уншигчдад танилцуулахгүй юу?

-“Страто” компани маань 2015 оноос эхлэн бизнесийн зөвлөгөө егөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин 2019 онд нүүрс баяжуулах үйлдвэрээ Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд ашиглалтад оруулан ажиллаж эхлээд байна.

Манай компани Тавантолгойн түүхий нүүрсийг орчин үеийн технологиор боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохоор төлөвлөн ажиллаж байна. Бидний хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь гурван үе шаттай бөгөөд эхний үе шат нь жилд 1.5 сая тонн нүүрс баяжуулж экспортолно.

Төслийн хоёрдугаар үе шатыг энэ ондоо багтааж эхлүүлэн дараа жил гэхэд нийт 4.5 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай болох зорилготой. Харин төслийн гуравдугаар шатыг 2020 оноос эхлүүлж Монгол Улсад Коксын үйлдвэр барина гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Тавантолгойн нүүрсийг Говьсүмбэр аймагт боловсруулна гэдгээ та тайлбарлахгүй юу. Яагаад?

-Бид бизнесээ, ашгаа бодоод Өмнөговь аймагт үйлдвэрээ барьж болох байсан. Эсвэл бүр хилийн цаана ч барьж болно.

Гэхдээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, үе үеийн 76 гишүүн Монголын ард түмэн бүгдээрээ Үндэсний үйлдвэрлэл, нэмүү өртөг бий болгосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай ярьж бичсээр байгаа. Тиймээс би хөрөнгө оруулагчдаа ятгасаар энэ үйлдвэрийг Монголдоо барихаар зөвшөөрүүлж чадсан. Хоёрдугаарт, говийн усыг нүүрс угааж шавхах нь надад хайран санагддаг.

Манайхтай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг зарим компаниуд гүний ус шавхан нүүрс баяжуулж экспортолж байгаа юу гэвэл тийм. Харин бид Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хаягдал усыг ашиглах ёстой гэж үзсэн. Жилдээ 4-5 сая куб.метр хөрсний шүүрлийн ус Шивээ-Овоогоос хаягддаг юм билээ.

Манай үйлдвэрийн жилийн хэрэгцээ ердөө 300 мянган куб.метр.

Үүнийгээ 100 хувь дахин ашиглах боломжтой. Товчхондоо эдийн засагтаа нэмэртэй, байгаль орчиндоо ээлтэй үйлдвэрлэл эрхлэх санаан дор энэ газрыг сонгосон. Мэдээж босоо тэнхлэгийн гол замаа бараадсаныг та бүхэн анзаарч байгаа байх.

-400 километрийн цаанаас нүүрсээ тээвэрлэж авчраад, энд баяжуулах нь алдагдалтай биш үү?

-Манай компанийн эцсийн зорилго бол кокс үйлдвэрлэх. Энэ кокс нь цаашдаа Монгол Улсад гангийн үйлдвэр баригдаж, хөгжихөд түлхэц болно гэж харж байгаа. Говьсүмбэр аймаг Монгол Улсын зүрх болсон энэ газар “Эрдэнэ стийл” компани Гангийн үйлдвэр барихаар төлөвлөн ажлаа эхлүүлсэн. Тиймээс л бид хэрэглэгчээ бас дэд бүтцээ дагаж 400 километрийн цаанаас түүхий эдээ зөөж байгааг та бүхэн сайн ойлгох хэрэгтэй.

Яг одоогийн байдлаар бид Тавантолгойгоос Чойр хүртэлх автозамыг өөрсдийн хөрөнгөөр сайжруулж, засаж байна. Уг замыг хатуу хучилттай болгон шинэчлэхээр хөрөнгө оруулагчидтай тохироод байгаа. Энэ замаараа тээвэрлэлт хийдэг. Нэг тонн нүүрсийг 26 ам.долларын зардлаар үйлдвэртээ авчирч эндээ баяжуулаад дэлхийн зах зээлд 145 ам.доллараар нийлүүлж байгаа.

Эндээс гарч байгаа зөрүү бүгд манай компанийн ашиг гэж ойлгож болохгүй. Үйлдвэрлэлийн зардал, ажилчдын цалин, татвар татаас гээд ашиг багатай ч өнгөрсөн хугацаанд 100 мянган тонн нүүрс экспортолчихоод байна.

-“Страто” компани нийт хэчнээн ажлын байр бий болгож байгаа вэ?

-Одоогийн байдлаар 100 орчим хүн тогтмол ажиллаж байна. Үүний 80 гаруй нь орон нутгаас буюу Шивээговь сумын иргэд. Мөн туслан гүйцэтгэх, гэрээт компаниудын ажлын байрыг нэмбэл энэ үйлдвэрийг дагаад 500 гаруй ажлын байр шинээр бий болсон.

Ер нь тухайн сумандаа хоёр дахь том ажил олгогч компани болчихоод байгаа. Хэрвээ бидний төсөөлж байгаа төсөл маань амжилттай хэрэгжиж, нэг, хоёрдугаар шатанд 1,500 орчим, Коксын үйлдвэр ашиглалтад орвол дангаараа 1,500 орчим нийт гурван мянган ажлын байр шинээр бий болно.

-Танай компани хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргасан уу. Сүүлийн үед эдийн засагч Л.Наранбаатар гэх хүн яагаад танай компанийн таЛаар сөрөг мэдээлэл түгээх болов оо?

-Эдийн засагч хүн тийм зүйл ярьж байгааг үнэхээр гайхаж байгаа.

Нэгдүгээрт, ТЭЗҮ-гүй үйлдвэр барьсан гэж гүтгэж байна лээ. Манай компани ТЭЗҮ-гээ батлуулж, бүх зөвшөөрөл, шаардагдах материалыг бүрдүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Хоёрдугаарт, нууц гэрээгээр нүүрсээ хямд авч байгаа гэсэн худал ойлголтыг нийгэмд түгээж байна. Тийм зүйл огт байхгүй. Өнөөдөр бид нэг тонн нүүрсийг Тавантолгойгоос хамгийн өндөр үнээр буюу 72 нэмэх нь НӨАТ-ын 7.2 ам.доллар буюу нийт 79.2 ам.долларыг төлж авдаг. Энэ нь миний мэдэж байгаагаар Тавантолгойн бүлэг ордоос хамгийн өндөр үнээр манайх л нүүрс авч байгаа байх.

Манай өрсөлдөгч, гаднын компаниуд НӨАТ төлөлгүйгээр авч 200 гаруй километр тээвэрлэн хил гаргадаг. Энэхүү сайн чанарын нүүрсний хамгийн чухал дамжлага, нэмүү өртөг бий болгох үйл явц нь хүний нутагт явагдаж байгаа нь харамсалтай. Харин эдийн засагч Л.Наранбаатарын ярианууд дотооддоо нэмүү өртөг бий болгохыг эсэргүүцэж байгаа юм шиг ойлгогдож байна лээ.

-Танай компанийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай холбоотой гэж Л.Наранбаатар ярьсан. Энэ үнэний ортой юу?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бид фэйсбүүкийн найзаас цаашгүй. Харин дүү нь манай найз. Бид хоёр нэг оффист зэргэлдээ өрөөнд суудаг нь үнэн. NCP гэх оффисын барилгад олон компани байрладаг. 

Бүх л компаниуд тэнд түрээсээ төлөөд үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Үүнийг эдийн засагч Л.Наранбаатар гэмт хэрэг илрүүлчихсэн юм шигээр ярьж бичээд байгаа юм билээ. Би энд ажилтай болохоороо Л.Наранбаатарын ярьж байгаа бүхнийг хуульчаасаа мэдсэн.

Тэгээд гэрчийн мэдүүлэг өгөх шаардлагаар компанийн үүсгэн байгуулсан шийдвэр, компанийн хөрөнгийн танилцуулга, түрээсийнхээ гэрээг хүртэл цагдаагийн байгууллагад хуулбарлан хүргүүлж хэрэгцээгүй зүйлд цаг зарж байх жишээтэй.

-Танай компанид зориулж Тавантолгойгоос Зүүнбаян хүртэл төмөр зам тавьж байгаа гэсэн шүү дээ?

-Энэ төмөр замыг манай компанид зориулсан бол Зүүнбаян биш ядаж Чойр руу чиглүүлэх байсан. Хэрвээ Чойр руу чиглэсэн бол надад үнэхээр ашигтай бүтээн байгуулалт болох байлаа. Одоо энэ төмөр замыг ашиглавал бид 400 километр бус нэмж 250 гаруй километр, нийт 650 гаруй километрийн тээвэрлэлт хийх болчихоод байгаа юм. Тиймээс л бид автозамаа шинэчилж, хатуу хучилттай болгохоор ажиллаж байна.

Мөн миний ойлгож байгаагаар 8-9 жилийн өмнө хэвтээ чиглэлийн Зүүнбаян Тавантолгойн төмөр замын асуудлыг төр засаг хэлэлцэж баталсан шиг байгаа юм. УИХ-ын 2010 онд баталсан Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлого гэх баримт бичигт энэ төмөр замыг барих асуудлыг тусгасан байдаг юм билээ. Үүнээс гадна төмөр замыг барих эсэхийг, хөрөнгө хаанаас босгохыг Засгийн газар л мэддэг байлгүй дээ.

Миний мэддэг эдийн засгийн ойлголтоор компани ногдол ашгаа тараах уу, өөр зүйлд хөрөнгө оруулалт хийх үү гэдгээ олонхын саналаараа шийдвэрлэдэг. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н 85 хувь нь Засгийн газрын мэдэлд бий. Тийм ч учраас Засгийн газар Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад “Эрдэнэс -Тавантолгой”-н ногдол ашгаас хөрөнгө оруулалт хийх ёстой гэж үзсэн байх.

Би ч “Эрдэнэс Тавантолгой’’-н 1072 хувьцаа эзэмшигч. Хувьцаа эзэмшигчийнхээ хувьд би Засгийн газрын энэ шийдвэрийг зөв зүйл болсон гэж дэмжиж байгаа. Надтай санал нэг олон хүн байгаа байх. Гэтэл Л.Наранбаатар ганцаараа өөр зүйл яриад, үүндээ дотооддоо нэмүү өртөг бий болгож буй хувийн компанийг хамруулж, харлуулаад байгаад нь харамсаж байна. Ер нь энэ хүн эдийн засагч хүн мөн үү гэдэгт эргэлзэж байгаа.

Ямар сургууль төгссөн юм бол. Ер нь нүүрс шингэрүүлэх, угааж баяжуулах чинь хар тамхи, хулгай дээрэм биш биз дээ. Нэгэнт олборлоод ил гаргаж ирээд түүхийгээр нь урагш тээвэрлэж байгаа нүүрсийг бид эх орондоо баяжуулж, нэмүү өртөг бий болгож байна.

Манай компани ямар ч хууль зөрчөөгүй. Харин Л.Наранбаатарт залуу хүн байж хэрүүл хийх биш ажил хийж амьдраач гэж хэлмээр байна.

-Л.Наранбаатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг танай компанитай холбоотой эсэхдээ хариул гэхэд хариулахгүй байна гэж яриад байгаа?

-Хэнээс юу асуухыг нь би мэдэхгүй юм. Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа, бодлого, шийдвэр, өнөөдрийн яригдаж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, улс эх орны бусад асуудал, өөртэй нь хамааралтай зүйлд тайлбар хэлдэг байх. Харин хаа хамаагүй компанитай холбож асуугаад байвал хариулт егнө гэж бодохгүй байна.

Жишээ нь Л.Наранбаатарыг үнэртэй усны компанитай холбоод, асуулт асуугаад, хариулт нэхээд байвал тэр хүн хариу өгөх болов уу.

-Яагаад үнэртэй усны компани яриад эхлэв?

-Яг үүнтэй ижил асуудал ш дээ.

-Тэгэхээр яагаад Страто компани ийм ярианд өртөх болов. Овоо босгоогүй бол гэдэг үг бий?

-Өнөөдрийг хүрч үйлдвэрээ энэ зэрэгтэй босгоход олон саад бэрхшээл байсан. Хэдийгээр төр засаг, албан тушаалтан бүр үндэсний үйлдвэрлэл, нэмүү өртөг бий болгох, хөрөнгө оруулалт татах тухай ярьсаар байдаг ч биднийг ажлаа эхлүүлэхэд бүхий л хуулийн заалт яг эсрэгээрээ байсан.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 35.11 дэх заалт байгаагүй бол би үйлдвэрээ хэзээ ч эхлүүлэхгүй байсан байх. Зөвхөн энэ заалтын нэг л өгүүлбэрт итгэж, найдаж шантралгүй ажилласаар үйлдвэрээ ашиглалтад оруулж эхний ээлжид эх орондоо нэмүү өртөг бий болгосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргаж эхлээд байна. Зарим хүмүүс энэ үйл явдалд маань бидний өмнөөс баярладаггүй юм аа гэхэд дарж, дайрахгүй байвал сайн байна.

Түрүүн хэлсэн. Бидний эцсийн зорилго кокс гэж. Хэрвээ Монгол Улс коксын үйлдвэртэй болбол дагаад ямар өөрчлөлтүүд гарах вэ гэдгийг бидний талаар муу муухай үг хэлээд байгаа хүмүүс бодож үзээсэй гэж хүсэж байна. Ер нь бидний тухай ийм яриа гарах болсныг би хоёр шалтгаантай юм болов уу гэж харж байгаа. Нэгдүгээрт, улс төрийн акц үйл ажиллагаанд өртөж байж магадгүй.

Эсвэл Монгол Улсыг коксын үйлдвэртэй болохыг зарим хүмүүс таашаахгүй байгаа юм байна. Тэгээд биднийг Коксын үйлдвэрээ барихаас өмнө дарах оролдлого хийж байгаа гэж ойлгож байгаа.

-Та өөрөө энэ коксын үйлдвэрлэлийн мэргэшсэн инженер хүн үү. Энэ салбарт яагаад хүч үзэхээр шийдсэн бэ?

-Би Улстөр судлалаар Герман улсад 2000 онд докторын зэрэг хамгаалсан. Үүнээс хойш 12 жил Германы Сэргээн босголт зээлийн банкны суурин төлөөлөгч болон зөвлөхөөр ажиллаад 2015 оноос “Страто” компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

Хүмүүс гайхах байх. Яагаад нүүрсний салбарт орж ажиллах болсон юм бол гэж. Би яригдаад байгаа Хишигээ найзтайгаа 2014 оноос нүүрс шингэрүүлэх Герман технологийг Монголд нутагшуулахаар ажиллаж эхэлсэн. Энэ төслийн туршилт амжилттай явагдаж, одоогоор Багануур, Шивээ-Овоогийн нүүрсэн дээр туршилт хийгээд байна. Туршилтын үр дүнд шингэрүүлэх процесс дээр алдаа гараагүй.

Харин гаргасан бүтээгдэхүүн болон дамжуулагч шингэний бохирдлын асуудал үүссэн. Энэ асуудлыг шийдвэрлэхээр өнөөдрийг хүртэл шаргуу ажилласаар байна.

Хэрэв энэ бохирдлын асуудал шийдэгдвэл Монгол Улсад хамгийн элбэг байдаг хүрэн нүүрсийг дизель түлш болгох үйлдвэрийг үйлдвэрлэх, цаашлаад дизель түлш гаднаас хараат байхаа болино. Их хэмжээгээр үйлдвэрлээд эхэлбэл хүрэн нүүрсний дизель түлшээ дотооддоо хэрэглэхээс гадна экспортод гаргах бүрэн боломжтой.

x